НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төсвийн төсөлд тусгагдаагүй 155 төсөл, арга хэмжээг нэмж баталжээ
АНАЛИЗ

Төсвийн төсөлд тусгагдаагүй 155 төсөл, арга хэмжээг нэмж баталжээ

2026 оны 1-р сарын 16
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын 2026 оны төсөв өмнө нь тохиож байгаагүй улс төрийн том дуулиан шуугианы дундуур арайхийн хуулийн хугацаандаа батлагдсан.

2026 оны нэгдсэн төсвийн орлогыг ₮31.9 их наяд, зарлагыг ₮32.9 их наядаар баталсан бөгөөд алдагдал ₮1 их наяд. Төсвийн нийт зардлын 75% буюу ₮24.9 их наяд нь урсгал, 25% буюу ₮8.6 их наяд нь хөрөнгийн зардал байхаар баталсан.

Багш, эмч нарын цалингаа нэмүүлэх эсэргүүцлийн жагсаал, суултын дүнд Засгийн газар багш нарын цалинг энэ онд 2 удаа, эмч нарын цалинг 1 удаа нэмэх шийдвэр гаргаж галыг намдаасан. Багш, эмч нарын цалингийн нэмэгдэл болон тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд нийт ₮969 тэрбумыг нэмж төсөвлөсөн юм. Энэ тоог харахад багш, эмч нарын цалинг нэмээгүй бол алдагдалгүй төсөв баталчих байжээ гэж дүгнэхээр байгаа боловч Сангийн яамнаас анх өргөн барихад төсөлд суугдаагүй 155 төсөл, арга хэмжээг нэмэн баталсаныг судлаач Д.Баярмаа “Монгол Улсын 2026 оны төсвийн хөрөнгө оруулалтын төсөл ба харьцуулсан шинжилгээ” судалгаандаа дурджээ.

2026 оны төсөвт шинээр хэрэгжих 155 төсөл арга хэмжээний нийт төсөвт өртөг нь 1.43 их наяд бөгөөд энэ онд санхүүжих дүн нь 469.8 тэрбум төгрөг юм.

Шинээр нэмэгдсэн төсөв, арга хэмжээний хамгийн өндөр төсөвт өртөг ба санхүүжих дүнтэй төслүүдийг дурдвал,

-231 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 20.1 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн хатуу хучилттай авто замын 2 дугаар хэсэг,

-178.4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 36 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй Байгалийн түүхийн музейн үзүүлэг дэглэлт, үзмэрийн интерьерийн зураг, цуглуулга, үзмэрийн тоноглол, тоног төхөөрөмжийн төсөл,

-59.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 19.7 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй, Чойбалсан нисэх буудал (Аэродром)-ын хөөрч, буух зурвас, шинэчлэх төсөл,

-45.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 15 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй Баянхонгор-Архангай аймгийн Чулуут сум хүртэлх хатуу хучилттай авто замын эхлэл,

-44.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, 9 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй Онги-Цагаан бургастай төсөл, төслийн техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв нэмж батлагдсан байна.

Түүнчлэн, 30 тэрбум төгрөгийн ижил төсөвт өртөг ба 10 тэрбум төгрөгийн ижил санхүүжих дүнтэй 4 авто замын төсөл нэмэгдэж батлагджээ. Үүнд,

-Арвайхээр-Баянхонгор чиглэлийн авто замаас Уянга сум хүртэлх 50 км хатуу хучилттай авто замын эхлэл,

-Босоо тэнхлэгийн авто замын Арвайхээр - Богд сум чиглэлийн 170 км хатуу хучилттай авто замын эхлэл,

-Улаангом сумаас Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумд хүртэлх чиглэлийн 164.5 км хатуу хучилттай авто замын эхлэл,

-Хархорин, Цэцэрлэг чиглэлийн А0602 дугаартай авто замаас Батцэнгэл чиглэлд баригдаж байгаа замын төгсгөлөөс хүүхдийн Тамир зусланБатцэнгэл сумын төмөр бетон гүүр, мянганы замын хэвтээ тэнхлэгтэй холбох 62.04 км хатуу хучилттай авто замын эхлэл төслүүд багтаж байна.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Худалдааны дайн шаталж, Канад улс АНУ-ын эсрэг хариу “цохилт” өглөө

Худалдааны дайн шаталж, Канад улс АНУ-ын эсрэг хариу “цохилт” өглөө

ШХАБ: Бишкекийн саммитаар Монгол ажиглагчаас түнш статуст шилжинэ

ШХАБ: Бишкекийн саммитаар Монгол ажиглагчаас түнш статуст шилжинэ

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо