НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ойрхи Дорнодын эффект: Монголд дизел түлшний үнэ ирэх сараас ₮6000 болно
АНАЛИЗ|Эдийн засаг

Ойрхи Дорнодын эффект: Монголд дизел түлшний үнэ ирэх сараас ₮6000 болно

2026 оны 4-р сарын 20
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

АНУ-ын тал Хормузын хоолойд Ираны далбаатай ачаа тээврийн хөлөг онгоцыг саатуулсныг Тегераны зүгээс "зэвсэгт дээрэм" хэмээн нэрлэж, хариу арга хэмжээ авахаа амлав. Үүнээс болж, Ираны тал "АНУ бүслэлтээ зогсоохгүй бол хэлэлцээний ширээний ард суухгүй" гэдгээ илэрхийлжээ.

Пакистаны зуучилсан хоёр долоо хоногийн түр гал зогсоох гэрээний хугацаа мягмар гаригт дуусах гэж байна. Гол маргаантай сэдэв болох "уран баяжуулалтыг царцаах" хугацаан дээр талууд тодорхой хэмжээнд буулт хийж, 10 жилээр зогсоогоод дараагийн 10 жилд бага хэмжээгээр баяжуулах хувилбарыг судалж байж болзошгүй байна. Гэсэн хэдий ч бүрэн ойлголцолд хүрэх эсэх нь тодорхойгүй байгаа юм.

Хормузын хоолой хаагдаж, Ирантай холбоотой зөрчил дээд цэгтээ хүрснээр Brent маркийн газрын тосны үнэ саяхан $100-120 давж огцом өссөн. Хэдийгээр сүүлийн өдрүүдэд хэлэлцээ хийх сургаар үнэ бага зэрэг буурч, $90-96 орчимд хэлбэлзэж байгаа ч зах зээл маш тогтворгүй байна.

Эрчим хүчний мэдээллийн агентлагуудын (EIA, IEA) таамаглаж буйгаар хэрэв мөргөлдөөн намжвал 2026 оны эцэс гэхэд үнэ 76-90 ам.доллар болж тогтворжих боломжтой. Гэвч Хормузын хоолой дахь тээвэрлэлт бүрэн сэргэх хүртэл "эрсдэлийн нэмэгдэл" үнэ тогтмол дагалдаж, шатахууны үнэ өндөр хэвээр байх төлөвтэй.

Монгол Улсын хувьд шатахууны хэрэглээнийхээ 90 хувийг ОХУ-аас (Роснефть) хангадаг.

БНХАУ шатахууны экспортоо хязгаарласантай холбоотойгоор Монгол Улс 2026 онд шатахууны хэрэгцээгээ бүрэн ОХУ-аас авахаар болоод байна. Хэдийгээр Ойрхи Дорнодын асуудал Монголоос хол мэт боловч, үнийн хувьд монголчуудын амьдралд шууд нөлөөлөл үзүүлж эхэлсэн.

Дэлхийн зах зээлд үнэ өсөхөд "Роснефть"-ийн нийлүүлэлтийн үнэ дагаж өсдөг. Ирэх 5 дугаар сарын 1-наас дизель түлш 6 мянган төгрөг болох юм. Энэ нь мэдээж, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлөх нь гарцаагүй болжээ.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“MapQuest” компани Онтарио нуурын нэрийг өөрчлөхөөс татгалзсаны дараа “апп” татан авалт огцом өслөө

“MapQuest” компани Онтарио нуурын нэрийг өөрчлөхөөс татгалзсаны дараа “апп” татан авалт огцом өслөө

Forbes (2026-08-30)

Sep 1, 2026

Тал нутгийн мянган жилийн дасан зохицлыг биедээ тээгч

Тал нутгийн мянган жилийн дасан зохицлыг биедээ тээгч

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

О.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнийн дохиур болов уу?!

О.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнийн дохиур болов уу?!