2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Технологи нь хүмүүсийн амьдралын салшгүй нэг хэсэг болсон. Хүн хоорондын харилцаа холбоо, хайр халамж, ажиллах арга барил, амьдрах орчин, амьд явах эрх хүртэл технологитой нягт холбоотой. Тэгэхээр 2026 онд хиймэл оюун ухааны шинэ эриний шилжилтийн он цаг байх болно гэж технологийн салбарынхан дүгнэж байна.
Ганцаардал нь нь цар тахлын хэмжээнд хүрч, дэлхий даяар 6 хүн тутмын 1 нь энэ “өвчнөөр” шаналж болзошгүй гэж ДЭМБ-ын тайланд тусгагджээ. Мөн тус байгууллагаас ганцаардлыг нийгмийн эрүүл мэндийн хямрал гэж тодорхойлсон байна.
Нийгмээс тусгаарлагдах нь нас баралтын эрсдэлийг 32%-иар нэмэгдүүлдэг бол, ганцаардал нь зөнөгрөлийн эрсдэлийг 31%-иар, цус харвалтын эрсдэлийг 30%-иар нэмэгдүүлдэг.
Энэ хямрал ялангуяа ахмад настнуудын дунд нэлээд хурцаар ажиглагдах болсон байна. 60-аас дээш насныхны 43% нь ганцаардалд өртдөг. Дэлхий даяар хөгширч буй хүн ам нь асрамжийн эдийн засагт багагүй дарамт учруулж байгаа. Энэхүү хямралын үед ганцаардлын тахалтай тэмцэх тэмцэл бол хүн-технологийн хоорондын сэтгэл хөдлөл гэж тэд үзэж байна.

Арван жилийн өмнө бол роботуудтай сэтгэл хөдлөлийн гүн, гүнзгий харилцаа холбоо тогтоох нь шинжлэх ухааны уран зөгнөл байсан. Тэгвэл өнөөдөр хүн амын хөгшрөлт нь хиймэл оюун ухаанд хувьсгал хийхэд тохиромжтой нөхцөлийг бүрдүүлж байна.
“Хамтрагч” роботууд хүмүүсийн ганцаардлыг эмчлэхэд илүү нааштай үр дүн үзүүлж чадна гэж эрүүл мэндийн салбарынхан эерэг хүлээлттэй байгаа юм. Канадын асрамжийн газрууд болон эмнэлгүүд хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих зорилгоор Pepper, Paro, Lovot зэрэг роботыг эмчилгээ, үйлчилгээнд нэвтрүүлсэн. Парогийн клиник судалгаагаар эдгээр роботтой тогтмол харьцсаны дараа зөнөгрөлтэй өвчтөнүүдийн 95%-д эерэг өөрчлөлт гарчээ.
Тэдний сэтгэлийн түгшүүр, сэтгэл гутрал, ганцаардал мэдэгдэхүйц буурсан байна. Судалгаагаар өвчтөнүүдийн эмийн хэрэглээ буурч, нойрны чанар сайжирсан болохыг тогтоожээ.
Хамтрагч роботуудын эмчилгээний үр нөлөө нь зөвхөн өндөр настай өвчтөнүүдээр хязгаарлагдахгүй. Бостоны хүүхдийн эмнэлэгт Huggable роботыг ашигласан судалгаагаар хүүхдүүд дэлгэцэн дээрх виртуал дүртэй илүү сайн харилцаа тогтоож буй нь ажиглагджээ. Тэр ч бүү хэл эмчилгээний үед хэт их түгшүүр мэдэрдэг хүүхэд Huggable роботтой харилцаж байхдаа илүү тайван, хүлээцтэй болсон нь анзаарагдсан байна.
MIT-ийн судлаач Кейт Дарлины олж мэдсэнээр хүмүүс роботуудтай машин гэхээсээ амьтан шиг харилцаж байсан аж. Хүмүүс тэдэнд хүссэн нэр өгч, тэднийг хайрлаж, хамгаалж, чин сэтгэлээсээ хандаж байжээ.
Энэ нь зөвхөн хүн дүрст роботуудаар хязгаарлагдахгүй: Roomba робот тоос сорогч хэрэглэгчдийн 50-80% нь түүнийг гэр бүлийн гишүүн шиг үздэг болох нь судалгаагаар тогтоогдсон байна. Хүмүүсийн биологийн зөн совин нь хамтрагч роботуудын сэтгэл хөдлөлийг хангаж, уламжлалт төхөөрөмжүүдийн чадахгүй зүйлийг хөнгөвчлөх боломжийг олгодог.
Амазон дээр ийм төрлийн роботын худалдан авалт нэлээд нэмэгдсэн байна. Уламжлалт ухаалаг гэрийн төхөөрөмжүүдээс ялгаатай нь Astro-ийн хөдөлгөөнт байдал, харааны интерфэйс, идэвхтэй функцууд хүмүүст олон зүйлийг сануулах үүрэг гүйцэтгэлэг аж. Тухайлбал, эм уух эсвэл гэр бүлийн гишүүдтэйгээ холбоо барих цагийг сануулах гэх мэт. Робот нь толгойн хөдөлгөөн, нүүрний хувирлаар дамжуулан сэтгэл хөдлөлөө илэрхийлж, хүн шиг оршихуйг бий болгож, хэрэглэгчидтэй гүн гүнзгий сэтгэл зүйг үүсгэдэг.
Astro-г гэр бүлийн гишүүн гэж үзэж, түр зуур алга болсон үед нь үгүйлэн санаж буйгаас нь харвал хүмүүс роботыг хэрэгсэл гэж үзэхээс илүү хамтрагч гэж үзэж байна.
Мэргэжлийн тусламж үйлчилгээ авах боломжгүй үед хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэдээ ашиглах гэж Astro худалдаж авсан гэр бүлтэй холбогдоход робот нь тусламж үйлчилгээний дутагдлыг нөхөж, гэр бүлийн сэтгэл хөдлөлийн болон санхүүгийн дарамтыг хөнгөвчилсөн байна. Хамтрагч роботууд нь амьдрал дээр тусламж үйлчилгээний дэмжлэг үзүүлж, ганцаардалтай тэмцэхийн тулд утга учиртай сэтгэл хөдлөлийн холбоог бий болгох хэмжээнд хүртэл хөгжжээ.
Энэхүү хамтрагчийн хувьсгал нь хүнийг асран хамгаалагчдыг орлох тухай биш, харин технологи-хүмүүс хамтдаа ганцаардалтай тэмцэх талаар юм.
Хүмүүс эдгээр робот хамтрагчдад гүн гүнзгий итгэх итгэлийг бий болгохын хэрээр тэдгээрийг үйлдвэрлэдэг компаниуд мэдээллийн хамгаалалтын илүү найдвартай системыг хэрэгжүүлэх ёстой. Хэрэв эдгээр хамгаалалтыг өндөр төвшинд боловсруулж, хэрэгжүүлж чадвал энэ нь хүний хамгийн сайн найз болж чадах юм.
Редакторласан Г.ПҮРЭВСҮХ
Эх сурвалж:

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16