2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Засгийн газар 2025 оны “отгон” хуралдаанаараа ахмад настнуудын тэтгэврийг жигд 80 мянган төгрөгөөр нэмэхээр шийдвэрлэсэн. Тэтгэврийн нэмэгдэлд энэ оны төсвөөс 512 тэрбумыг гаргаж байгаа юм. НДС-аас олгох бүрэн тэтгэврийн доод хэмжээ энэ сарын 1-нээс 769 мянга, хувь тэнцүүлэн тогтоолгосон тэтгэврийн доод хэмжээ 652 мянган төгрөг болж байна. Гэсэн хэдий ч зарим ахмадын зүгээс тэтгэврийн доод хэмжээг 50% нэмэх шаардлагыг Засгийн газарт тавих болсон. Цаашлаад Ерөнхийлөгчид хандахаар төлөвлөж байгаа аж.
Гэвч Ерөнхийлөгчид тэтгэвэр нэмэх, төсөв захиран зарцуулах эрх байхгүй. Улсын төсвийг УИХ-аар батлаж, захиран зарцуулах эрх нь гүйцэтгэх засаглалд хадгалагддаг. Тэгэхээр тэтгэвэр нэмэх, эсэхийг Засгийн газар л шийднэ.
Монголын тэтгэврийн тогтолцоо олон жил гажуудалтай, тэр хэрээр алдалтай явж ирсэн. Үүнийг өөрчлөхөд хэн нэгэн улстөрчөөс асар их эр зориг шаардагдана. Жилээс жилд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдсээр, НДС-д томоохон дарамт болж байна. Өнгөрсөн онд НДС-д улсын төсвөөс 1.3 их наядыг хуваарилсан ч 747 тэрбумын алдагдалтай гарсан. Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал 1.1 их наядад хүрчээ. Манай тэтгэврийн бодлого “хойд хормойгоо авч урд хормойгоо” нөхөх хэлбэрээр явж ирсэн. Үүнийг өөрчилж байж, тэтгэврийн оновчтой бөгөөд шударга бодлого хэрэгжинэ.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч ямар эрх үүрэгтэй вэ?! Ийм асуулт ахмадууд тавьж магадгүй.
Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Төрийн тэргүүн нь Үндсэн хууль бусад хуульд нийцүүлэн зарлиг, захирамж гаргана. Хууль санаачлах, хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.
УИХ-ын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.
УИХ-ын чуулганд өөрийн тааллаар оролцож, төрийн бодлогын аливаа асуудлаар УИХ-д санал оруулах зэрэг бүрэн эрхтэй. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах талаар Ерөнхий сайдаас ирүүлсэн саналтай танилцана.
Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар
Засгийн газарт чиглэл өгөх;
Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, УИХ зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;
Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;
Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;
Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;
Уучлал үзүүлэх;
Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;
Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх эрхтэй.
Өөрөөр хэлбэл, ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал огтоос биш. Сүүлийн дөрвөн жил гэртээ таг сууцгаасан зарим ахмад өнгөрсөн зунаас эхлэн “тэтгэвэрийн хэмжээг 1.5 сая болгох”-ыг Г.Занданшатарын Засгийн газраас шаардах болсон.
Тэдгээр ахмадуудын ард хэн нэгэн улстөрчийн ашиг сонирхол байгаа нь нэн ойлгомжтой. Ахмадуудын амьдралд санаа зовсондоо тэдний жагсаал, цуглааныг “ивээн тэтгээгүй” байх. Ерөнхийлөгчийг чиглэсэн өвлийн улс төрийн ард хаврын зодооныг угтсан тэс өөр зорилго нуугдаж буй нь тодорхой.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16