НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төмөр замаа аваад ирэх аавын хүү байна уу?
АНАЛИЗ

Төмөр замаа аваад ирэх аавын хүү байна уу?

2026 оны 1-р сарын 29
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Бизнесийн наймаа гэдэг бол тог таслах хуваарь гаргахаас тэс өөр түвшний ур чадвар, мэдлэг, ухаан шаардсан ажил.

1990 оны дараахан Орос, Монгол хоёул эдийн засаг нь элгээрээ хэвтэх үед төмөр замаа аваач гэж монголчуудад хандахад “бид авч явах хүч хүрэхгүй” хэмээн аваагүй гэсэн яриа байдаг.

Монголын тээврийн гол судас болсон “Улаанбаатар төмөр зам” (УБТЗ)-ыг Монгол-Оросын Засгийн газар хувь тэнцүү буюу 50:50 хувиар эзэмшиж байгаад 2009 онд Оросын Засгийн газар эзэмшил хувиа хянах эрхийг РЖД буюу “Оросын төмөр зам”-д өгсөн.

“Улаанбаатар төмөр зам” нь 1949 оны зургадугаар сарын 6-нд ЗХУ, БНМАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулагдсан. Өргөн царигийн 1800 гаруй км төмөр замын хоёр шугамтай. Үндсэн шугам буюу Сүхбаатар-Улаанбаатар-Замын-Үүд, мөн Орос, Монголын хилээс Чойбалсан хот хүртэлх төмөр замтай.

УБТЗ-ын Орос талын хувийг эзэмшигч РЖД геополитикийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр санхүүгийн хүндрэлд орсон. Энэ хүндрэлээсээ гарах нэг арга зам болгон өөрийн ачаа тээврийн ФГК компанийнхаа 49%-ийг 44 орчим тэрбум рублиэр зарахаар яригдаж байна.

УБТЗ бол Оросын Монголд үлдсэн ганц капитал юм. Одоогоос 10 жилийн өмнө “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49%-ийг эзэмшиж байсан “Ростех” компаниас үндэсний “Монголын зэс” корпорац $400 саяар худалдан авч, “Эрдэнэт”-ээ монголчууд 100% эзэмшдэг болсон. Ингэж 100% эзэмшдэг болсны үр ашгийг монголчууд 10 жил хүртэж байгаа хэрнээ энэхүү наймааг хийсэн хүмүүс нь Монголдоо гишгэх газаргүй болтлоо аз үзэгдсэн хэвээр, энэ наймааг тойрсон маргаан өнөө болтол эцэслэгдээгүй л байна. Ковидын үеийг эрсдэл багатай даван туулах арга хэмжээний нэг болгон “Эрдэнэт” үйлдвэрээр нэг жил цахилгаан, дулааны үнээ даалгуулж байснаа санаж байгаа байлгүй.

44 орчим тэрбум рубль гэдэг одоогийн ханшаар $577 сая юм. 10 жилийн өмнө $400 саяыг босгож чадсан Монголын хувийн хэвшлийнхэнд энэ наймаа тийм ч тэнгэрийн үнэ биш.

Бизнесийн наймаа гэдэг бол хуваарь гаргаж тог таслахаас тэс өөр түвшний ур чадвар, мэдлэг шаардсан ажил. РЖД-гийн охин компанийг, цаашлаад Монголын талын хувиа өөрийн болгож болох боломж гарч ирээд байна. Монголын парламент, Засгийн газар энэ боломжийг судлан үзэж, хэн нэгэн хүн, хэн нэгэн компани давуу болчихно гэсэн атгаг санаагүйгээр чаддаг хүмүүст энэ ажлыг даатгачихаач!    

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв