НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Сар шинийн дараах эдийн засгийн “шарталт”
АНАЛИЗ

Сар шинийн дараах эдийн засгийн “шарталт”

2026 оны 2-р сарын 20
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Гал морин жил монголчууд сар шинийн баяраа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Цагаан сар нь өв уламжлал талаасаа монгол түмний хамгийн том үндэсний баяр. Эдийн засгийн хувьд нэлээд зардал, мөнгө шаарддаг.

Сар шинийн баярын зардлыг идээ ундаа, бэлэг сэлт, гоёл чимэглэл гэсэн гурав ангилж болно. Үүнээс хамгийн их төсөв шаарддаг нь идээ ундаа болон бэлэг сэлт юм.

Сар шинийн баярын дараа хувь хүний санхүү болон улс орны эдийн засагт хэд хэдэн "шарталт" мэдрэгддэг. Энэ нь манай улсын хэрэглээний соёл, эдийн засгийн бүтэцтэй шууд холбоотой.

1. ӨРХИЙН ТЭГ ЗОГСОЛТ

Хувь хүний санхүүгийн хямрал. Баярын өмнө иргэд хадгаламжаа зарцуулах эсвэл өр, зээл тавих нь элбэг байдаг. Үүнээс болоод сар шинийн дараа иргэд бэлэн мөнгөний хомсдолд ордог. Баярын дараа иргэдийн гар дээрх бэлэн мөнгө дуусч, дараагийн цалин хүртэлх хугацаанд хэрэглээгээ эрс танахаас өөр аргагүй болдог.

Тэрчлэн өр, зээл тавьж сар шинээ тэмдэглэсэн өрхүүд зээлийн хүү болон үндсэн төлбөрийн дарамтад орох нь цөөнгүй.

Өөрөөр хэлбэл, айл өрхүүд сар шинийн баярт зориулж, 3-6 сарын хуримтлалаа зарцуулдаг эсвэл ирээдүйн орлогоо (цалингийн зээл, тэтгэврийн зээл) барьцаалан баярладаг. Тиймээс баярын дараа иргэд өдөр тутмын хэрэгцээгээ худалдан авдаг тул үйлчилгээнийхний ашиг орлого ч буурдаг.

2. ИНФЛЯЦЫН "УЖИГ" ӨСӨЛТ

Баярын өмнөх эрэлтийг дагаад сар шинийн дараа мах, гурил, цагаан идээний үнэ огцом өсдөг. Тодруулбал сар шинийн баярын өмнө мах, гурил, сүүний үнэ дунджаар 15-30% өсдөг.

Хаврын хахир цагийн үнийн өсөлт иргэд, аж ахуйн нэгж, улс орны эдийн засагт  хямрал дагуулдаг. , Баярын өмнө өссөн бараа бүтээгдэхүүний үнэ баяр дууссаны дараа эргээд хуучин хэвэндээ бүрэн буухгүй байх тохиолдол их байдаг. Энэ нь дунд хугацаандаа инфляцыг өдөөдөг.Тиймээс хууль, тогтоогчид, бодлого боловсруулагчид энэ хаврын чуулганаар эдийн засагт хүлээлт үүсгэсэн татварын шинэчлэлт, “чөлөөлье” зэрэг реформоо яаралтай хэрэгжүүлэх шаардлагатай юм. УИХ-ын дарга Н.Учрал тусгай зөвшөөрлүүдээс эдийн засгаа чөлөөлөх санаачилга гаргаж, УИХ-д хуулийн төсөл оруулсан бол Ерөнхий сайд Г.Занданшатар татварын багц реформ хэрэгжүүлэхээ амалсан. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл УИХ-ын энэ хаврын чуулганы анхаарал татсан сэдэв байх нь гарцаагүй.

3. ВАЛЮТЫН ГАДАГШЛАХ УРСГАЛ

Монголын эдийн засаг 80 хувь нь импортоос хамааралтай. Тэр тусмаа цагаан сарын бэлэг, сэлт нь импортоор дамжин валютын гадагшлах урсгалыг өдөөдөг. Өөрөөр хэлбэл, сар шинийн үеийн эдийн засаг Эрээний хөрөнгө оруулалт болж гадагшладаг нь бодит үнэн юм.

Товчхондоо, иргэд зочдынхоо гар цайлгах бэлгэнд зориулж асар их хэмжээний мөнгийг гадагшаа урсгаснаар ам.доллар болон юанийн эрэлт нэмэгдэж, төгрөгийн ханш сулрах нэг шалтгаан болдог.

4. ХӨДӨЛМӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СААРАЛТ

Баярын дараах өдрүүдэд иргэдийн ажлын бүтээмж мууддаг. Баярын дараах ажлын эхний өдөр бол албан газруудын золголтоор өндөрлөдөг нь худлаа биш юм. Хүмүүс бүх мөнгөө баяраар зарцуулчихдаг тул баярын дараах 2-4 долоо хоногт жижиглэн худалдаа, үйлчилгээний салбарын орлого эрс буурдаг.

Түүнчлэн цагаан сарын үеэр хэт их идэх, архи согтууруулах ундааны хэрэглээ зэргээс шалтгаалж баярын дараа эмнэлгийн ачаалал 20-30%-иар нэмэгддэг нь хувь хүн болон улсын төсөвт нэмэлт зардал үүсгэдэг.

Х.ХАНД

 

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо

Непалын гамшигт олон арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн сураггүй болоод байна

Непалын гамшигт олон арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн сураггүй болоод байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна