НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монголын эрчим хүчний эрлэг ба Ц.Даваасүрэнгийн дараагийн хорлол!
АНАЛИЗ

Монголын эрчим хүчний эрлэг ба Ц.Даваасүрэнгийн дараагийн хорлол!

2026 оны 9-р сарын 9
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

Ц.Даваасүрэн байхад Монгол дайснаар ч яах вэ. Гэдэг нь хэн нэгнийг гүтгэсэн гүжир үг бас биш. Түүнийг Монголын эрчим хүчний салбарын өнөөгийн хомсдолын гол шалтгаан гэхэд буруудахааргүй намтартай нэгэн. Энэ удаад Өмнөговь аймагт барихаар төлөвлөж буй 600 МВт-ын нар, салхины цахилгаан станцын төслийг онилон, ордон дотроос орилоод эхэлжээ. Түүний "ОХУ-аас эрчим хүчний хараат байсан бол одоо Хятадаас хараат болох гэж байна. Намайг Эрчим хүчний сайд байхад 500, 600 МВт-ын салхины станц барих санал орж ирэхэд Хятадаас хараат болохгүйн тулд татгалзаж байсан” гэх үг бол үнэндээ Монголыг эрчим хүчний хараат байлгах гэсэн харийн том сонирхол юм.

Тэр үнэндээ эх орноо бодсон юм биш эсрэгээрээ харийн заавраар Монгол Улсыг олон жилийн турш эрчим хүчний хомсдолд хүлж, импортын дарамтад байлгасан ээлжит нэг хорлон сүйтгэх ажиллагаагаа эхлүүлж буй нь энэ юм.

Өмнөговь аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй 600 МВт-ын нар, салхины хосолсон цахилгаан станц нь Монгол Улсын эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэрийг нэмэгдүүлэх, Өмнөд бүсийн уул уурхайн томоохон хэрэглэгчид буюу Оюутолгой, Тавантолгойн уурхайг дотоодын цэвэр эрчим хүчээр хангахад чиглэсэн стратегийн чухал ач холбогдолтой төсөл. Ц.Даваасүрэн, М.Энхцэцэг нарын эсэргүүцээд байгаа шиг нар, салхины систем нь хэлбэлзэл өндөртэй тул нэгдсэн сүлжээний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх асуудал үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, нар, салхины эрчим хүч нь цаг агаараас хамааран хэлбэлздэг тул уг төсөлд батерей цэнэг хуримтлуурын систем (BESS) болон ухаалаг сүлжээний тохируулгыг хамт шийдэхээр тусгагдсан.

Монгол Улс өнөөдрийн байдлаар Өмнөд бүсийн болон баруун бүсийн эрчим хүчний тодорхой хэсгийг БНХАУ болон ОХУ-аас импортолдог. 600 МВт-ын станц ашиглалтад орсноор Оюутолгойн  100 гаруй сая ам.долларын валютын урсгалыг дотооддоо үлдэнэ.

Хоржоонтой нь, Ц.Даваасүрэн Монголын эрчим хүчний салбарыг төдийгүй эдийн засгийг олон ч удаа хорлож, гацааж ирсэн нь гашуун үнэн. Үндсэндээ, Монголын хөгжлийн жинхэнэ аймшигтай, аюултай хулгайч бол Ц.Даваасүрэн юм.

Ерөнхий сайд асан С.Баяр нэгэнтээ “Цахилгааны хомсдол гэхээр ИБУИНХУ-ын "M Power LLC"-н төсөл санагддаг. "Шивээ Овоо" дээр 750 МВТ (манай нийт хэрэгцээний 1/2) цахилгаан станцын хөрөнгөө босгон 2017-2020 онд барина. 1 кВт-ых нь үнэ 0.069 ам.доллар. Нүүрсний усны нуурыг цэвэршүүлж ундных болгоно. Цахилгаан станц түшиглүүлж том хүлэмж барина гэх мэт үүрэг бүхий гэрээнд гарын үсэг зуръя гэж байсан. Ц.Даваасүрэн сайд байх үед энэ төсөл гэнэт нурсан” гэж жиргэж байсан. Мэдээж, С.Баяр том улстөрчийн хувьд хүн гүтгээгүй нь тодорхой.

Ц.Даваасүрэнгийн гацаасан, нураасан эрчим хүчний төслүүдийг жагсаавал ёстой “хүрээний бузар далай цаашаа” гэгч болох байх.

Жишээ нь, Багануурын цахилгаан станцыг зогсоосон, баавгайн талын "баатар" бол Ц.Даваасүрэн мөнөөсөө мөн. Тэрбээр тухайн үед хэвлэлд ярилцлага өгөхдөө “Багануурын цахилгаан станц нь байршил, техникийн шийдэл талаасаа асуудалтай. Мөн генераторын хувьд манай системд хэт өндөр, тогтворжилтод сөрөг нөлөөлөл үзүүлж болох чадлынх байгаа. Ийм чадлын генераторт гэнэт саатал гарч зогсвол манай системийг бүхэлд нь татаж унагах магадлалтай. Мөн манай зуны цахилгааны хэрэглээ бага 500-600 МВт орчим байдаг. Тиймээс зуны улиралд төслийн хоёр генератор бүрэн чадлаараа зэрэгцээ ажиллавал манай бусад станц зогсоход хүрнэ” гэж байжээ.

Атал 10 жилийн өмнө Багануурын станцыг эсэргүүцэж хэлж байсан өнөөх үгээ өнөөдөр тоть мэт давтаж, Өмнөговьт барихаар төлөвлөсөн нар салхины станцын төслийг унагахаар улайрч явна.

Тэрчлэн 2018 онд Ц.Даваасүрэн Эрчим хүчний сайдаар томилогдсоны дараа Тавантолгойн цахилгаан станцын төслийг нураасан.  2014 онд "Оюутолгой” компанитай байгуулсан Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг тэрбээр цуцалсны хохирол нь гэвэл Монгол Улс жил бүр 120 сая ам.доллараа урд хөршид алдаж байна. Энэ бүхнээс дүгнэхэд Ц.Даваасүрэн бол Монголын эрчим хүчний эрлэг гэхэд буруудахгүй!

 
Ж.Нямсүрэн

Ж.Нямсүрэн

Journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”