2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4


Ямар ард түмэн байна, тийм төр байдаг гэлцдэг, магадгүй. Эсрэгээрээ ямар төр байна, тийм ард түмэн байдаг нь бас худлаа үг болохгүй.
Олон нийтийн сүлжээнд элдвийн мэдэмхийрэгчтэй таарах нь олонтаа. Нэгэн их мэдэмхийрэгч “адууны мах их идвэл том бөгстэй”, бас нэгэн том мэдэмхийрэгч тахианы мах идвэл шувтан хөлтэй болдгийг бичсэн нь олон хүнд “таалагдсан” байна.
Tserenkhuu Ishtseden гэх нэгэн хаягны эзний тараасан “Дэлхий вакцинаас зайлхийлсэн, үлдэгдлээ устгалд оруулахын оронд Африк, манай хоёрт шахсан гэх утгатай” фактчект нэг мянган хүн реакшн үзүүлж, 460 хүн шейрлэжээ. Тэрбээр мэргэжлийн эмч эсэх нь эргэлзээтэй нэгэн бололтой. Бололтой гэдэг нь хаана, ямар сургуульд эмч мэргэжлээр төгссөн нь тодорхойгүй.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн “Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтын ажлыг өнгөрсөн зунаас эхлүүлсэн. Бид А хүрээний хоёр цэнт вакциныг сонгосон. Томуугаар өвчилсөн хүүхдүүдийн 60-70 хувь нь вакцин хийлгээгүй байна” гэх мэдээллийн дор дийлэнх олонх нь “вакцин”-ыг үзэн яджээ. Тэгвэл “Долоон одой” эмнэлгийг үүсгэн байгуулагч, их эмч Д.Цолмон itoim.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Манай эмнэлэг вакцинд хамрагдсан эсэх өгүүлэмжийг нь авдаг. Өөрөөр хэлбэл, өдөртөө 40-50 хүүхэд хандлаа гэж бодоход вакцинд хамрагдсан нь 6-7 буюу 10 хүрэхгүй байна. Тэгэхээр томуугийн эсрэг вакцин ямар ч байсан тухайн өвчлөлд үр дүнтэй гэдэг нь харагдаж байгаа. Томуугийн эсрэг вакцин хийлгэсэн ч өвчлөхөд хүндрэхгүйгээр өнгөрөх магадлал маш өндөр. Вакцинд хамрагдсан хүүхдүүдийн өвчлөл хамрагдаагүйтэй харьцуулахад харьцангуй хөнгөн байгаа” гэсэн нь манай хар масст таалагдсангүй.
Манай хар масс гэдэг нь вакциныг үзэн яддаг, сургууль, цэцэрлэг хаахыг шаарддаг, Женко.Баттулга, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ нарын улаан фэнүүд. Тэд Ж.Оджаргал, С.Баярцогт, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Ч.Сайханбилэг нарт дургүй. Тэд уул уурхайг эсэргүүцдэг, ураанаас болж зургаан хөлтэй ишиг төрсөн гэдэгт итгэдэг. Тэд цаазын ялыг сэргээж, төрийн гараар хүн алуулахыг хүсдэг.
Тийм хүмүүс сүүлийн үед улам олширч байгаа нь манай нийгмийн нэг эмгэнэл болсон. Зөвхөн Баянхошуунд л ийм хүмүүс амьдардаг юм биш. Зайсанд ч, төрийн ордонд “орос эхнэрийн хөхний сүү”-нээс айдаг хүмүүс олон. Энэ амьдралын чанар, орлогоосоо эс хамаараад манай нийгэмд соён гэгээрүүлэлт ус агаар мэт хэрэгтэй байгаагийн илрэл.
Тэр тусмаа сонгодог утга зохиолын мэргэжилтнээр, эсвэл дунд сургуулийн зураачаар туг бариулсны үр дагавар гэвэл өнөөдөр вакцины эсрэг үзэлтнүүд тахлаас илүү аюултай тахал болсон байна.
Ерөнхий сайдыг зөвхөн хурал даргалагч гэж үздэг, хоёр хөршөөсөө нууцаар төмөр зам барьдаг, барьсан төмөр зам нь цус ойртолтоос сэргийлнэ гэж итгэдэг, бөх бол төр гэж боддог хүмүүсээ толгой дээрээ залахын хэрээр халамж тэлсэн, хар масс үржсэн. Монголд таван хүн тутмын гурав нь ядуу амьдардаг бол таван хүн тутмын дөрөв нь ямар нэгэн хэлбэрээр халамж авдаг аж.
Халамжийн зардал сүүлийн таван жилд 3.4 дахин нэмэгдсэн байна. 2018 онд олгосон нийт нийгмийн халамжийн хэмжээ 623 тэрбум болж, хүн амын 71.2 хувь буюу 2.3 сая хүн халамж авч байсан бол өнгөрсөн 2024 онд нийт олгосон халамжийн хэмжээ 2.1 их наядад хүрсэн байна. Мөн халамж авагчдын тоо 1.2 дахин нэмэгдэж, нийт хүн амын 77.6 хувь нь халамж авдаг болжээ.
Төрөөр тэжээлэгсэд “үржих” тусам Женко.Баттулга, С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Л.Оюун-Эрдэнэ нарын фанатуудын тоо улам нэмэгдэнэ гэсэн үг.
Атал нийгмээ соён гэгээрүүлэх ёстой Боловсролын яамны бодлого нь ард түмнийг аль болох л цагаан цаас байлгах зорилготой.
Өчүүхэн насанд эрдэм сурвал ургах наран адил, дунд насанд эрдэм сурвал үдийн наран адил, төлтлөө эрдэм эс сурвал харанхуй шөнө адил гэж үгтэй. Ханиад томууны дэгдэлтээр шалтаглан нийслэлийн ерөнхий боловсролын 1-5 дугаар ангийн сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэрийг Боловсролын яам гаргасан. Гэвчиг үнэндээ бага ангийнхан цахимаар хичээллэх нь боловсролын салбарт, нийгэм, эдийн засгийн салбарт олон сөрөг үр дагавартай. Бага боловсрол дээд боловсролын үндэс болдог гэвэл Монгол Улсын суурь боловсрол сууриараа гажчихсан.
Нэгд, бага ангийн хүүхдүүд бие даан цахимаар хичээллэх боломжгүй. Эцэг, эхийн аль нэг нь ажлаасаа чөлөөлөгдөх шаардлага үүснэ. Энэ хэрээр өрхийн эдийн засагт сөрөг нөлөөтэй. Хоёрт, бага насны хүүхдүүд хараа хяналтгүй үлдсэнээс болж, гал түймэрт өртөн амиа алдсан эмгэнэлт жишээ ч цөөнгүй. Гуравт, цахимаар хичээллэх амьдралн боломжгүй айл өрхийн хүүхдүүд хичээлийн хоцрогдолд өртөнө. PISA үнэлгээний тайланд дурдсанаар Монголын хүүхдүүд дэлхийн орнуудаас таван жилээр хоцрогдсон. Хоёр хүүхдийн нэг нь суурь түвшиндээ хүрээгүй гэх харамсалтай үзүүлэлт гарсан.
Боловсролын хоцрогдол ирээдүйд орлогын, соёлын ялгааг үүсгэхийн хэрээр вакцин эсэргүүцэгчдийн тоо улам нэмэгдэнэ гэсэн үг. Халамж авагчид улам үржинэ. "Эрдэмтэй, боловсролтой, эрүүл чийрэг монгол” хүн гэдэг чинь вакцинд найддаг, боловсролд итгэдэг хүмүүсийг хэлдэг юм.
Үндсэндээ цахимаар хичээллэх нэрээр бүгдийг нь “шийтгэж”, хараал идсэн харанхуй масс руу түлхэж байхаар вакцин хийлгээгүй хүүхдүүдийг хичээл сургуульд явуулахыг нь хориглочих ёстой юм!
Ж.ЭРХЭС

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4