НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Тэрслүү үг: Ховд аймагт улсын төсвөөс татаас өгөхийг больё!
АНАЛИЗ

Тэрслүү үг: Ховд аймагт улсын төсвөөс татаас өгөхийг больё!

2 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

2026 оны төсвийн тодотголын араас 2027 оны төсвийн төслийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Орлогыг нь ₮41.3 их наяд, зарлагыг нь ₮43.6 их наядаар төлөвлөж, урьд өмнө байгаагүйгээр буюу 10 их наядаар тэлсэн улсын төсвийн хамгийн том маргаант сэдэв нь Оюутолгойн ногдол ашиг болжээ. Олон жилийн маргаанд цэг тавьж, Н.Учралын Засгийн газар болон Рио Тинто групп тохиролцоонд хүрсэн нь 2027 оноос Оюутолгой төслөөс Монголын талд ногдох 34 хувийн ногдол ашиг хуваарилахаар болсон. Одоогоор данс “хоосон”. Гэхдээ 3 их наядыг бэлнээр тараах ёстой, төсөл хөтөлбөрт зарцуулах шаардлагатай гэсэн маргаан хаа сайгүй өрнөж байна. Эдийн засагчид бэлэн мөнгөний шок үүсгэж, хямрал дээр тос нэмэхээс сэрэмжлүүлж буй бол АН, МАН дахь топ-попуудын зүгээс бэлэн мөнгө тараах ёстой гэж Н.Учралын засгийг буланд шахаж буй юм. Мэдээж, улстөрчдөд иргэдээс оноо авч л байвал улс орны эдийн засаг тартагтаа тулах нь хамаагүй. Хоёрдугаарт, улстөрчдийн зодооны золиос нь энгийн иргэд болж үлддэг.

Улсын төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд чуулганы хуралдаандаа суудаггүй гишүүд гэнэт л дуу ороод засаг, төрөө шүүмжлээд эхэлдэг нь гэм биш заль. Аль болох л тойрогтоо ахиухан мөнгө хуваарилуулж авах гэдэг хэрүүл нь ч хэвээрээ. Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайд байх үед улсын төсвийн хамгийн ихийг Хэнтий аймагт хуваарилдаг байсан билээ. 21 аймгийн нийт төсвийн тавны нэг нь Хэнтий аймагт зарцуулагдсан ирсэн юм.

Энэ жилийн хуваарилалтаас харахад өөрийгөө тэжээж чадахгүй, улсын төсвөөс татаас, дэмжлэг авч амьдрахаар болсон 14 аймаг байна. Тэдний дунд Хэнтий, Ховд, Хөвсгөл гэх мэт аймгууд байна.  Нэн ялангуяа Ховд аймаг улсын төсвөөс байнга татаас авч ирсэн. Харамсалтай нь, улсын төсвөөс тэжээгддэг Ховд аймгийнхан улсын эдийн засагт хэрэгтэй төсөл хөтөлбөрүүдийг байнга гацаадгаараа зартай.

Улс орны эдийн засагт тустай, дэлхийн зах зээлд Монголын нэрийг гаргах том төслүүд яригдахаар л хамгийн түрүүнд эсэргүүцэж, хөрөнгө оруулагчдын өмч хөрөнгөд халдах явдал хэвийн зүйл болсон.

Тус аймгийн эдийн засгийн өрсөлдөх чадамжийг нь илт өсгөх олон төсөл бий. Тэдний нэг нь Халзан бүрэгтэйн газрын ховор элементийн орд. Дэлхий нийтээрээ өндөр технологи, цахилгаан машин руу шилжиж байгаа энэ үед газрын ховор элемент гэдэг бол энгийн нэг шороо биш, асар их үнэ цэнтэй цагаан алт. Энэ төсөл хэрэгжсэнээр улс орны эдийн засагт орж ирэх хөрөнгө мөнгө нэмэгдэнэ. Ордыг дагаад эрчим хүч, замын сүлжээ гээд томоохон бүтээн байгуулалт баруун бүсэд хийгдэнэ.

Орон нутагт шууд ба шууд ажлын байр бий болно. Зөвхөн уурхай гэлтгүй тээвэр, хангамж, үйлчилгээний салбарт багадаа 2000 гаруй залуус нутагтаа өндөр цалинтай ажлын байраар хангагдах байв. Хоёрдугаарт, Ховд аймгийнхан улсаас төсөв гуйх биш, улсад төсөв өгдөг аймаг болох хамгийн том боломж энэ байлаа.

Дэлхийн зах зээлд газрын ховор элементийн эрэлт хэрэгцээ, үнийн динамик нь ногоон технологи, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, цэрэг-балансын стратегийн салбаруудтай шууд холбоотойгоор асар хурдацтай нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн газрын ховор элементийн олборлолтын 60-70%, олборлосон эрдсийг цэвэршүүлэх, боловсруулах салбарын 85-90%-ийг Хятад ганцаараа хянаж байна. АНУ, Европын холбоо, Япон зэрэг өндөр технологийн үйлдвэрлэл эрхэлдэг орнууд Хятадын хамаарлаа багасгахын тулд нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэх, бусад орнуудаас түүхий эд экспортлох, хөрөнгө оруулах асар их сонирхолтой яваа. Хэдийгээр боловсруулах чадал Хятадад төвлөрсөнөөс шалтгаалж богино хугацаанд үнийн хэлбэлзэл үүсдэг ч, урт хугацаандаа эрэлт нь давамгайлж байгаа тул газрын ховор элементүүдийн стратегийн үнэ цэнэ өндөр хэвээр байна. Монгол Улсын хувьд АНУ, Герман, Франц, Өмнөд Солонгос зэрэг улсуудтай газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах, хайгуул, судалгаа хийх санамж бичиг хэмжээнд байгуулсан. Энэ нь Монголд барууны хөрөнгө оруулалт, технологи орж ирэх томоохон боломж.

Атал гадаад, дотоодын улстөрчдийн гар хөл болсон нутгийн хэдэн индиан нар газрын ховор элементийг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг гацаасан хэвээр. Ийм аймгийнханд улсын төсвөөс дэмжлэг үзүүлэх хэрэг байна уу. Тэрслүү хүмүүсээс асуух тэрслүү асуулт энэ л байна.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Берлинд ямар асуудлуудыг тохиров?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Берлинд ямар асуудлуудыг тохиров?