НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
О.Цогтгэрэлийн “цэвэрлэгээ” эхэллээ!
АНАЛИЗ

О.Цогтгэрэлийн “цэвэрлэгээ” эхэллээ!

2026 оны 1-р сарын 15
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Ардчилсан намын шинэчлэл албан ёсоор эхлэж байна. Улсын Дээд шүүх 1-р сарын 9-нд хуралдаж, Ардчилсан намын хөтөлбөр, Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгыг албан ёсоор бүртгэж авсан. Шинэ Үндсэн дүрмийн хүрээнд тус нам дотоод бүтцээ шинээр байгуулна. Товчхондоо, хуучин дүрмийн дагуу байгуулсан дотоод бүтэц нь эрх зүйн хувьд чадамжгүй болсон. Өөрөөр хэлбэл, Улс төрийн намын тухай хууль, шинэ Үндсэн дүрмийн хүрээнд АН-ын 15 дэд дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга, Хэрэг эрхлэх газрын дарга, аймаг, нийслэл сум дүүргийн намын хороодын дарга нар албан ёсоор огцорч байгаа юм.

Тус намын Улс төрийн зөвлөл өчигдөр /2026.01.14/ хуралдаж, дотоод сонгууль зохион байгуулах журмаа баталсан байна. УДШ-ийн бүртгэж авсан шинэ Үндсэн дүрэмд Ардчилсан нам хоёр дэд даргатай байхаар зааж өгсөн. Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга болон намын дунд шатны байгууллагын удирдлагуудыг сонгох дотоод сонгууль, зохион байгуулалт, бодлогын судалгаан дээр ажиллах зөвлөл байгуулахаар болсон байна. Дүрмийн хүрээнд ирэх 3-р сарын 10-ны дотор намын шинэчилсэн бүртгэлээ хийхээр төлөвлөжээ. Мөн 3-р сарын 10-31-ний хооронд шат, шатны байгууллагын сонгуулийг зохион байгуулж, 4-р сарын 7-нд Их хурлаа хийж, бүрэлдэхүүнээ баталгаажуулах юм байна.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Н.Ганибал өнгөрсөн долоо хоногт дунд шатны намын байгууллагынхантайгаа цахим уулзалт хийж, гишүүдийн бүртгэл мэдээллийг 1-р сарын 16-ны өдрийн 17.00 цагаас  өмнө албан бичгээр болон info@an.mn и-мэйл хаягаар ирүүлэхийг үүрэгдсэн нь чухамдаа УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ц.Туваан, Э.Одбаяр нарын найруулсан “хор” байв.

Улс төрийн зөвлөлийн өчигдрийн хуралдаанд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Н.Ганибал болон Женко фракциас томилгоотой дэд дарга нар оролцохоор оролдсон боловч тэднийг танхимаас хөөж гаргажээ. Улс төрийн зөвлөлийн гишүүд Үндсэн дүрмийн дагуу эрх зүйн чадамжгүй болсон, огцорсон дарга нар оролцвол дүрэм зөрчсөн асуудал үүснэ гэж үзсэн хэрэг.

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ц.Туваан, Э.Одбаяр нарын хувьд Ардчилсан намын шат, шатны удирдлагыг гартаа авахаар улайрах болсон. Тэдний зүгээс Ардчилсан намыг “авлах”-ад ихээхэн хөрөнгө, мөнгө хаяж байгааг нуухгүй.

Намын дарга О.Цогтгэрэл шинэ Үндсэн дүрэм, дотоод сонгууль, зохион байгуулалтын асуудлаар өнөөдөр /2026.01.15/ мэдээлэл өгөх юм байна.

Түүнийг шинэ Үндсэн дүрмийн хүрээнд шинэчлэл хийж, намдаа цэвэрлэгээ хийх болов уу гэсэн эерэг хүлээлт Ардчилсан намын жирийн гишүүд, дэмжигчдийн дунд бий болсон.

Улс төрийн зөвлөлд

  • С.Одонтуяа

  • Х.Тэмүүжин

  • З.Нарантуяа

  • Н.Лхагвадорж

  • О.Амартүвшин

  • Б.Жаргалан

  • Б.Ган-Очир

  • Х.Болормаа

  • С.Батзаяа

  • Ц.Одонтунгалаг

  • Ц.Оюундарь

  • М.Чимиддорж

  • Н.Пунцаг

  • Н.Жавзанпагма

  • Д.Эрдэнэбат

  • А.Ганбаатар

  • Б.Баянмөнх

  • С.Эрдэнэ

  • Л.Одсэр

  • Э.Тамир

  • И.Нарантуяа

  • Л.Даваасүрэн нар багтдаг аж.

Б.БАТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

УИХ-ын хянан шалгах түр хорооноос олон ч сонсгол зохион байгуулсан. “Ногоон автобус”, “Оюутолгой”, “Нүүрсний хулгай”, “Туулын хурдны зам”, хөдөө хж ахуй, хамгийн сүүлд Эпштейн хүүхэд шарж идсэн тухай. Гадаад геополитикийн мөргөлдөөн, дотоодын авлига, хулгай, хэрүүл талцлаас болоод эдийн засаг хүндэрч байна. Өвөлжилт, шатахуун, эрчим хүч, иргэдийн ашиг орлого, ажилгүйдэл, ядуурлыг хэлэлцэх ёстой парламентын танхим нь гудамжны галзуучуудыг Төрийн ордны үзүүлбэр болгоод түүндээ алга ташаад суух нь эрүүл төрийн үйлдэл мөн үү. Эмгэнэлтэй нь, Эпштейн хүүхэд шарж идсэн гэх хүүхэд ч итгэх аргагүй үлгэрээ ичихгүй дэлхийгээр нэг цацах нь гутамшигтай. Ийм галзуу парламентын гишүүдийг гадаадынхан гайхаж, шоолж хүлээж авна гэдгээ ядаж мэддэггүй гэж үү?!

Oct 13, 2026

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна