НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Ухаа худаг” уурхайн өгөөжийн 70 орчим хувийг улс, олон нийт хүртэж байна
АНАЛИЗ

“Ухаа худаг” уурхайн өгөөжийн 70 орчим хувийг улс, олон нийт хүртэж байна

2026 оны 5-р сарын 4
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Татвар төлөгчдийн өдрүүд” болгон зохион байгуулдаг. Монголын татварын алба 27 дахь жилдээ “ХЭРЭГЦЭЭНД ҮНДЭСЛЭСЭН ЗӨВЛӨГЧ ТАТВАРЫН АЛБА” уриан дор орон даяар зохион байгуулж байна. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж шударгаар татвараа төлсөн шилдэг татвар төлөгчдөд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Учрал “Хөлс хүч, хөдөлмөр зүтгэлээ шингээн татвар төлж, Монгол Улсын хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч нь болсон Та бүхэндээ энэ өдрийн мэнд дэвшүүлье. Та бүхэн бол монгол хүнд хийх ажил, авах цалин олгогчид, Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана, Монголын хөгжлийн хөдөлгүүр юм.Төсвийн мөнгө гэж үгүй. Татвар төлөгч Та бүхний мөнгө л бий. Та бүхний төлсөн татвараар улсын төсөв бүрдэж, эмч, багш, төрийн албан хаагчдад цалин хөлс олгож, эмнэлэг, сургууль, цэцэрлэг барьж, зам, дэд бүтэц бүтээн байгуулдаг. Энх цагийн хамгийн эх оронч үйл хэрэг бол татвар төлж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, ирээдүйг өнөөдөр бүтээлцэж буй иргэний өндөр үүрэг хариуцлага юм” гэв.

Монголын топ 10 татвар төлөгчдийн нэгээр жил бүр тодордог “Энержи ресурс” 2025 онд групп компанийн хэмжээнд 512 тэрбум төгрөгийн татвар, хураамж, шимтгэл улсын төсөвт оруулжээ.

Тавантолгойн бүлэг ордын 4%-д үйл ажиллагаа явуулдаг “Энержи Ресурс” ХХК 17 жил татвар төлж байгаагаас 15 жилд нь шилдэг татвар төлөгчийн жагсаалтад багтаж байна. Тус компани өнгөрсөн жил групп компанийн хэмжээнд орлогын албан татвар, борлуулалтаас шууд төлдөг АМНАТ, агаар, ус, газрын лицензийн төлбөр гээд нийт 16 төрлийн татвар, хураамж, шимтгэлд 512 тэрбум төгрөг төлжээ.

Дээрх олон төрлийн татвараас гадна ажиллагсдын цалин, тэтгэлэг, захиргааны гээд "нүдэнд харагддагүй" олон зардлыг аж ахуйн нэгжүүд үүрч явдаг.

Татварын төрлүүдийг задлаж харвал:

  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар

  • Ашигт малтмалын нөөц ашигласны татвар

  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл

  • Суутган татварууд 

  • Хувь хүний орлогын албан татвар

  • Импортын гаалийн татвар

  • Экспортын гаалийн хураамж 

  • Агаарын бохирдлын төлбөр

  • Үл хөдлөх хөрөнгө эзэмшсэний татвар 

  • Усны төлбөр

  • Нэмүү өртөг ашигласан татвар

  • Газрын төлбөр

  • Авто татвар

  • Уурхайн лицензийн төлбөр

  • Экспортын гаалийн мэдүүлэг

  • Бусад татвар, хураамж

Түүнчлэн сум, орон нутгийн бүтээн байгуулалтад “Энержи Ресурс” ХХК  $1тэрбумын хөрөнгө оруулалт хийжээ.

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв