НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Оросын иргэдийн “хоосон түрийвч” ба айдас!
АНАЛИЗ

Оросын иргэдийн “хоосон түрийвч” ба айдас!

2026 оны 2-р сарын 13
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Эстонийн Гадаад тагнуулын албаны (EFIS) 2026 оны тайлан болон олон улсын экспертүүдийн дүгнэлтэд Оросын дайны эдийн засгийн дарамтыг энгийн иргэд амсаж байна.

Оросын Засгийн газар төсвийн бүх хөрөнгө, нөөцөө батлан хамгаалах салбарт төвлөрүүлж байгаа нь боловсрол, эрүүл мэнд, дэд бүтцийн салбарыг уналтад оруулжээ. Зэр зэвсгийн үйлдвэрлэлийг санхүүжүүлэхийн тулд нийгмийн халамж, дэд бүтцийн зардлуудыг ч танаж эхэлсэн байна.

2026 оноос эхлэн Оросын Засгийн газар Нэмэгдсэн өртгийн татвар, хувь хүний орлогын болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэмэгдүүлснээр иргэдийн худалдан авах чадварыг асар ихээр бууруулжээ.

ИНФЛЯЦЫН ӨСӨЛТ ИРГЭДИЙН ХАЛААСЫГ ХООСЛОЖ БАЙНА

Хэдийгээр Оросын Төв банк инфляцыг 4-6% орчимд барихыг хичээж байгаа ч угтаа бодит инфляци үүнээс хамаагүй өндөр байна. Иргэдийн хэрэглэдэг гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ албан ёсны статистик мэдээллээс харвал асар хурдтай өсөж байгааг хараат бус судалгаануудад дурдах болсон.

Төв банк инфляцыг барихын тулд бодлогын хүүгээ 21% болгосноор Оросын энгийн иргэд хэрэглээний, ипотекийн зээл авахад бараг боломжгүйд хүрчээ. Зээлийн өндөр хүүгийн дарамтад өртсөн аж ахуйн нэгжүүд ч хаалга үүдээ барьж, үүнээс болоод ажилгүйдэл нэмэгджээ. Энэ нь эдийн засгийн идэвхийг боомилж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ГАЖ ТОГТОЛЦОО

Орост ажилгүйдэл түүхэн дээд түвшиндээ хүрчээ. Нөгөө талаар ажиллах хүчний хомсдол хөдөлмөрийн зах зээлд хямрал дагуулах болжээ. Дайнд 1 сая гаруй хүн амиа алдсан, мөн шархадсанаас гадна олон зуун мянган хүн эх орноосоо дүрвэсэн нь ажиллах хүчний хомсдолд хүргэсэн байна.

Цалингийн тэгш бус байдал энгийн оросуудыг ихээхэн бухимдуулах болсон байна. Засгийн газраас зөвхөн зэр зэвсгийн үйлдвэр болон армид ажиллагсдын цалинг нэмж,  бусад жирийн салбарынхан буюу багш, эмч, үйлчилгээний ажилчдын бодит орлогыг танах болсон нь нийт иргэдийн амьдрал сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Оросын эдийн засаг 2026 онд бүрэн нурж унахгүй ч удаан хугацааны туйлдал (stagnation) руу орсон гэж Эстоны тагнуулынхан тайландаа онцолсон байна.

ГЭМТ ХЭРЭГ БА АЙДАС

Оросууд дайны талбар руу шоронгийн хүнд гэмт хэрэгтнүүдээ ялаар наймаалцан явуулах болсон. Тиймээс фронтоос буцаж ирж буй гэмт хэрэгтнүүд нийгмийн аюулгүй байдалд заналхийлж, ядуурлаас үүдэлтэй хулгай, дээрэм, луйвар, хүнд гэмт хэргийн тоо нэмэгдэж байна. Энэ нь жирийн иргэдийн хувьд том айдас болж байна.

Оросууд “зовлон” даахдаа сайн ч, тэвчээр нь алдуурч, тэсрэх эрсдэл улам нэмэгдэж буйг тагнуулын уг дүгнэлтэд дурджээ.

Оросын эдийн засаг "дайны хөдөлгүүр"-ээр түр зуур өнгөлөн далдлагдаж байгаа ч жирийн иргэдийн хувьд 2026 он бол амьжиргааны түвшин эрс унасан, тодорхойгүй байдал давамгайлсан хүнд жил болж байна.

Эх сурвалж: Estonian world

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Пап Лео Норвегийн хаан V Харальд таалал төгссөнд гашуудал илэрхийллээ

Пап Лео Норвегийн хаан V Харальд таалал төгссөнд гашуудал илэрхийллээ

Vatican News

Aug 30, 2026

UNCCD COP17 ҮР ДҮН: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

UNCCD COP17 ҮР ДҮН: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Трамп Бээжингийн эсрэг ширүүн мэдэгдэл хийлээ

Трамп Бээжингийн эсрэг ширүүн мэдэгдэл хийлээ