НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Нянгар хэдийнэ хаданд гарчээ!
АНАЛИЗ

Нянгар хэдийнэ хаданд гарчээ!

2026 оны 2-р сарын 9
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Улаанбаатарт төдийгүй Монголд Х.Нямбаатар шиг мөнгөтэй, эрх мэдэлтэй дарга өнөөдөртөө алга. Өөрөөр хэлбэл, Х.Нямбаатар Улаанбаатар хотын захирагч биш, улсын Ерөнхий сайд шиг, аль эсвэл улс доторх улсын эзэн мэт авирлах болоод удаж байна.

Л.Оюун-Эрдэнийн үед нийслэлд өөрийн дарангуйллаа нэгэнт тогтоосон Х.Нямбаатарын үг-үйлдлээс харахад “Нянгар хэдийнэ хаданд гарчээ”. Энэ бол мэдээж гүтгэлэг биш, бодит дүгнэлт. Тэр тусмаа Г.Занданшатарын Засгийн газар ямар шийдвэр гаргана, Х.Нямбаатар хотод яг барьцдаг болсон.

Засгийн газрын өнгөрсөн 2025 оны долдугаар сарын ээлжит хуралдаанаар иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, орлогод нийцсэн орон сууцжуулалт, хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Орон сууцны санхүүжилтийн тусгайлсан банк байгуулах асуудлыг судлахаар шийдвэрлэж байв. Үүний дараахан Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Шэннон Коулин Улаанбаатар хотын гэр хороололд тодорхой төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсээр ирсэн, орон сууцны санхүүжилтээр дагнасан банк байгуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлаж байсан билээ.

Тэгвэл сарын өмнө иргэдээ “оноожуулах” нэрээр “Хотула” аппликэйшнээр дамжуулан хянах санаархлаа ил тод илэрхийлж байсан хотын дарга Х.Нямбаатар ипотекийн банк байгуулахаа мэдэгдэж, ээлжит дуулианаа тарилаа.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн тэрбээр барилгын салбарын төлөөлөлтэй уулзахдаа “Нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулан, татвар төвлөрүүлдэг салбар бол барилгын салбар. Ипотекийн эх үүсвэр дутагддаг учраас барилгын компаниудын борлуулалтад хүндрэл учирдаг. Үүнийг шийдэхийн тулд хот ипотекийн сан байгуулах талаар судалгаа хийж байна. Эхний ээлжид үүнийг Сэлбийн борлуулалтад ашиглана. Тухайлбал, Сэлбэ дэд төвд 9000 орчим айлын орон сууцыг хот ипотекийн эх үүсвэр гарган 8 хувийн хүүтэй зээл олгох замаар борлуулах төлөвлөгөөтэй байна. Хөгжсөн улсын хотууд ипотекийн банктай байдаг жишиг рүү орох ёстой” гэж хэлснийг нийслэлийн хэвлэлийн албанаас хэвлэлүүдээр тараажээ.

Улс орнууд иргэдээ орон сууцжуулах санхүүжилтийн тусдаа механизм хэрэгжүүлдэг байхыг үгүйсгэхгүй. Харин хөгжсөн хотууд ипотекийн банктай байдаг жишгийг бол мэдэхгүй. Ямарч байсан төрийн өмч(банк), төрийн сан болгон эрх мэдэлтэй дарга нарын хулгай, луйврын өмч болдог жишээ Монголд хар мянгаараа тоологдоно. Ипотекийн банк энэ “жишгийг” тойрохгүй нь тодорхой.

Тухайлбал, Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан байна. Тус сангаас Х.Нямбаатар өөрийн хамаарал бүхий "Өгөөдэй-Ази" компанидаа 950 сая төгрөгийн зээл авсан гэх баримт дэлгэгдэж байсан. “Өгөөдэй Ази” нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг агаад хотын дарга Х.Нямбаатарын хууль ёсны эхнэр болох И.Баярмаа, түүний дүү И.Баярбал нарынх болохыг ч хэвлэлүүд хэзээний олоод гаргачихсан билээ.

Авааль эхнэр нь барилгын компанитай хотын дарга барилгын салбарыг дэмжих зорилгоор ипотекийн банк байгуулна гэж ярих нь угтаа ашиг сонирхлын том зөрчилд тооцогдоно. Авчиг МАНай хотын дарга нарт Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль ч, Авлигын эсрэг хуульч үйлчилдэггүй. Ах нь хотын даргын нэгдүгээр орлогч, атал дүү нь ахынхаа хариуцсан төслийн удирдагч гээд Улаанбаатар хотод бүх зүйл урвуугаараа эргэчихсэн. Угаасаа ч Монголын хууль гурван хоног гэдэг энэ.

Улаанбаатар банк ипотекийн банктай болсноор утаанаас сална гэдэг үлгэр. Үлгэрт зөвхөн Х.Нямбаатарын фанатууд л итгэх байх. Харин ч Улаанбаатар хот ипотекийн банк байгуулснаар бас нэг авлига, хулгайн үүр овоохой бий болно гэсэн үг. Хөгжлийн банк яалаа, ЖДҮХС юу боллоо.

Монгол Улс арилжааны банкуудаар дамжуулан иргэддээ ипотекийн зээл олгож байгаа. Атал найман удаа ипотекийн зээл авсан 12 мянган иргэн байгааг, 2-3 дахь орон сууцаа авсан 110 мянган иргэн бийг эрх баригчид өөрсдөө шүүмжлэх болсон. Өөрөөр хэлбэл, зорилтот бус ипотекийн зах зээл бий болчихсон, мөн авлигын системийг ч угсарчихсан байна.

Ийм байхад нийслэл хот ипотекийн зээл олгодог банктай, сантай болно гэдэг авлига хулгайг өөгшүүлсэн үг-үйлдэл. Ард нь хотын дарга Х.Нямбаатарын хамаарал бүхий компанийн эрх ашиг явагдаж байхыг ч үгүйсгэхгүй.

Ипотекийн зээлээр иргэдээ орон сууцжуулах бодлого хэрэгжүүлснээр барилгын салбарт хиймэл үнийн хөөрөгдөл үүссэн. Сүүлийн гурван жилийн дотор орон сууцны үнэ Монгол 70 гаруй хувиар өссөн нь ипотекийн зээлийн зохиомол өсөлт юм. Энэ хөөсийг хагалъя гэвэл ипотекийн зээлэнд хатуу зохицуулалт шаардлагатай.

Тэр тусмаа татвар төлөгчдийн мөнгөөр татварын дарга нарын “авлигадаж”, Араб явуулсан нь баригдсан хотын дарга Х.Нямбаатар ипотекийн банк байгуулна гэдэг барилгын салбарт мөнгө угаах гэсэн нэгэн башир арга байхыг хэн мэдлээ.

Ж.ЭРХЭС

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Худалдааны дайн шаталж, Канад улс АНУ-ын эсрэг хариу “цохилт” өглөө

Худалдааны дайн шаталж, Канад улс АНУ-ын эсрэг хариу “цохилт” өглөө

ШХАБ: Бишкекийн саммитаар Монгол ажиглагчаас түнш статуст шилжинэ

ШХАБ: Бишкекийн саммитаар Монгол ажиглагчаас түнш статуст шилжинэ

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо