2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 16
2026 оны 4-р сарын 13


Өнгөрөгч баасан гаригт Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд, Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт шүүхээс албан тушаалаа урвуулан ашигласан гэж тус бүр 2 жилийн хорих ял оноосон нь нийгэмд бас нэгэн хурц маргаан тарив. АН-ын удирдлага болон бүлгийн зарим гишүүд хэвлэлийн бага хурал яаралтай зарлаж, З.Энхболдыг улс төрийн зорилгоор ялласан гэж буруутгаж байгаагаа мэдэгдлээ.
Тэгвэл олон нийтийн сүлжээнд З.Энхболдод оноосон ял хөнгөдсөн гэж буруутгах хүмүүс олонх байлаа. Учир нь, өрх толгойлсон цагдааг ₮100 мянгын авлигын хэрэгт буруутгаж, шүүхээс 2 жилийн хорих ял оноосныг АН-ын ХЕХ-ны дарга З.Энхболдод оноосон ялтай харьцуулахад “хүнд” гэх шүүмжлэл ч дагалдсан юм.
Х.Баттулгыг Ерөнхийлөгч байх үед Тамгын газрын даргаар нь ажиллаж асан З.Энхболд албан тушаалаа урвуулан ашиглаж, Хятадын хөрөнгө оруулалттай, төрсөн дүү З.Хишигтогтохын хамаарал бүхий “Страто” болон “Их дэлгэмэл ингүүн” зэрэ компанид илт давуу байдал олгосон байна.
“Страто” компани нь З.Энхболдыг ЕТГ-ын дарга байхад Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд нүүрс угаах үйлдвэр барьж, Тавантолгой ордоос түүхий нүүрсийг зах зээлийн үнээс хямдхан худалдан авч, угаагаад урагшаа зардаг. Жилдээ ₮750 тэрбум+ашиг олдог байсан. Тавантолгойн ордоос түүхий нүүрсийг “Страто” компанийн нүүрс угаах үйлдвэр рүү тээвэрлэх ажлыг “Их дэлгэмэл ингүүн” компани хариуцаж ирсэн. Тус компанид авто зам түр эзэмших эрхийг Зам тээврийн сайд асан Б.Энх-Амгалан дур мэдэн өгсөн. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрээс Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум чиглэлийн 407 км байгалийн цогцолбор газрыг дайран өнгөрөх шороон замыг улсын чанартай замын ангилалд хууль зөрчиж аваад, “Их дэлгэмэл ингүүн” компанид уг замыг эзэмших эрх олгосон нь баримтаар нотлогдсон байдаг.
Атал тэднийг ардын баатар байсан гэх нь холгүй магтаж, улс төрийн хоригдол болсон гэж матрын нулимс унагаах хүмүүс ч байна. Ийм улс авлигадаа идэгдэхээс ч аргагүй бололтой.
Монгол Улсын авлигын индексээр дэлхийд 124 дүгээрт жагсах болсон. Мэдээж, энэ нь Л.Оюун-Эрдэнийн хэлсэн шиг төсөөллийн тоо биш. Энэхүү индекс нь Монголыг олон улсад илэрхийлэх товч мессеж юм. Авлига, хулгай Монголд жирийн үзэгдэл болсон, жинхэнэ авлигачдаа жирийн иргэд нь танихаа байтлаа төөрөлдсөн. Төөрөлдсөн ч гэж чухамдаа тэднийг “төөрөлдүүлэх” хар технологи өнгөрсөн 10 жил амжилттай хэрэгжсэн, үр дагаварт нь монголчууд өнөөдөр тог ч үгүй, ус ч үгүй болох нь холгүй сууж байна.
Үнэндээ, “монгол ялсан” он жилүүдэд Монгол Улс хэдийнэ ялагдсан. Азийн бар улс байх “алтан” боломжоо ч алдсан. Уйлаад яахав, энэ бүгдэд иргэд бид өөрсдөө л буруутай. Баялгийн жинхэнэ хулгайч нараа эх оронч гэж эндүүрснээ одоо ч зарим нь ойлгоогүй л байна.
Махны үнэ магнаг боллоо гэлцэх. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч буй нь өнгөрсөн жилүүдийн популизмын өртөг юм. Үүнийг бид цалингаасаа төлнө. Популистууд болон женконистууд, хулхины эх орончдоо дагаж намирахын хэрээр бидний амьдралын өртөг, зардал өсдөг. Товчхондоо, монголчууд хүртэх ёстойгоо хүртэж дуусаагүй л байна.
Ерөнхий сайд асан Н.Учрал өнгөрсөн долоо хоногт эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай танилцсан агаад ирэх өвөл хөлдөж үхэхгүйн тулд үнийг үе шаттай нэмэхээс аргагүйд хүрснээ учирлаж сууна. Ингээд дөрвөн жил “аргалах”-аас өөр ажил хийгээгүй Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэнгийн балаг, багийн нөхдийнх нь авлигын өртөгийг иргэд ийнхүү халааснаасаа гаргахаар болж байна.
Эрчим хүчний салбар мөнгөгүйдээ дампуурсан юм биш л дээ. Мөнгийг нь эрчим хүчний сайд, дарга нар нь хуваагаад идсэн нь эхнээсээ баригдаж, хууль, шүүхийн үүд сахиад сууж байна. Арван аймгийн дулааны станц барих мөнгийг гадны компанитай нийлээд идчихсэн авлигачдаа өмөөрч, уянгалдаг улсыг “үхэр монгол” гэх нь аргагүй.
Төвийн бүсийн эрчим хүчний 70%-ийг хангадаг ДЦС4-т засвар хийхэд ₮504 тэрбум шаардлагатай. Энэ мөнгө эрчим хүчний салбарт алга. Хэзээ мөдгүй тог, цахилгаангүй болох гэж байж хотын дарга нь 2.3 их наядаар Туулын хурдны зам барина гээд 500 тэрбумыг буух эзэнгүй, буцах хаяггүй компанид шилжүүлчихсэн байх жишээний. Эрх ашгийнхаа эрэмбэ дарааг мэддэг улсад энэ мөнгөөр эрчим хүчний эх үүсвэрээ нэмэгдүүлэхэд анхаарна. Харин үхэр монголчуудын хувьд хурдын замтай байхад тог цахилгаанаар яах вэ гээд сууж байна. Эрчим хүч бол эдийн засгийн тулах цэг. Тоггүй бол амьдралгүй. Монголд хурдны зам баригдлаа гээд эдийн засгийн үр ашиг нь бага. Харин эрчим хүчний аюулгүй байдлаа хамгаалъя гэвэл эхлээд цахилгаан станцууддаа хөрөнгө оруулалт хийх шаардлагатай.
Хоржоонтой нь, Туулын хурдны замаар түгжрэлгүй давхина гэж хоосон мөрөөдөлд цатгалдаж суугаа монголчууд “сүх далайтал үхэр амгалан” гэгч л болж байна.
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 16
2026 оны 4-р сарын 13