2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Төрийн өмчит 33 компанийг гурван бүлэгт хуваан хувьчилна” гэж өчигдөр /2026.01.07/ мэдээлсэн. Хөрөнгийн биржээр 18 компанийг, шууд худалдаагаар 7-г, үлдсэн 8 компанийг өөрчлөн байгуулах, нэгтгэн нийлүүлэх замаар татан буулгахаар УИХ-ын хаврын чуулганаар үндсэн шаардлага, чиглэлийг батлах гэнэ.
Монгол Улсад өнөөдөр 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани үйл ажиллагаа явуулж байгаагаас 73 нь 100 хувь төрийн өмчит.
2024 оны жилийн эцсийн аудитлагдсан тайлангийн дүнгээр Монголын төр нийт 59.4 их наяд төгрөгийн хөрөнгөтэй. Энэ нь ДНБ-ний 74.3 хувийг эзлэж буй бол тэдгээрийн өр төлбөр нь 22.9 их наяд болжээ.
УИХ-ын намрын чуулганаар уг асуудлыг хэлэлцэх үеэр Ц.Даваасүрэн, Л.Мөнхбаясгалан нарын гишүүд төрийн өмчийг хувьчлахыг эсэргүүцсэн.
Төрийн өмч бол хулгай, луйврын өмч болж дуусдаг. Иймээс хулгайн өмчийг хувьчлах нь эдийн засгийн хамгийн ашигтай хувилбар юм.
Энэ удаад энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар төлөвлөсөн 18 компанийн мэдээллийг хүргэж байна. Жич: 2025 оны санхүүгийн мэдээлэл эцэслэгдэн гараагүй учраас 2024 оны санхүүгийн мэдээллийг ашиглав.
1. “Монголын цахилгаан холбоо” ХК
Нийт хөрөнгө 64.4 тэрбум төгрөг, 500 гаруй ажилтантай. Нийт хувьцааны 5.3 хувийг 4000 иргэн эзэмшдэг.
26.9 тэрбум төгрөгийн орлого, 26.8 тэрбум төгрөгийн зарлагатай 111 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.
Аудитаар 1.8 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн байна. Өр төлбөр, авлагын тооцоо нийлж баталгаажуулаагүй 1.7 орчим тэрбумын зөрчилтэй гэж үзсэн байна.
2. Хөдөө аж ахуйн бирж ХХК
Нийт хөрөнгийн дүн 5.8 тэрбум төгрөг, 50 орчим ажилтантай.
Орлого 6.4 тэрбум, зарлага 5.6 тэрбум төгрөг, цэвэр ашиг 834 сая төгрөг.
Аудитаар 3.6 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Үндсэн чиг үүрэгт холбоогүй “ Шинэ хоршоо-чинээлэг малчин” арга хэмжээнд 230 сая, “Алтан намар” ургацын баярт 237 сая төгрөг, ХХААХҮЯ-ыг Дархан-Уул аймагт нүүлгэхэд 45 ажилтанд байрны 30 хувийн урьдчилгаа болгож 2.8 тэрбум төгрөг, ЖДҮ-ийн газрын 7 ажилтанд 318 сая төгрөгийн зардлыг хуримтлагдсан ногдол ашгаас гаргасан байна.
3. Үндэсний давхар даатгал ХК
Нийт хөрөнгийн хэмжээ 62.3 тэрбум төгрөг, 40 гаруй ажилтантай.
Нийт орлогын дүн 24.9 тэрбум, даатгалын хураамжийн орлого 7.6 тэрбум, нийт ашиг 1.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
4. Монголын хөрөнгийн бирж ХК
Компанийн зах зээлийн үнэлгээ 124.7 тэрбум төгрөг.72 ажилтантай, хувьцааныхаа 34 хувийг зах зээлд гаргаж, 8000 хувьцаа эзэмшигчтэй.
Нийт 46.6 тэрбум төгрөгийн орлоготой, 8.5 тэрбум төгрөг зарцуулж, 34.1 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
5. Хөдөө аж ахуйн корпораци ХХК
Нийт хөрөнгө 362.4 тэрбум, 132 ажилтантай.
Орлого 56.6 тэрбум, зарлага 64.3 тэрбум төгрөг. Тус компани нь алдагдал өндөртэй ажиллахдаа асар их санхүүгийн зөрчил гаргажээ.
Улаан буудайн борлуулалтын 7.8 тэрбум төгрөгийн авлага гэрээт хугацаанд төлөгдөөгүй, гурилын үйлдвэрт борлуулсан буудайн 7.2 тэрбум төгрөг хугацаандаа төлөгдөөгүй, хугацаа хэтэрсэн өрөнд 1.4 тэрбум төгрөгийн газар үл хөдлөх хөрөнгө авсан ч өмчлөх эрхийг шилжүүлээгүй, санхүүгийн түрээсийн өр 29.4 тэрбум, зарим төслийн дамжуулан зээлийн 98.3 тэрбум, хүүгийн 18.2 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн үлдэгдэлтэй, 9.1 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй шууд гэрээ байгуулсан, дотоодын аж ахуйн нэгжээс 9.2 тэрбум төгрөгийн үрийн буудайн худалдан авах шууд гэрээ байгуулсан зэрэг асар өндөр дүнтэй санхүүгийн зөрчилтэй гарсан байна. Дарханд шилжин очсон ажилчдын орон сууцны дэмжлэгт 1.1 тэрбум, ажлаас чөлөөлөгдсөн зардалд 89 сая төгрөг зарцуулсан.
6. Шивээ овоо ХК
Нийт хөрөнгийн хэмжээ 114.9 тэрбум төгрөг, 500 орчим ажилтантай.
13 мянган хувьцаатай. Эрдэнэс Монгол ХХК 90 хувийг нь эзэмшдэг.
112 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, 126.5 тэрбум төгрөгийн зардал гарган нийт 14 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан.
2024 оны байдлаар 203 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байна. Худалдан авалтын 4.3 тэрбум төгрөгийн 11 гэрээг нээлтэй зарлалгүй хийсэн.
7. Багануур ХК
Нийт хөрөнгийн дүн 265.5 тэрбум төгрөг. 1100 гаруй ажилтантай
Орлого 241.5 тэрбум, зарлага 239.9 тэрбум, ашиг 1.6 тэрбум төгрөг байна. 2024 оны байдлаар 258 тэрбум төгрөгийн өртэй.
Аудитаар санхүүгийн тайлантай холбоотой 20 орчим тэрбум төгрөгийн алдаа, 845 сая төгрөгийн зөрчил илэрсэн гэжээ.
8. МИАТ ТӨХК
Нийт хөрөнгө 1.1 их наяд төгрөг, ажилчдын тоо 1247. Тус компаний компанийн цэвэр алдагдал 2025 оны есдүгээр сарын байдлаар 9.6 тэрбумд хүрчээ. “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас хямд тарифын бодлого баримтлах чиглэл өгсөн нь олон улс болон орон нутгийн чиглэлд тарифыг бууруулж, орлогод сөргөөр нөлөөлжээ. 2025 оны есдүгээр сарын байдлаар ажилчдын цалингийн багц зардал (цалин хөлс, НДШ, хоол, унаа, тэтгэмж ) өмнөх оны мөн үеэс 9 тэрбум төгрөгөөр өссөн нь зардлыг тэлсэн байна. МИАТ компанийн ашигт ажиллагааны үзүүлэлтүүд 2024–2025 онд FSC дундаж түвшнээс доогуур байна.
9. Төрийн банк ХК
Төрийн өмч дотроос хамгийн ашигтай ажилласан Төрийн банк. Нийт хөрөнгө 6.2 их наяд төгрөг. 500 орчим салбар 4000 ажилтантай.
Сангийн яам тус банкны 49.26 %, Хадгаламж даатгалын корпораци 45.03%, иргэд 5.71%-ийг эзэмшдэг.
Хуримтлагдсан ашиг 360 тэрбум, зөвхөн хүүгийн орлогын хэмжээ 302 тэрбум төгрөг.
10. Эрдэнэс Тавантолгой ХК
Нийт хөрөнгө 24 их наяд төгрөг. 1000 орчим ажилтантай.
2024 онд орлого 10 их наяд 570 тэрбум, зардал 4.5 их наяд, ашиг 4.5 их наяд төгрөг хэмээн тайлагнажээ.
Гэвч аудитаар 38 тэрбумын зөрчилтэй гарсан. Тухайлбал, 25 тэрбумын зээл санхүүжилтийн авлага барагдуулаагүй, уурхайн цэвэрлэх байгууламж барих 1.6 тэрбум төгрөгийн гэрээт ажил хугацаандаа ороогүй, Чингис хаан банкнаас 65 тэрбум, ЖИСТАТС консалтинг ХХК-аас 557 сая төгрөгийн авлагыг барагдуулаагүй. Компанийн үйл ажиллагаанд хамааралгүй 3 арга хэмжээнд 671 сая төгрөг зарцуулсан, тусгай цэсийн хоолны арга хэмжээнд 261 сая төгрөг, нийт үндсэн цалингийн 73 хувийн илүү цагийн хөлс эзэлж байгаа бөгөөд 237 сая төгрөг, төлөвлөгөөнд тусгаагүй 42 сургалтанд 366 сая төгрөг зарцуулсан байна.
Мөн 3.5 тэрбум төгрөгөөр 2.5 сая мод тарсан гэх боловч үр дүнг тооцох боломжгүй гэжээ.
11. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ
Нийт хөрөнгө 6.6 их наяд төгрөг, 7000 гаруй ажилтантай. 100 хувь төрийн өмчит.
26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
Гэвч аудитаар 116.5 тэрбум төгрөгийн 14 зөрчил илэрсэн.
2020-2024 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан металлург-химийн үйлдвэрийн ТЭЗҮ боловсруулахад 4.1 тэрбум төгрөг зарцуулсан боловч төлөвлөсөн хугацаанд хэрэгжээгүй, ОХУ-ын “Ростех”-ийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг эзэмшиж байхад хийсэн гэрээгээр байгуулсан Улаанбаатар хотын төлөөлөгчийн газарт 674 сая, ОХУ-ын Москва дахь худалдааны төлөөлөгчийн газарт 439 сая, БНХАУ-ын Бээжин дэх худалдааны төлөөлөгчийн газарт 528 сая төгрөг гээд нийт 1,+6 тэрбум төгрөг зарцуулсан. Урьдчилж гарсан тооцооны үлдэгдэл 55.3 тэрбум төгрөг байгаагаас найдваргүй болох эрсдэлтэй гэрээт ажлын гэрээний хэрэгжилтийн бүрэн хангуулж чадахгүй эрсдэлтэй. Ачит ихт ХХК-ийн 3.4 тэрбум, Эрдэнэт ус ДТС-ний 15.1 тэрбум, Өргөө констракшн ХХК-ийн 9.7 тэрбум төгрөгийн авлагыг тооцоо нийлж, актаар баталгаажуулаагүй. Медипас ХХЗ, нийгэмлэгийн нэхэмжлэлтэй Арбитрийн шүүхийн 29 сая доллар төлөх шийдвэрийн дагуу 102 тэрбум төгрөгийг төлснөөр мөнгөн хөрөнгийн зохистой удирдлага алдагдсан гэх зэрэг зөрчилтэй гарсан байдаг.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд 142.8 тэрбум төгрөгийн арга хэмжээг санхүүжүүлсэн. Үүнд,Сургууль цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих ажилд 39 тэрбум, Шинэ Хархорум хотын төв цэг, төв талбайн тохижилтын ажилд Засгийн газрын тогтоолоор 20 тэрбум ХББОСЯ-д шилжүүлсэн. Бэрхийн уурхайд суурилсан Монголын далд уурхайн музейн төслийн бүтээнд байгуулалтад 3 тэрбум шилжүүлсэн. “Уурхайчин2,3” гэх дэд бүтцийн 49 тэрбум төгрөгийн шугам сүлжээний ажил нь дуусаагүй барилга дансанд бүртгэлтэй. Дэлхийн Алтаргана наадмыг зохион байгуулахад тэрбум төгрөгийн дэмжлэг олгосон, Орхон аймагтай хамтран ажиллах гэрээгээр 2.3 тэрбум төгрөг, Булган аймагтай хамтран ажиллах гэрээгээр 1 тэрбум, Завхан аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээгээр 200 сая төгрөгийн дэмжлэг олгосон гэх зэрэг зөрчлүүд байгаа юм.
12. Эрдэнэс критикал минералс ТӨҮГ /хуучнаар “Монголросцветмет” ТӨҮГ/
Нийт хөрөнгө 494.9 тэрбум, 1550 ажилтантай.
312 тэрбум төгрөгийн орлоготой, 25.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Тус компанийн 10 хувийг олон нийтэд санал болгохоор төлөвлөжээ.
Санхүүгийн тайланд 7.5 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн.
Вагон түрээсийн гэрээгээр нийлүүлэгч байгууллагад давуу байдал олгож, өмнөх гэрээний биелэлт хангагдаагүй 20.7 тэрбум төгрөгийн авлагатай байхад 5.7 тэрбум төгрөг шилжүүлсэн, удирдах байгууллагын зөвшөөрөлгүйгээр захирал нь өөртөө 2023 оны урамшуулал болгон 85 сая, 2024 оны урамшуулалд 50 сая, сар бүрийн урамшуулалд 6 мянган ам.доллар буюу 15 сая төгрөг гээд нийт 292 сая төгрөгийг авсан.
Бэрхийн далд уурхайн музейн барилга баригдаж дуусаагүй байхад нэг тэрбум төгрөгийн тавилга худалдаж авах тендер зарлаж, 150 сая төгрөгийн тавилга авч хадгалсан гэх мэт зөрчил илэрсэн байна.
13. “Дулааны ЦС III” ТӨҮГ
Нийт хөрөнгө 295 тэрбум төгрөг. 1000 гаруй ажилтантай.
Орлого 187.5 тэрбум, зардал 186.5 тэрбум төгрөг. Ашиг 875 сая төгрөг.
6.8 тэрбум төгрөгийн авлагатай, 29.8 тэрбум төгрөгийн өглөгтэй байсан.
Нийт 242 сая төгрөгийн зөрчил илэрсэн. Төлөвлөгөөнд тусгаагүй 2.6 сая төгрөгийн шатахуун, 28.5 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал ТУЗ-ийн гишүүдэд олгосон, 94 сая төгрөгийг өөр зориулалтаар бараа материал худалдан авсан, туулах чадвар сайтай машинаар үйлчилгээ авахад 28 сая төгрөг зарцуулсан зэрэг зөрчил аудитаар илэрсэн байдаг.
14. Дулааны ЦС IV ТӨХК
Нийт 980.4 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 360 гаруй ажилтантай.
Цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлтээс 90.5 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол дулааны эрчим хүчний үйлдвэрлэлтээр 140.7 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
508.1 тэрбум төгрөгийн орлоготой, 507.8 тэрбум төгрөгийн зардалтай ажилласан. 316 сая төгрөгийн ашигтай.
35.3 тэрбум төгрөгийн авлага, 453.4 тэрбум төгрөгийн өглөгтэй.
Хөгжлийн банкны урт хугацаат зээлийг хугацаанд нь төлөөгүйгээс 19.8 тэрбум төгрөгийн хугацаа хэтэрсэн зээлтэй, 1.8 тэрбум төгрөгийн бараа, материал хадгалалтын горим алдагдсанаас ашиглалтгүй болсон.
15. Эрдэнэтийн дулааны станц ХК
90.6 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, 90.3 тэрбум төгрөгийн зардалтай, 313 сая төгрөгийн ашигтай ажиллажээ.
Нийт 16 төрлийн 741 сая төгрөгийн зөрчил илэрчээ. Тухайлбал, байгууллагын төсвөөр 2.7 сая төгрөгийн согтууруулах ундаа авсан, Засгийн газрын бодлого шийдвэрийг таниулан сурталчлах чиглэлээр ажлын хэсгийн зардалд 14.2 сая төгрөг олгосон гэх мэт хууль бус зарцуулалт гарчээ.
16. “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК
Нийт 376.7 тэрбум төгрөг. 747 албан хаагчтай.
85.9 тэрбум төгрөгийн орлого, 87.7 тэрбум төгрөгийн зардалтай, 1.7 тэрбум төгрөгийн алдагдалтай. 2024 оны байдлаар нийт 3 тэрбум төгрөгийн авлагатай, 227.5 тэрбум төгрөгийн өглөгтэй. Аудитаар 603 сая төгрөгийн 9 зөрчилтэй гэж гарчээ
17. “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК
Нийт хөрөнгө 167.9 тэрбум төгрөг, 370 орчим ажилтантай.
93.4 тэрбум төгрөгийн орлоготой, 89.5 тэрбум төгрөгийн зардалтай, 3,9 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.
18. “Амгалан дулааны станц” ТӨХК
Нийт хөрөнгө 137.5 тэрбум, 220 орчим ажилтантай
63.2 төгрөгийн орлоготой, зардал нь 51.9 тэрбум төгрөг. 9.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16