НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
О.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнийн дохиур болов уу?!
АНАЛИЗ

О.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнийн дохиур болов уу?!

6 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан “Засаг төрөөрөө оролдох цаг” биш гэсэн тодруулга хэвлэлд өгсөн нь мэдээж Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл болоод Ардын намын 15 давхрынханд зориулсан үг болох нь ойлгомжтой. Тэр тусмаа С.Амарсайханы үг бол чухамдаа Д.Амарбаясгалангийн байр суурь гэсэн үг. Ингээд харвал Д.Амарбаясгалан Н.Учралтай гар барьж, Л.Оюун-Эрдэнэ, О.Цогтгэрэл нар эрх ашиг нэгдсэн бололтой. Эрх ашиг гэдэг нь Н.Учралын Засгийн газрыг огцруулах улс төрийн хуйвалдаан. Тиймдээ ч экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг эрх мэдэл эргэн хүргэх ээлжит херопаганда хэдийнэ эхэлсэн. Ил цагаанаар Л.Оюун-Эрдэнийг эргээд Ерөнхий сайд болгох тухай сэвээ зорилгогүй, зохион байгуулалтгүй ажиллагаа мэдээж биш байх.

Гадаад, дотоодын нөхцөл байдал, хуучин, шинэ шалтгаанаас үүдэлтэй Монголын эдийн засаг Л.Оюун-Эрдэнийн хэлдэг байсанчлан ихэд амаргүй байгаа нь үнэн. Гэлээ гээд Н.Учралыг огцруулах асуудлыг хөндөх үндэслэл нь эдийн засгийн асуудал уу, эрх ашгийн тохироо юу гэдгийг ирэх өдрүүд харуулах биз. Шатахуун бол мэдээж шалтаг. Бурхан Будда байлаа ч шатахууны асуудал үүсэх нь эдийн засгийн энгийн логик. Шатахуун үйлдвэрлэдэг, Монголд зардаг Орос өөрөө нефтийн хямралд орсон байхад Кремлийн цоргоос хамааралтай манай улс үүнээс тойрч гарах боломжгүй. Боломжоо бид аль эрт мухар төмөр зам бариад мухарлачихсан шүү дээ.

УИХ-ын намрын чуулган эхлэхтэй зэрэгцээд улс төрийн намуудын зодоон идэвхжих нь тодорхой болсон. Намууд гэдэг нь зөвхөн МАН-ын “хэрэг явдал” биш АН дотор ч улс төрийн асуудал өрнөж магадгүй байна.

Н.Учралын Засгийн газрыг огцруулахаас өөр мэдэгдэлгүй болсон О.Цогтгэрэлийн хувьд өөрөө ч суудал өнцөгдсөн бололтой. Тиймээс Женко.Баттулгын фракцыг налах болсон гэх ордны яриа оргүй хоосон үг бас биш болов уу. Олон удаа намын нөхдөө мурьсан. Одоо ч өөрөө Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшихээр горилж яваа нь намын нөхдөд нь таалагдахгүй байгаа гэх.

Нөгөөтэйгүүр, Ардчилсан намын дарга болохдоо олон хүн хий хоосон албан тушаал амалсан. Тэр ч  бүү хэл бүлгийн дарга болгоно гэж Л.Гантөмөрт хэлж намын дарга дээрээ дэмжлэг авчихаад Х.Тэмүүжингийн нэрийг санал болгосон нь түүнийг хэр туйлбаргүй, хэлсэн ярьсандаа байж чаддаггүй хүн гэдгийг нь таниулсан үйлдэл болсон.

Ганц Л.Гантөмөрийг ч биш Ч.Лодойсамбууг нийслэлийн АН-ын дарга болгоно гэж баахан дагуулж гүйснээ бараг өргөмөл “хүү” шахуу нь болсон Б.Ган-Очирыг өрсөлдөгчгүйгээр уг суудалд тавьсанд намын залуус нь дургүй байгаа гэх. Ялангуяа саяхан болсон Ардчилсан намын дэргэдэх АЗХ-ны ерөнхийлөгчийн суудал “Нэг Монгол”-ын Э.Галбадрал гэх 38 настай залууг сонгоход О.Цогтгэрэлийн оролцоо багагүй байсан тухай яриа ч бий. Э.Галбадрал нь залуучуудын насыг 45 болгоно гээд инээд, ханиад болгоод явж буй нь харамсалтай нь.

Үндсэндээ, О.Цогтгэрэл нийслэлийн АН дээрээ нэмээд АЗХ-г өөрийн болгосон. Ардчилсан намын дэргэдэг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр Б.Жаргаланг улираан томилохоор тохирсон. Тиймээс Б.Жаргалан О.Цогтгэрэлийн “дохиур” болоод явааг ч намын жирийн гишүүд нь шүүмжилсээр байгаа. Б.Жаргалангийн хувьд Л.Оюун-Эрдэнийн засгийг хамгаалсан үг-үйлдэл нэг бус удаа гаргаж байсан. Иймээс ч намын залуус нь Л.Оюун-Эрдэнийн дохиур болоод байвал О.Цогтгэрэлийг ч огцруулах асуудлыг хөндөж магадгүй байна.

Б.ЦОГТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дарга нарын хулгайлдаг мөнгийг иргэдэд зарцуулах нь!

Дарга нарын хулгайлдаг мөнгийг иргэдэд зарцуулах нь!

Монгол Улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө жилийн өмнө 59.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Төрийн өмч данхайх тусам тэнд авлига. хулгай, луйвар үүрлэдэг. Цагтаа Эрдэнэт үйлдвэрт эрх мэдэлтнүүд бэлгэвч хүртэл шахдаг байв. “Эрдэнэс Монгол”-д өгсөн Рио Тинтогийн $20 нохойн замаар орсон нь төрийн өмчит компанийн хөрөнгө ялсан намын даргын, ах дүүсийн, амраг садны халаасны зардал болж хувирдгийн нэг жишээ.

Sep 4, 2026

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв