НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Титаник хөлгийн зорчигчийн захидал: Сүйрлийн өмнөх сэтгэл хөдөлгөм түүх
АНАЛИЗ

Титаник хөлгийн зорчигчийн захидал: Сүйрлийн өмнөх сэтгэл хөдөлгөм түүх

2026 оны 7-р сарын 22
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Золгүй явдлаар сүйрсэн "Титаник" аяллын хөлөг онгоц дээрх амьдралын тухай "туйлын сэтгэл хөдөлгөм" дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан нэгэн захидал дуудлага худалдаагаар орж, ойролцоогоор 35,000 паунд (47,000 ам.доллар) хүрэх төлөвтэй байна.

Генри Ходжес хэмээх зорчигчийн бичсэн уг захидал нь Их Британийн "Henry Aldridge and Son" дуудлага худалдааны газрын мэдээлснээр "Титаник" хөлөг анхны аян замдаа гарсан өдөр буюу 1912 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөр огноологджээ.

Ходжес захидалдаа өөрийн найз Хекторт хөлөг онгоц дээр "хэрхэн сайхан цагийг өнгөрүүлж байгаа" тухайгаа бичсэн байна.

"Одоогоор хөлөг онгоцны хөдөлгөөн ер мэдрэгдэхгүй, цаг агаар ч маш таатай байна. Дээд тавцан дээр 20 гаруй насны 200 орчим залуус тойрон жагсаж, дуу дуулж байгаа бол бусад нь амралтын танхимд домино, хөзөр тоглож, зарим нь юм уншиж, бичиж байна. Хүмүүсийн далайд харж дассан зүйлсээс огт өөр амьдрал энд өрнөж байна" хэмээн захидалд тэмдэглэжээ.

Харамсалтай нь, уг захидлыг бичсэн Ходжес хөлөг онгоц сүйрэх үеэр амь үрэгдсэн юм.

"Титаник" Умард Ирландын Белфаст хотоос анхны аялалдаа гарахад түүнийг тухайн үеийн хамгийн том зорчигч тээврийн хөлөг бөгөөд "хэзээ ч сөнөшгүй" хэмээн үнэлж байв. Гэвч ердөө дөрөв хоногийн дараа буюу 4 дүгээр сарын 14-ний оройн 11 цаг 40 минутад Хойд Атлантын далайд мөсөн уултай мөргөлдсөнөөр уг аялал дэлхий нийтийг цочроосон эмгэнэлт явдал болон хувирсан юм. Хөлөг онгоц гурав орчим цагийн дотор бүрэн сүйрэн живжээ.

“Титаник” хөлөг болон түүний эгч нь “Олимпик” хөлөг онгоцнууд.

Онгоцонд байсан 2,220 орчим хүнд хүрэлцэхүйц аврах завь байгаагүй тул ослын улмаас 1,500 гаруй хүн амь нас аа алдаж, "Титаник" түүхэн дэх хамгийн алдартай сүйрсэн хөлөг онгоц болон үлдсэн билээ.

Дуудлага худалдаачин Эндрю Олдриж Мягмар гаригт CNN агентлагт өгсөн ярилцлагадаа уг захидлыг "олон түвшинд онцгой чухал ач холбогдолтой бичиг баримт" хэмээн онцолжээ.

Хөгжмийн зэмсгийн худалдаачин байсан Ходжес амарч зугаалах зорилгоор аялж байсан бөгөөд II зэрэглэлийн суудалд сууж, Бостон хот руу найзууд дээрээ очихоор явж байжээ. Олдрижийн хэлснээр: -"Хоёрдугаар зэрэглэлийн зорчигчидтой холбоотой түүхэн материал маш ховор байдаг. Хүмүүс ихэвчлэн цагаачид болон шинэ амьдрал эхлүүлэхээр зорьж байсан III зэрэглэлийнхэн, эсвэл хамгийн баян чинээлэг хүмүүс байсан I зэрэглэлийнхний талаар сайн мэддэг. Гэвч хоёрдугаар зэрэглэлийн зорчигчдын түүх өнөөг хүртэл төдийлөн сайн сөхөгдөж яригдаж байгаагүй."

Ходжесын захидал нь хөлөг онгоц дээрх өдөр тутмын бодит амьдралын нарийн ширийнийг нээн харуулж байгаагаараа асар том түүхэн үнэ цэнтэй юм.

Уг захидал урьд өмнө хэзээ ч зарагдаж байгаагүй бөгөөд зах зээлд "шинээр гарч ирж байгаа" үзмэр юм. Захидлыг онлайн дуудлага худалдаагаар худалдаалж байгаа бөгөөд арилжаа Ням гаригийн Их Британийн цагаар 16:00 цагт (АНУ-ын Зүүн эргийн цагаар 11:00) хаагдах хуваарьтай байна.

Мэдээ бичих үеийн байдлаар хамгийн дээд үнийн санаа 26,000 паунд (35,000 ам.доллар) хүрээд байгаа нь хүлээгдэж буй 35,000 паундын таамаглалын доод хязгаарт ойрхон байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”