НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“NCT Wish” Монголд: 25 сая хандалт авч тэсрэлт хийлээ
АНАЛИЗ

“NCT Wish” Монголд: 25 сая хандалт авч тэсрэлт хийлээ

2026 оны 2-р сарын 9
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

“Mnet Plus” платформын анхны бие даасан контент болох "On the map" нэртэй аялал жуулчлалын шоу нэвтрүүлэг дэлхийн өнцөг бүр дэх к-поп шүтэн бишрэгчдийнхээ зүрх сэтгэлийг багагүй татдаг

"Итгэж үзэж болох, эерэг энерги түгээгч, эмчилгээний шоу" гэх тодотголыг фэнүүдээсээ аваад буй уг нэвтрүүлэг нь амнаас ам дамжин алдаршиж, үзэгчдийн ахин дахин давтан үзэх дуртай контент болжээ. Хоёрдугаар сарын 1-ний байдлаар нийт сошиал платформ дээрх хандалт нь хэдийнэ 25 саяыг давсан байна. Нэвтрүүлэг цацагдаж эхлэхтэй зэрэгцэн "Mnet Plus", "NCT wish", "On the map" зэрэг түлхүүр үгс X (хуучнаар Twitter) платформын трэндийг тэргүүлж, нэр хүнд нь тасралтгүй өссөөр байгаа билээ.

Зөвхөн Ази гэлтгүй Америк, Европ, Ойрхи Дорнод хүртэл уг нэвтрүүлэг үзэгчдээ тэлсээр байна.Түүнчлэн шууд дамжуулалт болон бодит цагийн чат дахь оролцоо эхний ангитай харьцуулахад 160%-иар өссөн нь уг контент үзэгчдийг "уяж" чадсаны баталгаа боллоо.

Нэвтрүүлгийн ийм өндөр амжилтад хүрсэн гол шалтгаан нь “Nct wish” (Сион, Рикү, Юүши, Жэхэ, Рёо, Сакүя) гишүүдийн өөрийнхөөрөө, ямар ч дүр эсгээгүй байдал. Тэд анхны гадаад аялал болох Монгол Улс руу явахдаа тээшээ бэлдэж эхэлсэн цагаасаа л сэтгэл хөдлөлөө нууж чадаагүй юм.

Гишүүдийн "NCT wish-д эрч хүч байна" (NCT wish has momentum) гэх зоримог уриа нь шинэ өнгө төрх, хөгжилтэй хэмнэлийг нэмж өгсөн. Мөн гишүүд зураг авалтын бус цагаар ч фэнүүдтэйгээ аяллын дурсамжаа хуваалцаж байсан нь тэдний хоорондын амьд харилцааг улам бэхжүүлжээ.

Бусад энтертайнмент нэвтрүүлгүүдэд тэр бүр харагддаггүй Монгол Улсын онгон дагшин байгаль нь уг шоуны бас нэгэн онцлог нь байлаа.

Зохиомол бус, байгалийн эерэг уур амьсгал дунд залуусын нөхөрлөл, тэдний хичээл зүтгэл хэрхэн өрнөхийг харах нь үзэгчдэд “healing” буюу сэтгэлийн амар амгаланг бэлэглэж байна. Одоо тэдний оддын доорх аялал болон нөхөрлөлийн үнэ цэн цаашид хэрхэн үргэлжлэх нь сая, сая үзэгчдээ хүлээлт хэдийнэ үүсгэжээ.

“On the map” нь к-поп одод дэлхийгээр аялж, нуугдмал даалгавруудыг биелүүлэн газрын зураг бүтээх зорилготой "Global Adventure" төрлийн шоу юм.

Контент мягмар гариг бүрийн 20:00 цагт үзэгчдийн хүртээл болж буй. Дөрөв дэх анги нь 2-р сарын 10-ны мягмар гаригт буюу маргааш гарах юм.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Сонгогчид АН-ыг төр түш, төрийн мэргэн, түвшин бодлого хэрэгжүүл гэснээс биш сөрөг хүчин бол гэж саналаа өгөөгүй. Манай АН чадварлаг сөрөг хүчин байна гэж аль 23, 24 оны заагаар лидерүүд нь уралдаж хэлээд байсан. Тэр ч ёсоор сөрөг хүчин болчихоод байна. Чадварлаг эсэхийг нь харин мэдэхгүй. АН ингэж улстөрийн намынхаа үүргийг гүйцэтгэнэ гэж үү? Ийм үхээнц дорой гэж үү?

Aug 28, 2026

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо

Такаичигийн мэдэгдлээс үүдэлтэй таагүй харилцааг зөөлрүүлэх зорилготой төлөөлөгчид Бээжинд очлоо

Непалын гамшигт олон арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн сураггүй болоод байна

Непалын гамшигт олон арван хүн амь үрэгдэж, хэдэн зуун хүн сураггүй болоод байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна

Индонез улс Өмнөд Суматрагийн ой хээрийн түймэртэй тэмцэж байна