НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр авч болохгүйг сануулах эдийн засгийн эффектүүд!
АНАЛИЗ

Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр авч болохгүйг сануулах эдийн засгийн эффектүүд!

2 өдрийн өмнө
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

Уул уурхайн салбараас орж ирэх бэлэн мөнгөний амт манай эдийн засагт шинэ сэдэв биш. Оюутолгой ХХК-ийн ногдол ашгийг иргэдийн гар дээр шууд бэлэн мөнгөөр хуваарилах нь өрхийн орлогыг дэмжих шилдэг шийдэл мэт харагдавч, үндсэндээ эдийн засгаа түймэрдсэн үйлдэл болно гэдгийг тоо баримтууд сануулж байна.

Жишээ нь, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг олгосон үеийн эдийн засгийн муруйг харвал тоо худлаа хэлэхгүйг ойлгоно.  Ногдол ашиг тараах тухай мэдээлэл тарангуут зах зээл дэх бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч, инфляц шууд эрчимждэг. Иргэдийн нэг халаасанд орсон мөнгө нөгөө халааснаас хэд дахин үржигдэж гардаг нь гашуун үнэн юм. Үүнийг банк санхүүгийн хэлээр бол инфляцын зардлын шок гэнэ.

Тараасан бэлэн мөнгө богино хугацаанд зарим өрхийн өрийг дарж, худалдаа үйлчилгээг сэргээх мэт харагдах ч, урт хугацаандаа эдийн засагт дараах бодит эрсдэлийг үүсгэдэг.

Нэгд, Голланд өвчин ба хөдөлмөрийн зах зээлийн доголдол. Уул уурхайн орлогыг бэлэн мөнгө болгож тараах нь дотоодын зардал, цалингийн түвшинг зохиомлоор өсгөдөг. Ингэснээр боловсруулах үйлдвэрлэл, хөдөө ахуй зэрэг уул уурхайн бус салбарын өрсөлдөх чадварыг боомилж, иргэдийн хөдөлмөрлөх сонирхлыг бууруулна.

Хоёрт, төсөв болон мөнгөний бодлогын зөрчлийг бий болгодог. Монголбанк инфляцыг хазаарлахаар хатуу бодлого барьж байхад, Засгийн газар бэлэн мөнгө шахах нь төрийн бодлогын уялдааг алдагдуулж, бодлогын хүүг өндөр түвшинд удаан хадгалахаас өөр сонголтгүй болгоно. Бодлогын хүүг өндөр төвшинд удаан хадгалах нь зээлийн хүүгийн дарамтыг нэмэгдүүлж, жижиг, дунд аж ахуйн нэгжийг дампууралд хүргэдэг.

Монголын арилжааны банкуудын зээлийн хүү өндөр. Ийм байхад нэмээд бодлогыг хүүг чангалбал олон аж ахуйн нэгж хаалгаа барина. Ажилгүйдэл нэмэгдэнэ, ядуурал өснө. Чанаргүй зээлийн хэмжээ томрох тусам банк санхүүгийн салбарт эрсдэл нүүрлэнэ.

Гуравт, дэд бүтцийн хөгжилд тушаа. Богино хугацааны хэрэглээнд урссан хөрөнгө нь эрчим хүч, дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарын стратеги хөрөнгө оруулалтуудыг гацааж, ирээдүйн өсөлтийг хумхийн тоос болгодог.

ОУВС-аас гаргасан Дэлхийн эдийн засгийн төлөв тайланд геополитикийн тодорхойгүй байдал, өрийн дарамт өндөр байгааг анхааруулж, түүхий эдийн үнийн өсөлтөөс нэмэлт орлого олж буй Монгол шиг улсуудад төсвийн сахилга батыг чангалахыг хатуу зөвлөсөн.

ОУВС-гийн бодлогын гол зөвлөмжид төсвийн зарлагын өсөлтийг хязгаарлаж, алдагдлыг үе шаттай бууруулах замаар нийт эрэлтийн дарамтыг сааруулах шаардлагатайг онцолсон. Энэ нь мөнгөний бодлогын үр нөлөөг дэмжиж, бодлогын хүүг өндөр түвшинд хадгалах шаардлагагүй болгох бөгөөд улсын зээлжих зардал, дахин санхүүжилтийн эрсдэлийг бууруулна.

Ногдол ашгийг иргэдэд шууд бэлэн мөнгөөр олгохын оронд баялгийн сангийн зарчмаар ирээдүйн дэд бүтэц, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих, эсвэл шинээр гаргасан хувьцаа, бондод байршуулах санхүүгийн механизмыг сонгох нь макро эдийн засгийн ганц эрүүл зам юм.

Түүнчлэн төсвийн болон мөнгөний бодлогын уялдааг хангаж, бэлэн мөнгөний тэлэлтийг зогсоон инфляцын хүлээлтийг дарах шаардлагатай. Баялгийн санг чадавхижуулж, стратегиийн чухал салбарууд болох эрчим хүч, технологид урт хугацааны хөрөнгө оруулалт хийх ёстой.

Санхүүгийн зуучлалыг дэмжиж, ногдол ашгийг бэлэн мөнгөөр биш, иргэдийн хувьцаа, бонд хэлбэрээрх хөрөнгө оруулалтын хэрэгсэлд шилжүүлэх хэрэгтэй.

Уул уурхайн баялаг бол нэг удаагийн хэрэглээ биш, улс орны бие даасан байдал, ирээдүй үеийн баталгаа байх ёстой. Тараасан мөнгө маргаашийн инфляц болж иргэдийн халаасыг хоосолно, харин зөв хуваарилсан хөрөнгө оруулалт улс орны өрсөлдөх чадвар болон үлдэнэ.

 
Х.Хандмаа

Х.Хандмаа

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв