НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Монгол-ОХУ: Иж бүрэн стратегийн түншлэл дэх парламент хоорондын харилцаа
АНАЛИЗ

Монгол-ОХУ: Иж бүрэн стратегийн түншлэл дэх парламент хоорондын харилцаа

2026 оны 2-р сарын 8
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Монгол Улсын парламентын тэргүүн ОХУ-д ээлжит айлчлал хийж буй энэ үед хоёр улсын харилцаа ямар түвшинд явааг товч хүргэе.

Ардын хувьсгалын жил буюу 1921 онд тогтоосон анхны дипломат харилцаа Монгол, Оросын орчин үеийн найрсаг, ах дүүгийн хамтын ажиллагааны олон жилийн хөтөч болсон түүх бий. Мөнхийн хөрш орнуудын ойр дотно харилцаа бат бөх, тогтвортойгоор 100 гаруй жил үргэлжилж байгаа нь түүнээс ч өмнөх олон зуун жилийн уламжлалт, түүхэн хэлхээ холбооноос угшилтайг аль аль талдаа хүлээн зөвшөөрдөг.

Монгол Улс, ОХУ-ын Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ 1993 онд байгуулагдсан юм. Энэ Гэрээг Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын тус улсад хийсэн дээд хэмжээний айлчлалын үеэр баталсан бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ардчилал, шинэчлэлийн үзэл санааны хүрээнд олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээний дагуу хөгжүүлэх эрх зүйн үндэс болсон юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нарын 2000 онд үзэглэсэн “Улаанбаатарын тунхаглал” бол хоёр орны харилцааны тогтвортой байдал, өсөлтийг хадгалахад чиглэсэн баримт бичиг болсон бол Ерөнхийлөгч Н.Энхбаяр, В.В.Путин нарын 2006 онд байгуулсан “Москвагийн тунхаглал”-д харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээг тууштай нэмэгдүүлж, агуулгыг нь баяжуулан, үр ашгийг дээшлүүлэх замаар  харилцааг стратегийн түншлэлийн хэмжээнд хүргэх бодлогыг тодорхойлжээ.

Харилцаа, хамтын ажиллагааны түвшинг ахиулах асуудал Улаанбаатарын болон Москвагийн тунхаглалуудын хүрээнд бэлтгэгдсээр 2009 онд стратегийн түншлэлд хүрсэн юм. ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн манай улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд” гарын үсэг зурсан бөгөөд ийм түвшний харилцааны баримт бичгийг манай улс ОХУ-тай анх түрүүнд байгуулсан нь энэ юм.

Стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хооронд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрүүл мэнд, аж үйлдвэр, тээвэр, цахилгаан эрчим хүч болон аж ахуй, бизнесийн гээд бүхий салбарын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай идэвхжин хөгжсөнийг талууд харилцан дүгнэсэн байдаг. Иймд дараагийн үе шатанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэн, үүний бэлтгэл болох “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөр”-ийг 2016 онд баталлаа. Энэ хөтөлбөрт хоёр улсын бүхий л салбарын харилцаа, хамтын ажиллагааны хэтийн төлөвийг тодорхойлж, хэрэгжүүлэх тодорхой арга хэмжээнүүдийг цаг хугацаатай нь нарийн томъёолон тусгаж байлаа.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн гурав дахь удаагийн айлчлалын үеэр буюу 2019 онд Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хугацаагүй гэрээг байгууллаа. Ерөнхийлөгч Х.Баттулга, В.В.Путин нарын гарын үсэг зурсан энэ гэрээ бол хоёр улсын харилцааны хүрч болох хамгийн дээд түвшинг тогтоосон баримт бичиг гэж тооцогддог.

Иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэгдсэн улс төрийн яриа хэлэлцээ бүхий л түвшинд идэвхтэй өрнөж, өндөр, дээд хэмжээний харилцан айлчдадын давтамж тогтвортой хадгалагдсаар иржээ. Үүний дотор УИХ, Төрийн Думын буюу парламент хоорондын харилцаа чухал байр эзэлдэг. Парламент хоорондын хамтын ажиллагаа нь бүхий л салбарт харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлдэг төдийгүй соёл, түүх, уламжлал, улс төрийн үнэт зүйлсийг бэхжүүлдэг давуу талтай.

Төлөөллийн, ардчилсан институци болох хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа нь улс төр, геополитикийн ээдрээтэй үед харилцааны олон талт хүчин зүйлсийг хангаж, итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэх хөшүүрэг болдог. Иймд Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын харилцааны байнгын механизмыг байгуулах нь зүйтэй гэж үзэн, 2023 онд хоёр Хурлын хамтын ажиллагааны Комиссыг байгуулсан. Комиссын анхдугаар хуралдаан 2023 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо болж, газрын тос, эрчим хүч, байгаль орчин, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй,  аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцсэн юм.

Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын харилцааны механизмууд

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дарга нарын хулгайлдаг мөнгийг иргэдэд зарцуулах нь!

Дарга нарын хулгайлдаг мөнгийг иргэдэд зарцуулах нь!

Монгол Улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө жилийн өмнө 59.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Төрийн өмч данхайх тусам тэнд авлига. хулгай, луйвар үүрлэдэг. Цагтаа Эрдэнэт үйлдвэрт эрх мэдэлтнүүд бэлгэвч хүртэл шахдаг байв. “Эрдэнэс Монгол”-д өгсөн Рио Тинтогийн $20 нохойн замаар орсон нь төрийн өмчит компанийн хөрөнгө ялсан намын даргын, ах дүүсийн, амраг садны халаасны зардал болж хувирдгийн нэг жишээ.

Sep 4, 2026

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв