2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22


Anta нь олимпийн freestyle төрлийн цанын тамирчин Эйлин Гуг брэндийн элч төлөөлөгчөөр сонгосон
1980-аад оны сүүлчээр Хятадын эдийн засаг дөнгөж "нээгдэж" эхлэх үед ахлах сургуулиа орхисон, шаргуу нэгэн хүү 600 хос гутал сугавчлан Бээжинг зорьжээ.
Түүнийг Дин Шижон (Ding Shizhong) гэдэг бөгөөд тэрбээр гутлаа хамаатныхаа үйлдвэрт хийлгэсэн байв. Гутал зарж олсон мөнгөөрөө тэр анхны урлангаа нээж, бусад компанийн захиалгаар гутал үйлдвэрлэж эхэлжээ. Тухайн үед 17-хон настай байсан хүү Коммунист намын хатуу хяналт дор капитализм цэцэглэж эхэлсэн Хятад орны шинэ үеийн олон бизнес эрхлэгчдийн нэг байлаа. Гэвч Диний төлөвлөгөө үүнээс хавьгүй том байсан юм.
Өнөөдөр түүний бизнес спортын хувцас, хэрэглэлийн "Anta" хэмээх аварга гүрэн болон өргөжиж, Arc'teryx, Salomon зэрэг олон улсын брэндүүдийг эгнээндээ нэгтгэж, хамгийн сүүлд Puma брэндийн хувьцааг эзэмших болжээ. Anta-гийн зорилго тодорхой. Тэд Nike болон Adidas-тай дэлхийн тавцанд өрсөлдөхийг хүсч байна. Үүнийгээ Дин 2005 онд "Бид Хятадын Nike байхыг хүсэхгүй байна, харин дэлхийн Anta болохыг хүсч байна" гэж тодорхойлж байжээ.
Anta хэмээх нэр нь "Аюулгүй алхам" гэсэн утгатай. Хэдийгээр барууны орнуудад төдийлөн танигдаагүй ч Хятад даяар 10 мянган гаруй дэлгүүртэй, чөлөөт цанын тамирчин Эйлин Гу зэрэг олон улсын одуудыг ивээн тэтгэдэг. Өнгөрсөн 2-р сард тэд АНУ-ын Лос-Анжелес хотын чинээлэг дүүрэг болох Беверли Хиллсд анхны нэрийн дэлгүүрээ нээсэн нь тэдний дэлхийн зах зээл рүү хийж буй том довтолгооны илрэл юм.
ГУТАЛ ҮЙЛДВЭРЛЭГЧЭЭС ДЭЛХИЙН БРЭНД РҮҮ
Anta-гийн түүх 1991 онд Фүжянь мужийн зүүн өмнөд хэсэгт орших Жинжян хэмээх жижиг хотоос эхэлсэн. Засгийн газрын тусгай төлөвлөгөөний дагуу Жинжян нь хөдөө аж ахуйн бүсээс дэлхийн "гуталны нийслэл" болон хувирчээ. Дэлхийн пүүзний гигантууд зардлаа хэмнэхийн тулд Хятадад үйлдвэрүүдээ барьж эхлэхэд Жинжянд үйлдвэрлэлийн асар том зангилаа бий болсон юм.

Anta брэндийг үүсгэгч Дин Шижон (голд нь). 2007 он
Энэхүү төвлөрлийн цөм нь ердөө 40 орчим хавтгай дөрвөлжин км газар нутгийг хамарсан Чэндай тосгон бөгөөд энд олон мянган үйлдвэр, нийлүүлэгч байрладаг. Энд үдээс, ул, даавууны нийлүүлэгчид болон ложистикийн компаниуд нэг дор төвлөрсөн нь загварыг маш богино хугацаанд бэлэн бүтээгдэхүүн болгоод зах зээлд гаргах боломжийг олгожээ. 2005 он гэхэд зөвхөн Фүжянь муж л гэхэд дэлхийн нийт гуталны тавны нэгийг үйлдвэрлэж байв.
Батийн их сургуулийн дэд профессор Фэй Циний хэлснээр Хятадын үйлдвэрүүд зөвхөн орлого олсонгүй, харин "илүү ихийг хийхээс гадна илүү чанартай, илүү хурдан, илүү тогтвортой" үйлдвэрлэж сурсан байна. Anta анх дэлхийн брэндүүдэд хямд бөгөөд их хэмжээгээр гутал хийж өгч байхдаа Хятад даяар жижиглэн худалдааны өргөн сүлжээг байгуулж амжжээ. 2007 онд ХонгКонгийн Хөрөнгийн биржид бүртгүүлж, тухайн үедээ Хятадын спортын компаниудын хувьд дээд амжилт болох 450 сая доллар босгож чадсан юм.

Жинжиан дахь Анта үйлдвэр. 2019 он
Энэхүү загвар нь Хятадын бусад аваргуудад ч ажиглагддаг.
Xiaomi: Програм хангамж хөгжүүлэгчээс эхлээд одоо гар утас, цахилгаан машин үйлдвэрлэгч болсон.
DJI: Камерын хэрэгсэл хийдэг байснаа дэлхийн дроны зах зээлийг тэргүүлэгч болсон.
BYD: Анх Теслагийн зай хураагуур нийлүүлэгч байсан бол одоо цахилгаан машины салбарт дэлхийд нэгт бичигдэж байна.
ӨРНӨДИЙГ БАЙЛДАН ДАГУУЛАХ СТРАТЕГИ
Anta одоо барууны зах зээлийг онилж байна. Тэд Хятадад 12 мянга гаруй дэлгүүртэй бол олон улсад 460 гаруй салбартай. Харьцуулахад, дэлхийн зах зээлийн хамгийн том хувийг эзэмшдэг Nike ердөө 1000 орчим өөрийн нэрийн дэлгүүртэй байдаг.
Хятад брэндүүдэд тулгардаг гол асуудал нь "хямд, чанаргүй, дуураймал" гэх ойлголт юм. Anta үүнийг "олон брэндийн стратеги"-аар шийдэхийг оролдож байна:
Fila: 2009 онд Fila-гийн Хятад дахь эрхийг авч, маш ашигтай ажиллуулсан.
Amer Sports: 2019 онд Arc'teryx, Salomon зэрэг дээд зэрэглэлийн брэндийг эзэмшдэг Финландын компанийг худалдаж авсан.
Wilson: NBA-гийн албан ёсны бөмбөг үйлдвэрлэгчийг эзэмшилдээ авсан.
Puma: Энэ жил Puma-гийн 29%-ийг худалдаж авлаа.

Кайри Ирвинг одоо Антагийн брэндүүдийн нэг болсон “Wilson”-ы бөмбөгтэй хамт
Энэ нь Anta-д өөрийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд "хүчээр" шахах бус, харин барууны нэр хүндтэй брэндүүдийг "үүд хаалга" болгон ашиглаж, Хятад брэндээс болгоомжилдог хэрэглэгчдэд хүрэх боломжийг олгож байна.

Анта нь Хятадад 10 мянга гаруй нэрийн дэлгүүртэй
СОРИЛТ БА ИРЭЭДҮЙН ТӨЛӨВ
Мэдээж сорилтууд бий. Бээжин болон Өрнөдийн хоорондын улс төрийн таагүй харилцаа Anta-д нөлөөлж магадгүй юм. Тухайлбал, Anta-гийн элч төлөөлөгч Эйлин Гу АНУ-д төрсөн атлаа Хятадын нэрийн өмнөөс уралдахаар сонгосон нь баруунд нэлээдгүй маргаан дагуулсан.
Гэсэн хэдий ч Nike, Adidas-ийн хувьд байдал амаргүй байна. АНУ-ын татварууд тэдний ашигт ажиллагаанд нөлөөлж, Хятад дахь борлуулалт нь саатаж байгаа энэ үед Anta давуу тал олж авч байна. Мөн Хятад улс үйлдвэрүүддээ роботжуулалтыг эрчимтэй нэвтрүүлж байгаа нь үйлдвэрлэлийн зардлыг улам бууруулж, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлж байна.
Anta-гийн төлөөлөгч "Бид өрсөлдөөнд бодитой хандаж байна, гэхдээ дэлхийн спорт хувцасны зах зээл бол зөвхөн нэг нь ялдаг тоглоом биш. Спорт сонирхогчид бидний инновац болон үнэ цэнийг хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байна" хэмээн мэдэгджээ.
Одоо асуулт нь Anta нэрээ гаргаж чадах уу гэдэгт биш, харин Nike болон Adidas тэдний довтолгооноос өөрсдийн зах зээлээ хамгаалж чадах уу гэдэгт л байна.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22