НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Үхрийн махны үнэ Улаанбаатарт сүүлийн 2 жилд 50-78%-иар өсчээ
АНАЛИЗ

Үхрийн махны үнэ Улаанбаатарт сүүлийн 2 жилд 50-78%-иар өсчээ

2026 оны 9-р сарын 8
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

Үндэсний статистикийн хороо 2026 оны 8-р сарын дүн мэдээгээ гаргасан байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны 8-р сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 12.5%-иар, өмнөх сараас 1.1 хувиар тус тус өссөн байна.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 13.0%, үйлчилгээний бүлгийн үнэ 10.9%, хүнсний бүлгийн үнэ 21.5%, хүнсний бус бүлгийн үнэ 9.1%-иар тус тус өссөн байна.

Инфляцын түвшин 2025 оны 8-р сард 8.8% байсан бол 2026 оны 8-р сард 12.5% болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 3.7 нэгж хувиар өссөн байна.

Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.0 нэгж хувиар (16.0%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.4 нэгж хувиар (35.0%) тус тус нөлөөлсөн байна.

Инфляцын түвшин 2026 оны 8-р сард улсын хэмжээнд 12.5% гарсны 5.8 (46.9%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 1.7 (13.3%) нэгж хувь нь тээврийн бүлэг, 1.2 (9.2%) нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлэг, 0.9 (7.6%) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалжээ.

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ Улаанбаатар хотод 8-р сард өмнөх сараас 0.8%-иар, өмнөх оны мөн үеэс 11.6%-иар тус өсчээ.

Улаанбаатар хотын инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс 2025 оны 8-р сард 9.8% байсан бол 2026 оны 8-р сард 11.6% болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.8 нэгж хувиар өссөн байна.

Улаанбаатар хотын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.4 нэгж хувиар (11.7%), мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.6 нэгж хувиар (40.0%) тус тус нөлөөлсөн байна.

Улаанбаатар хотод 2026 оны 8 дугаар сард хэрэглээний сагсны 418 нэрийн бараа, үйлчилгээнээс 148 (35.4%) бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас өсөж, 22 (5.3%) бараа, үйлчилгээний үнэ буурч, 248 (59.3%) бараа, үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна.

Улаанбаатар хотод худалдаалагдаж буй үхрийн цул 1 кг махны дундаж үнэ 2026 оны 8 дугаар сард 36521 төгрөг болж, 2024 оны 8 дугаар сараас 78.8 хувиар, 2025 оны 8 дугаар сараас 50.7 хувиар тус тус өсөж, өмнөх сараас 4.6 хувиар (1772 төгрөгөөр) буурсан байна.

1-р зэргийн гурилын дундаж үнэ 2026 оны 8 дугаар сард 2522 төгрөг болж, 2024 оны 8 дугаар сараас 3.5 хувиар, 2025 оны 8 дугаар сараас 4.2 хувиар, өмнөх сараас 0.1 хувиар (1 төгрөгөөр) тус тус өссөн байна.

Нэг литр АИ-92 бензиний дундаж үнэ 2026 оны 8 дугаар сард 2958 төгрөг болж, 2024 оны 8 дугаар сараас 23.8 хувиар, 2025 оны 8 дугаар сараас 14.2 хувиар, өмнөх сараас 4.2 хувиар (118 төгрөгөөр) тус тус өссөн байна.

Орон нутгийг авч үзэхэд бүх аймагт бараа, үйлчилгээний үнэ 8-р сард өмнөх оны мөн үеэс 9.4-17.5%-иар өссөн байна. Сүхбаатар аймагт 9.4%-иар өссөн нь хамгийн бага, Увс, Сэлэнгэ аймагт 17.5%-иар өссөн нь хамгийн өндөр байна.

 
Н.Чандмань

Н.Чандмань

Олон улсын мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”