2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 12


Трампын айлчлал бэлэг тэмдгийн төдий байсан бол Путины айлчлал жинхэнэ холбоотны айлчлал болно.
Трампыг Бээжингээс үдэж өгөнгүүт зарлагдсан ОХУ-ын Ерөнхийлөгч Путины хоёр хоногийн айлчлал “хоёр талын харилцааны олон боломжийг нээнэ” хэмээн Хятадын англи хэл дээрх гол сонин South China Morning Post (SCMP) бичжээ.
Тавдугаар сарын 19-20-нд үргэлжлэх Путины айлчлал нь энэ 2026 онд тохиож буй ОХУ-БНХАУ-ын стратегийн түншлэлийн 30 жил, Найрсаг хөрш, найрамдлын гэрээний 25 жилийн ойд зориулагдаж байгааг Москва ч, Бээжин ч албан мэдээндээ онцолж байгаа ч Путины энэ удаагийн айлчлал нь төрийн зэрэглэлийн айлчлал биш. Трампын Бээжинд гишгэсэн мөрний ор арилаагүй шахам байхад Путины айлчлалыг зохион байгуулж байгаад шинжээчид янз янзын тайлбар хийж байгаа ч “энэ бол эртнээс хоёр талын товлосон цаг хугацаа” гэсэн тайлбарыг Бээжин өгсөн. Сануулахад Трампын айлчлал өнгөрсөн 3-р сард товлогдсон байсан ч АНУ-Израиль хоёрын Иранд хийсэн хамтын довтолгооноос болж хойшилсон билээ.
5 өдрийн зайтайгаар АНУ, ОХУ гэсэн хоёр том гүрний тэргүүнийг Бээжинд хүлээн авч байсан тохиолдол өмнө нь гарч байгаагүй. Ши дарга энэхүү алхам Азийг олон улсын харилцааны анхаарлын төвд аваачиж, Хятад дэлхийн дэг журмыг сахиулагч болсон гэдгээ харуулах гэж байна хэмээн дэлхийн хэвлэлүүд өнгөрсөн өдрүүдэд бичсээр байна.
Шанхайн Олон улс судлалын хүрээлэнгийн ахлах мэргэжилтэн Жао Лун “Путины айлчлал нь гадаад орчны тогтворгүй, хувьсан өөрчлөгдөж буй энэ үед хоёр орны хамтын ажиллагааг стратегийн шинэ түвшинд гаргах айлчлал болно” хэмээн SCMP-д өгсөн ярилцлагадаа хэлжээ.
Путины айлчлалын үеэр олон улсын халуун цэгүүдийн асуудал, мөн эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлууд яригдана гэсэн хүлээлт байна. Ялангуяа эрчим хүчний хамтын ажиллагааны тодорхой асуудлууд яригдана хэмээн Оросын хэвлэлүүд бичиж байна.
Ормузын хоолой хаагдсанаас үүдэн дэлхий даяараа эрчим хүчний түүхий эдийн үнэ, хангамж, нийлүүлэлт анхаарлын төвд байна. Нефть, байгалийн хийн экспортоор гол орлогоо бүрдүүлдэг Оросын хувьд энэхүү нөхцөл байдал тааламжтайгаар эргээд байгаа билээ.
Эрчим хүчний төслүүд дундаас “Сила Сибири-2” төслийг хэрэгжүүлэх тодорхой тохироо хийгдэнэ гэсэн таамаг байна. Урьдчилсан тооцоогоор $13,6 тэрбумын өртөгтэй жилдээ 50 тэрбум куб метр хий дамжуулах хоолойн төслийг эхлүүлэхийг Орос хүсч байгаа ч Бээжингийн зүгээс таатай үнийг санал болгохгүй өнөөг хүрсэн.
Хийн хоолойн төслөөс гадна шингэрүүлсэн хийн олборлолтод хятадууд оролцоогоо нэмэгдүүлэхээс гадна Оросоос авах импортоо нэмэгдүүлнэ гэж тооцож байна. Хятадын CNPC болон CNOOC компаниуд Оросын “Арктик СПГ-2” төсөлд тус бүр 10% эзэмшиж байгаа. Мөн шинээр Усть-Лугийн байгалийн хийн олборлолтын төсөлд хятадууд оролцох гэж байна.
Хятад хойд хөршийн нефтийн нэг гол худалдан авагч байсаар байна. 2026 оны 1-2-р сард 21,8 сая тонн нефть худалдан авсан нь 2015 оноос хойших дээд үзүүлэлт юм. АНУ-ын Оросын нефтийн экспортод тавьсан хоригоос үүдэн импортоо түр зогсоосон ч Ормузын байдлаас болон АНУ хоригоо түр цуцалсан үеийг Хятад ашиглан импортоо нэмэгдүүлсэн.
Байгалийн хий, нефтээс гадна цөмийн энергийн хамтын ажиллагаа яригдана гэж таамаглаж байна.
Эдийн засгийн хамтын ажиллагаанаас гадна боловсролын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахаар байна. Энэ оныг Хятад, Орос улс “Боловсролын хамтын ажиллагааны жил” хэмээн зарласан бөгөөд оюутан солилцоог ихээхэн нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хятад өөрийн оюутнуудаа Оросын байгалийн шинжлэх ухааны сургуулиуд руу, тэр дундаа инженер-технолог, сансар судлал, мөн Арктик судлалын чиглэлээр суралцуулах бодлогыг барьж байгаа.
Украин болон Ираны асуудлаар Путин болон Ши даргын байр суурь ямар байхыг, ямар нэг гаргалгаа хийнэ гэсэн хүлээлт байна.
Хятад Оросыг сулруулахыг хүсэхгүй, холбоотон хэвээр гэдгийг Ши дарга харуулахыг хүсч байна, Трампын айлчлал бэлэг тэмдгийн чанартай байсан бол Путины айлчлал дэлхийн хэв журмыг сахиулагч жинхэнэ холбоотны харилцаа байх болно.

Олон улсын мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 17
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 15
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 18
2026 оны 5-р сарын 12
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 14
2026 оны 5-р сарын 12