2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 28


ЕТГ-ын дарга асан З.Энхболд, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эргүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2026.04.17/ болж, тэднийг гэм буруутайд тооцон,тус бүр 2 жилийн хорих ял оноосон байна.
Б.Энх-Амгаланг Зам тээврийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын Тамгын газрын дарга З.Энхболдын хамаарал бүхий “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон, мөн З.Энхболдыг албан тушаалаа ашиглан, бусдад нөлөөлөх замаар хамаарал бүхий хүнийхээ компанид давуу байдал үүсгэсэн гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Тэдний хэрэг шүүхээс удаа, дараа буцаагдсан.
Үүний өмнөх анхан шүүх хуралдаанаас З.Энхболдыг цагаатгаж, Б.Энх-Амгаланд хоёр жилийн хорих ял оноосныг давж заалдах шатны шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, хэргийг буцаасан. Тэгвээл үйл явдал ингэж эхэлсэн байдаг.
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарыг 2021 онд “нүүрсний” гэх хэргийн 17 “хулгайч”-аар АТГ-аас нэр заан зарлаж байсан билээ.
Тэрбээр УИХ-ын дарга байхдаа Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үеийн Тавантолгойн ордыг эргэлтэд оруулах төслийг гацаасан гол хүн. Монгол Улсын сайд М.Энхсайханы боловсруулсан Тавантолгойн хөрөнгө оруулагчдын гэрээг зогсоож, наанаа “Тавантолгойг та бүхэнд авч үлдээлээ” гэж зальдан, цаанаа женко мафийн Монголын коксжих нүүрсэн дээр найрлах боломжийг бүрдүүлсэн юм. Хэрэвзээ, М.Энхсайханы боловсруулсан төслөөр Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан бол Монголд сая сая долларын, их наяд, их наяд төгрөгийн хулгай луйвар нүүрлэхгүй байлаа. Монголчуудын ашиг орлого, монгол хүний үнэлэмж өнөөдрийнхөөс 10 дахин өсөх байлаа. Төмөр зам, Тавантолгойн төслийг гацааснаар Монгол Улс хамгийн багадаа ₮100 их наядын хохирол амссан. ₮100 их наяд бол Монголын 3 жилийн төсөв, 50 станц барих хөрөнгө юм.
Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед "ордны тайган" гэх хоч автлаа хорон улс төр хийж, 30 гэр бүл гэх зохиомол томъёолол гарган, үндэсний хөрөнгө оруулагчдаа гүтгэж, харлуулж явсан нь худлаа биш. Төрийн ордонд Х.Баттулга, З.Энхболд нарын хаанчлал тогтсон он жилүүдэд Монголын олон улстөрч шүүхийн хаалга хилсээр татсан. Тэднийг Төрийн ордны гурван давхраас ял захиалж явсныг өнөөгийн хотын дарга Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайд байхдаа чуулганы хуралдаан дээр өөрийн амаараа хэлж байсан билээ.
Х.Баттулга, З.Энхболд нарын байгуулсан хонгилоор маш олон хүн орсон. Монголын эдийн засагт ашигтай, Монгол хэрэгтэй гэрээ хэлэлцээрүүдийг хийсэн лидер болгонд нэр хоч зүүж, хэрэг тохоод КГБ-ын захиалгаар шоронд хийсэн болохыг Шадар сайд Н.Номтойбаяр 2024 оны сонгуулийн өмнө өгсөн ярилцлагадаа онцолж байв.
Тэдний хонгилоор Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан болон Сангийн сайд асан С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нар "чирэгдсэн" нь гашуун үнэн.
Тэрчлэн Ц.Элбэгдорж, Ч.Хүрэлбаатар нар ч тэдний гүжир гүтгэлгээс холуур өнгөрөөгүй.
Зөвхөн улстөрчид ч биш “Сахал” Д.Эрдэнэбилэг, Ж.Оджаргал, П.Цагаан, Н.Нямтайшир, П.Батсайхан гээд үндэсний хөрөнгө оруулагчдыг ч төрийн дайсан болгосон. Тангаргийн буг, тагнуулчин, оффшорчин, Оюутолгойчин, эрлийз, хужаа гэж нэртэй зүстэй болгоныг хар пиарын хонгилоороо давхар, давхар ялласан гэмтэй.
Ганц Тавантолгой ч биш. Х.Баттулга, З.Энхболд нарын Монголын улс төр, эдийн засагт учруулсан хохирлыг нь тооцохын аргагүй. Тэд нүүрсээ 4000 км газраар тээвэрлэж, Владивостокоор дамжуулан зарна гэж явсан нь, Шанхайн ломбардад улсаа тавихыг санаархсан нь, цаазын ялыг сэргээхийн оролдсон нь гүүглэд баримттайгаа, цагаан цаасан дээрх хар мөртэйгөө үлдсэн.
Ийнхүү нэг цагт бусдад ял захиалж явсан тэрбээр өнөөдөр шүүхийн ялтан болж хувирч байна. Монголчууд юу тарина, түүнийгээ хураана гэдэг. Ганц З.Энхболдод ч бус өнөөгийн авлига, хулгайн хэрэгт нэр холбогдсон, өөрийн дарангуйллаа тогтоохыг санаархсан хэн бүхэн санаж явах үг бол “Karma is for you”.
Б.БАТ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 28