2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23


Лхагва гаригийн Засгийн газрын хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан цахим аюулгүй байдлыг хангах хүрээнд хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулахдаа “Facebook, Meta, X зэрэг сүлжээнүүдийн удирдлагуудтай яаралтай ажил хэргийн уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана. Зөвхөн насанд хүрсэн хүн иргэний үнэмлэх, хувийн дугаараар бүртгүүлж, данс нээдэг ганцхан хаягтай байх тогтолцоо руу шилжинэ” гэв. Хальт сонсоход нийгмийн сүлжээн дэх хэрээс хэтэрсэн хар пиар, бохир гүтгэлэг, хуурамч мэдээллийг цэгцлэх сайхан санаачилга мэт. Гэвч ардах зорилго нь эрх баригчид, улстөрчдийн хулгай, луйврыг шүүмжилсэн, илчилсэн ард иргэдийнхээ амыг барих гэсэн С.Амарсайханы нэг арга заль юм.
1. Бот, троллын армийг хэн санхүүжүүлдэг вэ?
Нийгмийн сүлжээнд өрнөж буй хар пиар, бохир гүтгэлэг, хуурамч мэдээллийн гол санхүүжүүлэгч нь улс төрийн намууд, улстөрчид бол зохион байгуулагч нь тэдний пиарчид байдаг нь нууц биш. Хамгийн сүүлд гэхэд хотын дарга асан Х.Нямбаатар ₮1.5 тэрбумаар хаалтын гэрээ байгуулсан гэх мэдээлэл цацагдсан агаад түүнийг огцорсноос хойш нийслэлийн бот, троллууд нь ч дагаад алга болчихсон билээ.
УИХ-ын гишүүн Х.Баттулгын нутагшуулсан женко технологийн дагуу “Херо” энтертайментын захирал Б.Баатарын найруулгатай херопаганда төсөл олон ч жил Монголын сошиал ертөнцийг эзэгнэнхэн оршсон. Л.Оюун-Эрдэнийн огцорсноос хойш 15 давхрын бот, троллуудын тоо илтэд цөөрсөн нь харин илэрхий ажиглагдсан дүгнэлт.
Монголын улс төрийн намууд, улстөрчид хэдэн зуун саяас, хэдэн ₮10 тэрбумаар нь хөрөнгө цацаж, пи-ар агентлагууд болон тролл “арми”-үүдийг тэжээж, өрсөлдөгчөө харлуулах, нийгмийн бодол санааг төөрөгдүүлэх мэдээ, мэдээлэл, бичлэг, видеог бэлтгэж тараадаг.
Тэдний бот, троллууд нь ихэнх нь Хятад, Вьетнамаас ханддаг. С.Амарсайхан ч өөрийн троллтой, боттой, пиарчидтай тэдгээр улстөрчдийн нэг гэхэд гүтгэлэг мэдээж болохгүй. Гэсэн атлаа өнөөдөр Монголын улстөрчид хамгийн ариун шударгын дүрд хувирч, ард иргэдээ адгийн тролл, бот мэтээр ярих нь ичгэвтэр агаад эмгэнэлтэй. Тэгж ярих юм бол парламентын танхимд Үндэсний аюулгүй байдлын эсрэг үг-үйлдэл гаргадаг, Үндсэн хуульд халддаг, үндэс ястнаар нь хагалдаг амьд троллууд цөөнгүй. Тэдний зарим нь “тэрбум төгрөг юу юм бэ” гээд лайв хийгээд сууж байсан нь саяхан.
Иймээс С.Амарсайхан үнэхээр нийгмийн хар бараан мэдээлэл, хараал зүхэл, гүжир гүтгэлгээс цэвэрлэхийг зорьж байгаа бол Ардын намын цагаан байрнаас, 15 давхраас, Баянголоос цэвэрлэгээгээ эхлүүлэх ёстой. Хамгийн том санхүүжилттэй, хамгийн мэргэшсэн баг тэнд л байрладаг бас худлаа биш.
2. Иргэний үнэмлэхээр олон нийтийн сүлжээнд нэвтрэх нь ямар үр дагавартай вэ?
Монгол Улсын Үндсэн хуульд иргэн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Гэхдээ мэдээж, хэн нэгнийг гүтгэж, хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй. Өөрөөр хэлбэл, ардчилсан Үндсэн хуульд заасан эрхээ эдлэхдээ нэрээ нуухыг хориглоно гэсэн заалт, хуулийн хориг байхгүй. Байвал жинхэнэ хүний эрхэнд халдан үйлдэл болно. Үг хэлэх эрх чөлөөний чухал хэсэг нь шүүмжлэгчийн аюулгүй байдал юм. Үг хэлэх эрх чөлөөнөөс эрх чөлөө эхэлдэг.
Ардчилсан нийгэмд төр засгийг шүүмжлэх нь хамгийн эрүүл үзэгдэл. Атал хууль батлагчид, бодлого боловсруулагчид, сайд дарга нарыг шүүмжилснийхээ төлөө амь нас, эрүүл мэнд, ажил амьдрал, сэтгэл санаа, нэр төрөөрөө хохирох, эсвэл хууль, хүчний заналхийлэлд өртөхөд хүрвэл нийгэм нь дарангуйлал руу гулсдаг.
Үндсэндээ, зөвхөн насанд хүрсэн хүн иргэний үнэмлэх, хувийн дугаараар бүртгүүлж, банкны данс нээдэгтэй адил ганцхан фээсбүүк хаягтай байх тогтолцоо руу шилжих аваас эрх баригчдыг шүүмжилсэн, төрийн бодлогыг эсэргүүцсэн болгон хууль, хүчний дарамт, шахалтад өртөх болно, үгээ хэлэхээс айдаг болно.
Нэрээ нууцлах нь иргэнийг үгээ хэнээс ч айлгүй хэлэх эрхийг олгодог. Мөн авлига, хулгайг илчлэх боломжийг бүрдүүлдэг. Монгол шиг жижигхэн улсад улстөрчдийн авлига, хууль бус үйлдлийг ил тод, ичиж эмээлгүй чөлөөтэй илэрхийлэх боломж юм. Ард иргэдийн шүүмжлэх эрхийг иргэний үнэмлэхээр “хаах”-ыг оролдох нь ардчиллын суурь зарчим руу халдаж буй үйлдэл. Иргэдийнхээ үгийг хорих биш өөрсдийнхөө тэжээдэг тролл фермүүдийг татан буулгахаас ажлаа эхэл. Иргэдийнхээ үг хэлэх эрхээс Ардын намынхан айх тусмаа “үхлээ эрсэн хулгана муурын сүүлээр оролдоно” гэгч л болох вий!

journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23