2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 4-р сарын 26
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 26
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 27


Ираны Хувьсгалт гвардийн хагас цэрэгжүүлсэн ангиудтай холбоотой гэгддэг "Тасним" болон "Фарс" мэдээллийн агентлагуудын мэдээлснээр, Тегеран Пакистанаар дамжуулан АНУ-д 14 заалт бүхий шинэ саналыг хүргүүлжээ.
Ерөнхийлөгч Трамп "Air Force One" хөлөгт суухаасаа өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа тэрхүү шинэ саналын талаар "Надад хамгийн сүүлийн найруулгыг нь одоо өгнө гэсэн. Тэгэхээр байр сууриа дараа илэрхийлье” гэж хариулсан байна.
Төд удалгүй Трамп нийгмийн сүлжээнд энэ талаарх байр сууриа нэлээд ширүүхэн илэрхийлсэн агаад "Иранчууд сүүлийн 47 жилийн турш хүн төрөлхтөн болон дэлхий дахины эсрэг үйлдсэн гэм нүгэлдээ тохирсон төлөөсийг хараахан төлөөгүй байгаа тул энэ саналыг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
АНУ болон Израил улс 2-р сарын сүүлийн өдөр Ираны эсрэг цэргийн ажиллагаа эхлүүлснээс хойш тус бүс нутагт нөхцөл байдал нэн хурцадмал байгаа юм. Хэдийгээр 4-р сарын 8-наас хойш гал зогсоох хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа ч Пакистанд болсон энхийн хэлэлцээний эхний шат амжилтгүй болсон.
Ираны Гадаад хэргийн дэд сайд Казем Гарибабади Тегеран дахь дипломатуудад хандаж "Одоо бөмбөг АНУ-ын талд байна. Тэд дипломат замыг сонгох уу, эсвэл сөргөлдөөнийг үргэлжлүүлэх үү гэдгээ шийдэх ёстой" гэж мэдэгджээ. Түүний хэлснээр Иран улс аль ч шийдэлд бэлэн байгаа аж.
Вашингтоны зүгээс Ираныг цөмийн зэвсэгтэй болохоос урьдчилан сэргийлэх баталгаатай хэлэлцээр байгуулаагүй тохиолдолд дайныг зогсоохгүй гэдгээ удаа дараа мэдэгдсээр ирсэн. Энэ нь Трамп 2-р сард цохилт өгч эхлэх болсон гол шалтгаан байсан юм. Харин Иран өөрийн цөмийн хөтөлбөрийг зөвхөн энхийн зорилготой хэмээн хамгаалсаар байна.
Ройтерс агентлагийн мэдээлснээр, Ираны санал болгож буй 14 заалтад дараах гол асуудал багтжээ.
Ираны хилийн орчмоос АНУ-ын цэргийг гаргах;
Хормузын хоолойн бүслэлтийг цуцлах;
Ираны царцаасан хөрөнгүүдийг чөлөөлөх;
Дайны хохирлыг нөхөн төлөх;
Эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлах;
Ливан зэрэг бүх фронтод дайныг зогсоох;
Хормузын хоолойд хяналтын шинэ механизм тогтоох зэрэг асуудлыг тусгасан байна.
Түүнчлэн Тегераны зүгээс цөмийн асуудлыг шийдэхээс өмнө стратегийн чухал ач холбогдолтой Хормузын хоолойг эргэн нээх санал тавьж байгаа аж.
Дайн эхэлснээс хойш Иран улс Хормузын хоолойг хатуу хяналтандаа авсан нь дэлхийн эдийн засаг дахь газрын тос, байгалийн хий, бордооны нийлүүлэлтийг боомилсон. Үүний хариуд АНУ Ираны боомтуудыг тэнгисийн цэргийн хүчээр бүслэн хааж, Тегераныг эдийн засгаа тэтгэх газрын тосны орлогоос нь бүрэн тусгаарлаад байгаа юм. Үүний улмаас дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ дайны өмнөх үеэс 50 орчим %-иар өсчээ.
АНУ-ын зүгээс Баасан гаригт тээврийн компаниудад хандан хатуу анхааруулга өгсөн байна. Хормузын хоолойгоор аюулгүй нэвтрэхийн тулд Иранд төлбөр төлсөн ямар ч компани хориг арга хэмжээнд орно гэж Вашингтон сүрдүүлсэн билээ.
Энэхүү төлбөрт зөвхөн бэлэн мөнгө төдийгүй дижитал актив (криптовалют), бартер, албан бус своп хэлцэл, хандив болон Ираны Элчин сайдын яамдаар дамжуулан өгөх аливаа төлбөр тооцоог хамааруулж байгаа аж.
Флоридад сэтгүүлчидтэй уулзах үеэрээ Трамп Ираны эсрэг дахин цэргийн ажиллагаа явуулах боломжтойг санууллаа. "Хэрэв тэд буруу алхам хийвэл, эсвэл муу зүйл сэдвэл ямар ч үйлдэл хийхэд бэлэн байна. Одоохондоо бид нөхцөл байдлыг харж байна, гэхдээ боломж мэдээж ширээн дээр байсаар байна" гэж тэрбээр тодотгосон аж.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 30
2026 оны 5-р сарын 1
2026 оны 5-р сарын 4
2026 оны 4-р сарын 26
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 26
2026 оны 5-р сарын 3
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 27