НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлов

2026 оны 7-р сарын 31
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөл өнөөдөр /2026.07.31/ хуралдлаа. Хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын Ээлжит VIII хуралдааныг наймдугаар сарын 6-ны өдөр товлож, хэлэлцэх асуудлуудтай танилцлаа.

Хуралдааны эхэнд нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2025 он, 2026 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат танилцуулсан юм.

Иргэдээс өнгөрсөн хугацаанд орон сууц, нийтийн аж ахуй, инженерийн байгууламж, гудамж, талбайн тохижилт үйлчилгээ, авто зам,  цагдаа, эрүүл мэнд, боловсрол, барилгын салбар болон газрын харилцаа, агаарын бохирдолтой холбоотой санал, гомдол зонхилон ирсэн байна.

Харин нийтийн тээвэр, цахилгааны хангамж,  нийгмийн даатгалын цахим системтэй холбоотой гомдол санал харьцангуй буурчээ.

Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралдаанд өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээллийг улирал бүр танилцуулж, зөрчил гаргасан, хуулийн хугацаа хэтрүүлсэн байгууллага, албан тушаалтанд тухай бүрт нь хариуцлага тооцсон гэв. 2025-2026 онд  хугацаа хэтрүүлсэн шийдвэрлэлт 1.5 дахин, зөрчлийн үзүүлэлт 6.8 дахин буурч, 2025 онд 97.8 хувь, 2026 оны эхний хагас жилийн байдлаар 93 хувьтай шийдвэрлэсэн ч нэг өргөдөл гомдлыг шийдвэрлэх хугацаа дунджаар 23 хоног байгаа аж. Тус төвөөс “Засаг дарга сонсож байна” тусгай дугаарын төвийг 2026 оны 8 дугаар сарын 1-нээс ажиллуулахаар бэлтгэл хангасан байна.

Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд зөвлөлийн дарга Д.Ихбаяр “Жил ирэх бүр иргэдийн өргөдөл, гомдол нэмэгдэж байна. Иргэдийн өргөдөл, гомдлын шийдвэрлэлт дунджаар 23 хоног байна гэдэг урт хугацаа. Ямар байгууллага, албан тушаалтны ширээнд өргөдөл, гомдол дарагдчихаад байна вэ. Цаашид ямар арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна вэ. Илүү хурдан шийдвэрлэдэг байхад анхаарч ажиллах шаардлагатай байна.” гээд уг асуудлыг НИТХ-ын ээлжит VIII хуралдаанд хэлэлцүүлэхийг зөвлөлийн гишүүд дэмжив.

Мөн, Төр хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Нийслэлийн Засаг даргад гэрээ байгуулах эрх олгох тухай, Ашиг орлогын хуваарилалт тогтоох тухай, Нийслэлийн өмчид барилга байгууламж бүртгэх, төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх, нийслэлийн өмчит  аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудыг татан буулгах зэрэг  өмчийн харилцаатай холбоотой асуудлыг НИТХ-ын ээлжит VIII  хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо.

НИТХ-ын ээлжит VIII хуралдаанаар “Сэлбэ-20 минутын хот” дэд төвийг эдийн засгийн чөлөөт бүс болгох тухай Засгийн газрын тогтоолын төсөл, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2026-2027 оны халаалтын улиралд хэрэгжүүлэх үйл ажиллагаа болон Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжилтийг танилцуулах асуудлыг нэмж хэлэлцүүлэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ү.Ганболд танилцуулж, НИТХ-ын зөвлөлийн гишүүд  дэмжив.

https://khural.ulaanbaatar.mn/

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөгийн цалин авдаг

Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой байгууллагуудын удирдлагуудын сарын цалин дунджаас өндөр буюу ойролцоогоор 9-12.8 сая төгрөг байна гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан.

Sep 16, 2026

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзлаа