НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Иран гал зогсоох хэлэлцээр цуцлагдах аюултайг анхааруулав!
АНАЛИЗ

Иран гал зогсоох хэлэлцээр цуцлагдах аюултайг анхааруулав!

2026 оны 4-р сарын 9
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Ираны төрийн зүтгэлтнүүд болон аюулгүй байдлын хүчнийхэн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн аливаа үйлдэл ноцтой үр дагаварт хүргэхийг удаа дараа анхааруулж байна.

Ираны тал Ливаны нутаг дэвсгэрт хийж буй халдлагуудыг гал зогсоох хэлэлцээрийг шууд зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж. Тэдний тайлбарлаж буйгаар, яриа хэлэлцээний замаар асуудлыг шийдвэрлэх суурь нөхцөл нь Израиль болон АНУ-ын зүгээс бүс нутаг даяар, тэр дундаа Ливаны фронтод явуулж буй цэргийн ажиллагаагаа бүрэн зогсоох амлалт байсан гэв.

Мөн Ираны төв хэсэгт нисгэгчгүй аппарат устгасан явдлыг хэлэлцээр зөрчсөн бас нэгэн үйлдэл гэж буруутган хэрэв энэ мэтээр халдлагууд үргэлжилсээр байвал энх тайвныг тогтоох хэлэлцээнээс бүрмөсөн гарахаа мэдэгдээд байна.

Тегеран дэлхийн эрчим хүчний зах зээлд чухал ач холбогдолтой Хормузын хоолойг хөшүүрэг болгон ашиглахыг оролдож байна. Иран улс тус хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцуудад татвар ногдуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэхүү стратегийн чухал цэгийг хяналтдаа байлгаж байгаагаа энэ ээдрээтэй нөхцөл байдалд байгуулсан "ялалт" хэмээн сурталчилж байна.

Израилийн арми Бейрут хотод шөнийн цагаар агаарын цохилт өгөх үеэрээ Хезболла бүлэглэлийн тэргүүн Наим Кассемын хувийн нарийн бичгийн дарга Али Юсуф Харшиг хөнөөсөн гэдгээ мэдэгдэв. Түүнийг Кассемын хамгийн ойрын зөвлөх байсан гэж тодорхойлжээ. Үүнээс гадна Литани гол дээрх хоёр гол гарц болон Ливаны өмнөд хэсэг дэх Хезболлагийн дэд бүтцүүдэд цохилт өгсөн байна.

Израилийн халдлагын улмаас ганцхан өдрийн дотор 254 хүн амиа алдаж, 1165 гаруй хүн шархадсан тул Ливан улс даяар үндэсний гашуудал зарлалаа. Ливаны Ерөнхий сайд Науаф Салам "Израилийн аллагын машиныг зогсоохын тулд" улс орныхоо бүх улс төр, дипломат нөөц бололцоог дайчилж байгаагаа мэдэгдэв.

Гал зогсоох хэлэлцээрийн "бүрхэг" заалтууд

Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху болон АНУ-ын Дэд ерөнхийлөгч Ж.Д. Вэнс нар Ливан улс нь АНУ-Ираны хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрт хамаарахгүй гэсэн байр суурь илэрхийлсэн. Вэнс "Бид хэзээ ч тийм амлалт өгөөгүй" гэж мэдэгджээ.

Харин хэлэлцээрийг зуучлагч Пакистаны Ерөнхий сайд Шахбаз Шариф уг гэрээнд Ливан дахь байлдааны ажиллагааг зогсоох заалт багтсан гэж мэдэгдсэн. Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Пакистаны талын мэдэгдлийг эш татан, Вашингтон "гал зогсоох эсвэл Израилийг ашиглан дайныг үргэлжлүүлэх" хоёрын аль нэгийг сонгох ёстой, хоёуланг нь зэрэг хэрэгжүүлэх боломжгүй гэж хатуу анхаарууллаа.

"Chatham House" судалгааны хүрээлэнгийн шинжээч Санам Вакил Дональд Трампын дайны тодорхой зорилгогүй, хувирамтгай бодлого нь АНУ-ын холбоотнуудыг түлхэж байна гэж үзэж байна. Тэрбээр хэлэхдээ, дайн төлөвлөхдөө олон улсын эрх зүйн хэм хэмжээг үл тоомсорлож байгаа нь Европын орнуудын дунд ихээхэн асуулт, эргэлзээ дагуулж байгааг онцолжээ.

Ираны төлөөлөгчид Пакистаны нийслэл Исламабадад хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь хэврэг байгаа нөхцөл байдлыг дипломат замаар шийдвэрлэх цорын ганц найдвар болоод байна. Гэсэн хэдий ч Ираны тал хэлэлцээг хэн ахлах, яг ямар асуудал хэлэлцэх талаар албан ёсны дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа юм.

Ираны тал Пакистаны зуучлалаар АНУ-д хүргүүлсэн 10 заалт бүхий төлөвлөгөөгөө хэлэлцээний үндэс суурь болгоно гэдгээ мэдэгдээд байна.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Худалдааны дайн шаталж, Канад улс АНУ-ын эсрэг хариу “цохилт” өглөө

Худалдааны дайн шаталж, Канад улс АНУ-ын эсрэг хариу “цохилт” өглөө

ШХАБ: Бишкекийн саммитаар Монгол ажиглагчаас түнш статуст шилжинэ

ШХАБ: Бишкекийн саммитаар Монгол ажиглагчаас түнш статуст шилжинэ

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо