2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4


Европ бол Украин биш, бид Украинд болгоомжтой хандаж байгаа, бид Европыг богино хугацаанд дуусгаж чадна.
Украины энхийн асуудлаарх Владимир Путин, Стив Виткофф нарын уулзалт өчигдөр (2025.12.02) орой Москвагийн цагаар 19.30-д эхэлж, бараг таван цаг үргэлжлэн шөнийн 00.30 цагт дуусчээ.
АНУ-ын тусгай элч Стив Виткофф Трампын хүргэн Жаред Кушнер нар өчигдөр үдээс хойш Москвад газардсан ч Москвагийн Олон улсын худалдааны төвд зохиогдож байсан “Россия зовет” уулзалтад оролцож байсан Путиныг хүлээх хэрэгтэй болжээ. Путины тусгай элч Кирилл Дмитриев энэ зуур тэдэнд Москва хотоор дагуулан явж, дараа нь Savva ресторанд оройн зоог барьсан байна. Оройн зоогны цэсэнд хар, улаан түрс, хавчны мах, үхрийн мах, цаа бугын шинэхэн мах, төмс зэрэг Оросын тансагт тооцогдох хоол, амттан багтжээ.
Покровск бол Оросын армийн гол түшиц газар

Уулзалтын өмнө Путин Олон улсын худалдааны төвд хүлээж байсан сэтгүүлчдийн асуултад хариулсан нь санаандгүй зүйл биш, өөрөө санаачлан зохион байгуулсан арга хэмжээ байлаа. Чухам энэ үеэр Путин Украины асуудлаарх байр сууриа илэрхийллээ.
Мэдээж хамгийн эхний асуулт фронтын байдал байлаа. Оросын арми Покровск (Оросууд Красноармейск гэж нэрлэдэг) болон Волчанск хотуудад хяналтаа тогтоосон гэж Оросын тал мэдээлсэн ч Украины тал үүнийг үгүйсгээд байгаа юм.
“Покровск хот Оросын хувьд ч, Украины хувьд ч ихээхэн ач холбогдолтой. Покровск бол дэд бүтцийн хувьд зангилаа газар. Хамгийн гол нь цэргийн хэллэгээр бол бидний анхнаасаа тавьсан цэргийн ажиллагааны зорилтыг хэрэгжүүлэх түшиц газар юм. Төв штабын үзэж байгаагаар энэ цэгээс Оросын арми бүхий чиглэлд шилжин хөдлөх боломжтой болж байгаа юм. Энэ хот өнөөдөр бүхэлдээ Оросын армийн мэдэлд байна” хэмээн Путин хэлжээ.
Европ дайтахыг хүсч байвал бид өнөөдөр ч дайтахад бэлэн
Украины энхийн төлөвлөгөөнд Европынхны оролцооны талаарх сэтгүүлчдийн асуултад Путин “Тэднийг хэлэлцээрийн явцаас гаргасанд тэд гомдолтой байгаа. Гэхдээ хэн ч тэднийг гаргаагүй гэдгийг цохон хэлье. Тэд өөрсдөө л гарсан. Үйл явцын үр дүнд тэд дургүй байна. Энхийг тогтоох хэлэлцээрт тэд саад болж эхэлж байна. Тэдэнд энхийн төлөвлөгөө байхгүй, тэд дайны талд байна. Трампын төлөвлөгөөнд ямар нэг өөрчлөлт оруулах гэсэн тэдний санал нь энхийг тогтоох үйл явцыг саатуулах зорилготой байгааг бид харж байна. Оросын хувьд хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй саналыг гаргаж байгаагаа тэд өөрсдөө ч мэдэж байгаа, тэгээд дараа нь энхийн хэлэлцээр бүтгэлгүйтсэний бурууг Орост тохох гэж байна. Энэ л тэдний зорилго. Унгарын Гадаад харилцааны сайд Петер Сийярто “бид Европтой дайтаж магадгүй боллоо” гэж өнөөдөр над хэлсэн. 2029 он гэхэд НАТО-гийн цэргийн хүчин байлдааны бэлэн байдалд шилжиж, 2030 он гэхэд зэвсэгт мөргөлдөөн гарах эрсдэл бодитоор бий боллоо. Бид Европтой дайтахыг хүсэхгүй байна. Гэхдээ хэрэв Европ бидэнтэй дайтахыг хүсч байвал бид одоо ч бэлэн байна. Хэрвээ Европ бидэнтэй дайтвал энэ үйл явц хурдан явагдах болно. Энэ чинь Украин биш шүү дээ. Украинтай бид болгоомжтой, мэс заслын аргаар үзэж байгаа. Ойлгож байгаа биз дээ. Шууд утгаараа дайн биш гэсэн үг. Харин Европ дайн эхэлвэл бид хэнтэй ч тохиролцох албагүй, нөхцөл байдал богино хугацаанд дуусна” хэмээн хэлсэн нь Путины хэлэхийг хүссэн гол мессеж байлаа.
Виткофф, Путин нарын уулзалтын гол өнцгүүд
Таван цагийн уулзалтын дараа Виткофф, Кушнер хоёр шууд АНУ-ын ЭСЯ руу явсан бөгөөд Путины зөвлөх Юрий Ушаков хүлээж байсан сэтгүүлчдэд уулзалтын талаарх мэдээлэл өгчээ. Хүлээж байсан сэтгүүлчид дунд гадаадын хоёр л сэтгүүлч байжээ. Эдгээр нь Кремлийн байр суурийг дэмждэг гэдгийг бүгд мэднэ. Харин Виткофф, Кушнер хоёрыг дагалдаж ганц ч сэтгүүлч ирээгүй.
Уулзалтын талаарх аливаа мэдээллийг гадагш задруулахгүй гэж тохирсон гэдгийг юун түрүүн Ушаков хэлээд ярианы гол сэдвүүдийг хуваалцсан байна. Үүнд,
-Украины хямралыг дуусгаж, урт хугацаанд энхийг тогтоох нь гол сэдэв байсан,
-АНУ-ын бэлтгэсэн энхийн төлөвлөгөөг л хэлэлцсэн болохоос ямар нэг томъёоллыг хэлэлцээгүй,
-Щрөнхийлөгч Путин зарим нэг зүйлтэй санал нэгдсэн ч зарим саналыг шүүмжилж, эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлсэн,
-Зөрчилдөж буй гол асуудлаар тохиролцоонд хүрээгүй,
-Газар нутгийн асуудлыг хэлэлцсэн, газар нутгийн асуудлыг шийдэхгүйгээр хямралыг арилгаж чадахгүй гэж ОХУ үзэж байгаа,
-Газар нутгийн асуудлаарх АНУ-ын зарим байр суурийг Оросын тал хүлээн авч болохоор байна,
-АНУ, ОХУ хоёрын эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйн төлвийн талаар ярилцсан, гэхдээ үүнийг хэрэгжүүлэхийн тулд хоёр талын бодит эрмэлзэл хэрэгтэй,
-Анх АНУ-ын тал 27 заалт бүхий баримт бичиг өгсөн, энэ нь дараа нь 4 бүлэг баримт бичиг болсон бөгөөд үүнийг саяны уулзалтаар хэлэлцсэн,
-Хэлэлцээрийн агуулгыг аль аль тал задлахгүй байхаар тохирсон,
-Тусгай элч, зөвлөхийн түвшинд хэлэлцээрийг цааш үргэлжлүүлнэ,
-Хоёр Ерөнхийлөгч уулзах эсэх нь энэ түвшний яриа, хэлцлийн ахицаас шалтгаална,
-Энхийг тогтоох үйл явцад Европын зүгээс сүйтгэх байр суурьтай байгаа гэсэн дүгнэлтийг Путин өгсөн,
-Уулзалтын дүнд энхийг тогтоох үйл явц “цаашлаагүй гэдэг нь тодорхой”,
-АНУ-ын төлөөлөгчид Трамп ерөнхийлөгчид тайлангаа тавьсаны дараа харилцан холбоо барина.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 20
2025 оны 11-р сарын 28
2025 оны 11-р сарын 27
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 1
2025 оны 12-р сарын 2
2025 оны 11-р сарын 25
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 21
2025 оны 11-р сарын 19
2025 оны 12-р сарын 4