НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
С.Мөнхсүх ба талуудын мөнхийн эрх ашиг!
АНАЛИЗ|Эдийн засаг

С.Мөнхсүх ба талуудын мөнхийн эрх ашиг!

2025 оны 11-р сарын 26
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монголын улс төрийн томилгоо, сандал суудлын сэлгээн дундаас хамгийн анхаарал татсан нэгэн томилгоо нь “Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирлаар С.Мөнхсүхийг томилсон явдал. Тэрбээр “Оюутолгой”-н гүйцэтгэх удирдлагаар ирж буй анхны монгол захирал аж. Энэ албан тушаалд томилогдохоосоо өмнө түүнийг “Рио Тинто”-гийн Ази, Номхон далайн бүсийн Өсөлт ба хөгжил хариуцсан захирлаар ажиллаж байсан гэж “Оюутолгой” компанийн албан ёсны вэб сайтад мэдээлжээ. Хэд хэдэн томоохон төслийг бүс нутагт амжилтад хөтөлсний нэг нь Австрали дахь Вину зэс алтны уурхайн төсөл аж.

“Надад итгэл хүлээлгэсэнд гүнээ талархахын сацуу Оюутолгойн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд гар бие оролцон зүтгэж, өнөөгийн амжилтад хөтөлсөн хамт олноороо бахархаж байна. Оюутолгойн амжилт бүтээлийг шат ахиулах, Монгол Улсын тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг үргэлжлүүлэн нэмэгдүүлэх, Оюутолгойтой холбогдсон тал бүрд үнэ цэнийг бий болгохын төлөө хичээн ажиллах болно” гэж С.Мөнхсүх хэлснийг компанийн албан ёсны вэб сайтад онцолжээ.

Нэг талаасаа ажилтных нь хувьд “Рио Тинто”-гийн, нөгөө талаасаа монгол хүний хувьд Монгол Улсын эрх ашгийг хангах тун хариуцлагатай даалгавар түүнд ногдсон.

Дэлхийн зэсийн дөрөв дэх том уурхай гэж бичигдэж буй Оюутолгойн асуудлаар харилцан ашигтай ажиллах нь хөрөнгө оруулагчдын хүсэл сонирхол болсон. Оюутолгой бол аль ч утгаараа Монголд туйлын чухал төсөл. Монголчууд анх удаа бие даан гэрээ байгуулсан, дараа дараагийн хөрөнгө оруулалтыг татахад дэмжлэг, туршлага болох төсөл юм.

Хэрэвзээ С.Баярын Засгийн үед С.Баярцогт галыг өөр дээрээ авч, энэхүү төслийг эхлүүлээгүй бол Тавантолгойн орд шиг хулгай, луйврын уурхай болоод дуусах байсан нь нэгдүгээр үнэн. Хамгийн сүүлийн жишээ гэвэл “Оюутолгой” компаниас “Эрдэнэс Оюутолгой” компанид өгсөн 20 сая ам.долларын хулгайн асуудал ил дуулиан болж буй.

Хэрэвзээ Ч.Сайханбилэг Дубайд очиж Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлуулаагүй байсан бол Оюутолгойн гүний уурхайн ашиглалтад орохгүй байсан нь хоёрдугаар үнэн. Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орсноор оргил үедээ өдөрт 17 мянган цахилгаан автомашин үйлдвэрлэх хэмжээний зэс үйлдвэрлэдэг болно гэж тооцоолж буй юм.

Оюутолгой нь 2010 оноос хойш 12 их наяд төгрөгийн татвар төлсөн, 2014-2024 онд Монгол Улсын нийт экспортын орлогын 17 орчим хувь, эрдэс бүтээгдэхүүний экспортын 20 хувь, гадаад валютын нөөцийн 44 хувийг бүрдүүлсэн байна.

Хөрөнгө оруулагч “Рио Тинто”-д ч, хувь эзэмшигч Монгол Улсад ч ашигтайгаар төслийг авч явах, Онтрэ-гийн лиценз, арбитрын шүүх дээрх татварын маргааныг цэгцлэх үүрэг хүлээсэн С.Мөнхсүхийн хувьд Риогийн томилгоо юу, Монголын Засгийн газрын захиалга уу гэдгийг хэлэхэд хэцүү.

Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Монголын Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксонтай цахим уулзалт хийж, “Оюутолгой” төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, мөн компанийн гүйцэтгэх захирлыг Монголын талаас санал болгож, монгол иргэнийг томилж байх хүсэлт-шаардлага тавьсан. Түүнээс долоо хоногийн дараа “Оюутолгой” ТУЗ анх удаа монгол хүнд итгэл дайж, гүйцэтгэх захирлаар томилсон нь энэ юм.

С.Мөнхсүхийн хувьд 2012 оноос Оюутолгойд ажиллаж, улмаар хөрөнгө оруулагч толгой компани руу шилжсэн. Энэ утгаараа тэрбээр шинэ хүн биш. Түүнийг “Рио Тинто” дахь Б.Болдын багийн хүн гэдэг.

Дашрамд сонирхууахад, “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмын залгамжлагчаар тус группын Арилжаа, бизнес хөгжлийг хариуцсан захирал Б.Болд, Төмрийн хүдрийн группын гүйцэтгэх захирал Саймон Тротт нарын нэрс яригдаж байсан билээ.

Х.ДАГИНАС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Нийслэлийн МАН-ыг Д.Амарбаясгалан авна!

Х.Нямбаатар хотын даргаасаа огцорсон, мөн АТГ-аас түүнийг яллагдагчаар татсан учраас нийслэлийн МАН-ын даргын суудлаа өгөх нь тодорхой болсон. Харин түүний оронд нийслэлийн МАН-ын даргаар хэн сонгогдох нь анхаарал татаж байна. Хэвлэл, олон нийтийн сүлжээнд хэд, хэдэн хүний нэрс бичигдэх болсон. Тэдгээрээс нийслэлийн МАН-ын даргаар сонгогдох хамгийн магадлал өндөртэй хүн нь Б.Пүрэвдагва. Тэрбээр Н.Учрал болон Д.Амарбаясгалан нарын дундын хувилбараар хотын даргын суудалд заларсан. Тэр тусмаа түүнийг Д.Амарбаясгалангийн баг, фракц дэмжиж байгаа. Тухайлбал, Б.Пүрэвдагвын хуулийн зөвлөх Ү.Амарбат нь Д.Амарбаясгаланг спикер байх үед УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж байсан. Нийслэлийн Засаг даргын Ажлын албаны дарга Ж.Эрдэнэбаяр нь Д.Амарбаясгалангийн үед УИХ-ын олон нийттэй харилцах газрын даргаар ажиллаж байв. Тэрчлэн Д.Амарбаясгаланг МАН-ын генсек байх үед хэвлэлийнх нь нарийн бичгийн дарга байсан Ц.Чулуунзагд хотын шинэ даргын пиар, сурталчилгааг хариуцаж буй. Ингээд харахаар үндсэндээ Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарт алдсан нийслэлийн МАН-ын даргын суудлаа Д.Амарбаясгалан авах бололтой.

Oct 6, 2026

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

ОХУ-ын Сибир дэх лабораторид тахал өвчний улмаас хүн нас барсан байж магадгүй байгаа тул АНУ-ын тал нөхцөл байдлыг ажиглаж эхэллээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед гаражнаас татвар авахаар хуульчилжээ

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна

Физиологи, мэдрэл судлалын нээлтүүдэд Нобелийн анагаах ухааны шагналыг олгож байна