2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23


Хойд хөршийн шатахууны хангамжийн нөхцөл байдал улам доройтсоор. Түлш, шатахууны экспортоо зогсоож, хөрш орнуудаасаа импортолж авах дээрээ тулж байна. Дотооддоо литр шатахуун ч үйлдвэрлэдэггүй Монгол түлш, шатахууны хувьд Оросоос бүрэн хамааралтай. Орос хэдий дотроо хэцүү байгаа ч Монголын нийлүүлэлтийг тасалдуулахгүй гэж амалсан, албан ёсны гэрээ хийсэн хэмээн манай эрх баригчид биднийг тайвшруулж байгаа ч аль болох муугаар бодож төлөвлөхөөс өөр аргагүй цаг ирж байна. Албан томилолтоо дуусгаад нутаг буцаж байгаа БНХАУ-ын Элчин сайд хатагтай Шэнь Миньжюан хоёр өдрийн өмнө Ерөнхий сайд Н.Учралтай уулзах үеэрээ Хятад улс Монголд АИ92 шатахуун болон агаарын хөлгийн түлш нийлүүлэхэд анхаарч ажиллаж байна гэжээ. Хятадаас авах шатахуун, түлш нь хэмжээний хувьд манай хэрэгцээний хувьд багахан хэсгийг хангахаас гадна өндөр үнэтэй тусч байгаа. Муу амлахыг хүсэхгүй байгаа ч Орост байдал улам муудаж байгаа билээ.
Шатахуун болон дизель түлшний түгээлт, нийлүүлэлтийг зохицуулсан хэд хэдэн арга хэмжээг ОХУ-ын Засгийн газар авч хэрэгжүүлж байгаа ч байдал тогтворжих шинжгүй байгаа тухай бичиж байна. Шатахуун болоод дизель түлшний хэрэглээ өсдөг намрын ургац хураалт эхлэх гэж байгаа нь Кремлийн эрх баригчдын сэтгэлийг зовоож байна.
Өнгөрсөн Мягмар гаригт шатахууны түгээлтэд баримтлах дарааллыг Оросын Засгийн газар гаргасан байна. Уг шийдвэрийн дагуу түлш, шатахууныг эхний ээлжинд төрийн ажил, захиалга гүйцэтгэгч болон орон нутгийн хэрэгцээтэй ажилд хуваарилах ажээ. Хоёрдугаарт батлан хамгаалах салбарын төрийн захиалга гүйцэтгэгч, Оросын төмөр зам нэгдэл, иргэний флот болон хөдөө аж ахуйн салбарынхан, гуравдугаарт Оросын холбоонд нэгдсэн засаг захиргааны улсууд болон Калининград муж, дөрөвдүгээрт нефть боловсруулах үйлдвэрүүдийн харъяаны болон хувийн ШТС-уудад хуваарилахаар зохицуулжээ.
Ерөнхий сайдын орлогч Александр Новак түлш, шатахууны хангамж хүнд хэвээр, ялангуяа Сибирь, Алс Дорнодод байдал илүү хүнд байгаа тухай Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Засгийн газрын Мягмар гаригт гаргасан энэхүү шийдвэр нь нөхцөл байдлыг хэсэг хугацаанд л тогтворжуулна гэдгийг тэрбээр бас хэлжээ.
Оросын нефть боловсруулах үйлдвэрүүдийг Украин дроноор ээлж дараалан бөмбөгдсөний улмаас 5-р сараас хойш Орос даяар түлш, шатахууны нийлүүлэлт тасалдсан. Ихэнх газар шатахууныг тодорхой хэмжээтэйгээр олгож байна. Нефть боловсруулах үйлдвэрүүдийг сэргээн засварлаж байгаа ч нефтийн үйлдвэрүүдийн сэргээн босголт богино хугацаанд хийгдчих дэд бүтэц биш юм. Оны эцсээс л бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ гэж таамаглаж байна.
Удахгүй эхлэх намрын ургац хураалтад шаардлагатай дизель түлшийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс мөн хэд хэдэн арга хэмжээ аваад байна. Юун түрүүн, хөрш орнууд, тэр дундаа ЕАЭЗХ-ны орнуудаас түлш импортлох, шатахуун гаргаж авахад шаардлагатай нефтийн бусад бүтээгдэхүүн импортохыг бүхий л талаар дэмжихээс гадна татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.
Орос дотоодын шатахууны зах зээлийн стандартаа Евро5 болгосон байсан ч нөхцөл байдлаас шалтгаалан Евро”, Евро2 шатахууныг нефтийн бүтээгдэхүүнийг холих аргаар гаргаж авахыг түр хугацаанд зөвшөөрөөд байна.
Мөн гадаад оронд үйлдвэрлэсэн шатахууныг дотоодын зах зээлд борлуулахыг хориглосон байснаа мөн түр цуцлаад байна. Эдгээр өөрчлөлтийг ирэх 2027 оны 7-р сар хүртэл мөрдөх ажээ. 2013 онооос Оросын шатахууны зах зээл Евро5 стандарт руу шилжээд байсан юм.
Ийнхүү шатахууны стандартыг бууруулсан нь хөдөө аж ахуйн салбарынханд хоёрдмол байдлыг үүсгээд байна. Сүүлийн үеийн машин, тоног төхөөрөмжийн дийлэнх нь Евро5 стандартад зохицсон учраас тэдний хувьд өндөр үнэтэй шатахуун олж авахаас өөр аргагүй байдалд орж байгаа бол хуучин машин, трактортай бизнес эрхлэгчдийн хувьд асуудал үүсэхгүй юм.
Аналитик судалгааны Kpler агентлагийн мэдээгээр 6-р сард Оросын нефть боловсруулалт өдрийн 4,1 сая баррель болж буурчээ. Энэ нь өнгөрсөн жилийн мөн үеэс бараг 2 дахин буурсан үзүүлэлт юм.

Олон улсын мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 20
2026 оны 7-р сарын 23
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 21
2026 оны 7-р сарын 17
2026 оны 7-р сарын 19
2026 оны 7-р сарын 22
2026 оны 7-р сарын 23