2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27


Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өчигдөр (2026. 06.03)-ны болж, Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэв. Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр, Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшин, санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт шүүгчдийн олонхын саналыг авсан тул түүнийг Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах тухай саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар тогтжээ.
УДШ-ийн Ерөнхий шүүгчийг Дээд шүүх санал болгосноос хойш 14 хоногийн дотор томилох зарлигийг Ерөнхийлөгч гаргана.
Нэр дэвшигч Цэндийн Цогт нь 1975 онд Архангай аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 51 настай,
Эзэмшсэн боловсрол:
Архангай аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургууль, бүрэн дунд боловсрол (1993)
МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч (1998)
АНУ-ын Уилламетте их сургуулийн Хууль зүйн коллеж, хууль зүйн магистр (2007)
Япон Улсын Нагояагийн их сургууль, хууль зүйн доктор (2017)
Мэргэшсэн салбар:
Захиргааны эрх зүй, Захиргааны процессын эрх зүй, Шүүхийн эрх зүй
Ажлын туршлага:
Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга (1998)
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, ерөнхий шүүгчийн шүүн таслах ажиллагаа эрхэлсэн туслах (1998-2004)
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгч (2004-2011)
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч (2011-2013)
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч (2013-2021)
Улсын Дээд шүүхийн шүүгч.
Зургаан жилийн өмнө Улсын Дээд шүүхийн шүүгчээр нэр дэвшиж байхдаа тэрбээр “Институцийн хувьд бие даасан шүүхтэй байх тогтолцоо нэлээд төвөгтэй замаар явж байна. Бүрэн бие даасан шүүхтэй болж чадаагүй байна. Засаж сайжруулах шаардлагатай.
Бүх шүүгч хүний атганд орчихоогүй. Шүүгчийн ажлыг сонгуулиар авдаггүй. Мэргэшиж байж томилогддог. Надад өр байхгүй, би тийм өргөдөл бичиж өгч ч байгаагүй. Улстөрч дээр өөрөө гүйгээд очдог шүүгч ховор. Тиймээс улс төрийн институци, улстөрчид шүүхээс нөлөөллөө татах хэрэгтэй. Шүүгч нар ч хараат бус байдлаа хамгаалж тэмцэх хэрэгтэй” гэж байсан билээ.
Түүнийг хуулийн салбарынхан “хэнхэг” Цогт гэж хочилдог.
Өнгөрсөн долоо хоногт УДШ-ийн ерөнхий шүүгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох заалтыг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хүчингүй болгож, Д.Ганзоригийг ахин зургаан жилээр улираах замыг зассан гэх шүүмжлэлд өртсөн. Гэвч, олон нийтийн шүүмжлэлээс айсан уу, ямартай ч Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг ахин нэр дэвшсэнгүй.
УДШ-ийн танхимын тэргүүнүүд нь Ч.Хосбаяр, Н.Баярмаа, Д.Мөнхтуяа нар. Тэгвэл Дээд шүүхийн шүүгчдийн бүрэлдэхүүнд Б.Ундрах, М.Батсуурь, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд, П.Соёл-Эрдэнэ, Г.Банзрагч, Б.Амарбаясгалан, Ц.Цогт, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Батбаатар, М.Пүрэвсүрэн, Н.Батзориг, Н.Батчимэг, Ц.Оч, Э.Золзаяа нар багтдаг.
УДШ-ийн Ерөнхий шүүгч нь дараах эрхтэй
Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч ямар эрх мэдэлтэй хүн бэ?! Энэ зүй ёсны асуулт. Тэгвэл,
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнийг товлон зарлах, бэлтгэлийг хангуулах, даргалах;
Улсын Дээд шүүхийг гадаад харилцаанд төлөөлөх;
Улсын Дээд шүүхийн шүүгчид гадаад, дотоод ажлын томилолт олгох;
Танхим хоорондын ажлыг уялдуулан зохион байгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас бусад шаардлагатай гэж үзсэн асуудлыг хэлэлцүүлэхээр танхимд хуваарилах;
Зөвлөгөөнд танилцуулснаар Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга, Шүүхийн академийн захирлыг томилох, чөлөөлөх;
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газартай Улсын Дээд шүүхийг төлөөлөн харилцах;
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан өргөдөл, гомдолд албан бичгээр хариу өгөх.
Ийнхүү өөрийн хүнээрээ ҮХЦ-д өргөдөл гаргуулж, “УДШ-ийн Ерөнхий шүүгчийг зургаан жилээр нэг удаа томилно” гэсэн заалтыг хүчингүй болгуулсан Д.Ганзорийн хүсэл талаар болж, Ц.Цогтыг шинээр нэр дэвшүүлсэн мэдээг хуулийнхан алга ташин хүлээн авч байна.
Ц.Цогтын хувьд өмнө нь хэлж байсанчлан Монголын шүүхийг улс төрөөс хараат бус болгож чадах эсэх, шүүгчид томилсон хүндээ биш өргөсөн тангарагтаа үйлчилдэг гурав дахь засаглалыг бэхжүүлэх зэрэг нийгмийн анхаарлыг татсан, хүлээлт дагуулсан олон асуудлыг хэрхэн шийдэхийг харах л үлдэж байна. Үндсэндээ Монголын шүүх засаглал ариун бол Монгол төр ариун байна!
Х.ХАНДМАА

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 6-р сарын 2
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 6-р сарын 1
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 6-р сарын 3
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27