НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголын ойрын болон дунд хугацааны асуудлууд яригдсан хоёр томилолт
АНАЛИЗ

Монголын ойрын болон дунд хугацааны асуудлууд яригдсан хоёр томилолт

8 цагийн өмнө
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

Монгол төрийн хоёр өндөр албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт Евразийн хоёр хязгаарт гадаад томилолттой байлаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Киргизийн Бишкек хотноо ШХАБ-ын тэргүүн нарын дээд хэмжээний уулзалтад оролцсон бол Ерөнхий сайд Н.Учрал Оросын Владивосток хотноо Дорнын Эдийн засгийн форумд оролцлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бишкек хотноо манай хоёр хөршийн тэргүүн ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзсан бол Ерөнхий сайд Владивосток хотноо хөршийн ерөнхийлөгч Путинтэй уулзлаа. Ингэснээр Путин өдрийн зайтай Монголын хоёр топтой уулзсан явдал боллоо.

Энэ хоёр томилолтоор яригдсан сэдэв, тодорхой ажлууд нь Монголын эдийн засгийн ойрын болон дунд хугацааны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, цаашдын хөгжлийг хангах дүр зургийг бүрдүүлэх ач холбогдолтой байлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Путинтэй хийсэн уулзалтаар дараах асуудал яригдлаа:

-“Эгийн голын усан цахилгаан станц” төслийн эрдэмтэн судлаачдын хамтарсан Ажлын хэсгийн ажлыг эрчимжүүлж, төслийг урагшлуулах, “ДЦС-3”-ыг өргөтгөж, шинэчлэх талаар санал солилцлоо.

-“УБТЗ” ХНН-ийн техник, технологийг шинэчилж, ирэх таван жилд ачаа тээврийн хүчин чадлыг одоо байгаа 30 сая тонноос 50 сая тоннд хүргэнэ. Монгол, Орос, Хятадыг холбосон төмөр замын баруун, зүүн коридор байгуулах боломжийг судлахаар боллоо.

-Баруун коридор буюу босоо тэнхлэгийн төмөр зам баруун аймгуудын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, гурван улсын худалдааны урсгалыг өргөжүүлэх бол зүүн коридор нь ОХУ болон Хятадын зүүн хойд хэсгийн боомтуудад хүрэх дөт замуудыг нээж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортод гаргах, бүс нутгийн эдийн засгийн тойрог сүлжээ үүсгэх ач холбогдолтой юм.

-“Росатом”-тай хамтарч бага болон дунд оврын Атомын цахилгаан станц барих талаар ярилцлаа.

-ОХУ-аас Монголын нутгаар дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Хятадын дарга Ши Жиньпинтэй хийсэн уулзалтаар яригдсан сэдэв, асуудлууд:

-Гашуунсухайт–Ганцмод боомтын бүтээн байгуулалтыг 2027 онд дуусгах,

-Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандалын хил дамнасан төмөр замыг шат дараатай ашиглалтад оруулах,

-Олон улсын геополитик, геостратегийн нөлөөгөөр дэлхийн зах зээлд түлш, шатахууны нийлүүлэлт тогтворгүй байгаа ч Монгол Улсад нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтэд дэмжлэг үзүүлэхээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин илэрхийллээ,

-Монгол, Хятад, Оросын гурван талт хамтын ажиллагаа, түүний дотор “Төмөр замын төв коридор”-ыг шинэчилж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх,

-Хийн хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулах,

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын явц зэргийн талаар ярилцлаа.

Ерөнхий сайд Н.Учралын Путинтэй хийсэн уулзалтын үеэр яригдсан сэдэв, асуудлууд:

-Дулааны цахилгаан станц-3 төслийг хэрэгжүүлэх,

-Асгатын мөнгөний уурхайн хамтарсан судалгааг эхлүүлэх,

-Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх төслийг урагшлуулах,

-Түлш, шатахууны хангамжийг тогтвортой байлгах,

-Евразийн Эдийн засгийн холбоотой байгуулсан чөлөөт худалдааны Түр хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлэх зорилгоор малын гаралтай экспортыг нэмэгдүүлэхэд саад болж буй малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, вакцинжуулалтын асуудлаар хамтран ажиллах.

Дотоодын зах зээлийн нөхцөл байдал нь хүндхэн байгаа ч Орос улс Монголын түлш, шатахууны хэрэгцээг тогтвортой, тасалдалгүй байлгахад ихээхэн ууч байдлаар хандаж байгаад монголчууд талархах ёстой. Оросын нефть боловсруулах үйлдвэрүүд нь дроны халдлагад өртөж, дотоодын хэрэгцээгээ хангаж чадахааргүй болж, дутагдаж буй түлш шатахуунаа хөрш орнуудаасаа импортолж байгаа. Энэхүү импортын захиалгадаа Монголын захиалгыг багтаахаар болсон. Монголын хэрэгцээ Оростой харьцуулахад өчүүхэн ч гэлээ өөрийн иргэддэдээ хүргэж чадахгүй байгаа түлш шатахуунаасаа монголчуудад бидэнд илүүчлэх шаардлага байхгүй. Бишкекийн ШХАБ-ын саммитын төгсгөлд сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Оросын нефть боловсруулах үйлдвэрийн 10% нь зогсоод байгаа хэмээн Путин хэлсэн байсан.

ШХАБ-ын дүрмийн өөрчлөлт

Бишкекийн саммитаар ШХАБ-ын дүрэмд өөрчлөлт орууллаа. Өнгөрсөн онд Хятадын Тяньжинд болсон ээлжит саммитаар тус байгууллагын ажиглагч, мөн яриа хэлэлцээний түнш гэсэн статусыг байхгүй болгож, зөвхөн түнш гэсэн статустай болгох тохиролцоонд хүрсэн. Энэхүү тохиролцооны дагуу дүрмэнд өөрчлөлт оруулах ажлыг өнгөрсөн жилийн турш хийсний эцэст Бишкекийн саммитаар шинэ дүрмийг баталлаа.

Ингэснээр ажиглагч статустай байсан Монгол болон Афганистан, мөн яриа хэлэлцээний түнш статустай байсан 10 улс бүгд ШХАБ-ын түнш гэсэн статус руу шилжиж байна.

Ингэснээр Монгол Улс 2027 оны уулзалтад түнш статустайгаар оролцох болж байна.

 
Д.Нарантуяа

Д.Нарантуяа

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“MapQuest” компани Онтарио нуурын нэрийг өөрчлөхөөс татгалзсаны дараа “апп” татан авалт огцом өслөө

“MapQuest” компани Онтарио нуурын нэрийг өөрчлөхөөс татгалзсаны дараа “апп” татан авалт огцом өслөө

Forbes (2026-08-30)

Sep 1, 2026

Тал нутгийн мянган жилийн дасан зохицлыг биедээ тээгч

Тал нутгийн мянган жилийн дасан зохицлыг биедээ тээгч

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

О.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнийн дохиур болов уу?!

О.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнийн дохиур болов уу?!