2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


Иран "террористуудын эсрэг дайн" хийж байна гэж парламентын дарга нь мэдэгдэв. Жагсаалыг дарах гэсэн эрх баригчдын оролдлого байдлыг улам бүр дордуулж байна.
Даваа гаригт Ираны парламентын дарга Мохаммед Багер Галибаф Исламын бүгд найрамдах улсыг хамарсан эсэргүүцлийн жагсаалын эсрэг Засгийн газраас авч буй хариу арга хэмжээгээ "террористуудын эсрэг дайн" гэж зарлав.
Мөн Тегеран дахь Франц, Герман, Итали, Их Британийг төлөөлж буй дипломатчдыг Исламын Бүгд найрамдах улсыг доргиосон эсэргүүцлийн жагсаалыг дэмжсэн гэж буруутгаж буйгаа Гадаад хэргийн яам нь мэдэгдсэн байна. Мөн тэдгээр дипломатчдыг дуудаж уулзсан аж.
Ираны эрх баригчид Европын Элчин сайд нарт хандан "жагсаагчдыг дэмжсэн албан ёсны мэдэгдлээ буцааж авах" ёстой гэж шаардсаныг тус улсын төрийн телевизээр иш татан мэдээлжээ.
Парис хотод Францын Гадаад хэргийн яамнаас Ираны Засгийн газар Европын элчин сайд нарыг дуудаж уулзсаныг баталгаажуулсан байна.
Тэгвэл нөгөө талд Европын парламент Иранд болсон эсэргүүцлийн жагсаалыг харгислан дарж буйтай холбогдуулан Ираны бүх дипломатчид болон төлөөлөгчдийг чуулганы байранд оруулахыг хориглосон болохыг тус байгууллагын ерөнхийлөгч Роберта Метсола дуулгав.
"Урьдынх шиг байх боломжгүй тийм цаг үе ирсэн байна. Ираны иргэд эрх чөлөөнийхөө төлөө тэмцсээр байгаа тул Исламын бүгд найрамдах улсын бүх дипломат ажилтнууд болон бусад төлөөлөгчдийг Европын парламентын байранд оруулахыг хориглох шийдвэр гаргалаа" гэж Метсола “X” дээр мэдэгджээ. "Энэ танхим дарангуйлал, аллагын замаар өөрийгөө тэтгэж ирсэн харгис дэглэмийг хуульчлахад туслахгүй" гэж тэр байр сууриа илэрхийлжээ.
Ираны парламентын дарга Трампыг сүрдүүлэв
Ираны парламентын дарга Тегеран хотод болсон Засгийн газрыг дэмжигчдийн жагсаалд оролцохдоо Исламын бүгд найрамдах улсыг хамарсан эсэргүүцлийн жагсаалын эсрэг хийж буй хүчирхийллээ "террористуудын эсрэг дайн" гэж тодорхойлсон байна.
"Иран дөрвөн фронт дээр зэрэг дайн хийж байна" гэж Мохаммед Багер Галибаф хэлээд “эдийн засгийн дайн, сэтгэл зүйн дайн, АНУ, Израильтай хийж буй дайн болон дотоодын террористуудын эсрэг дайтаж байна" гэж харгис хүчирхийллээ хайцаалжээ.
"Аугаа их Иран үндэстэн дайсандаа бууж өгөхийг хэзээ ч зөвшөөрөөгүй. Израильд үхэл, Америкт үхэл" гэсэн уриа лоозонг перс хэлээр хашгирч, “Ираны цэргийнхэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад бидэнд халдлага үйлдсэн тохиолдолд "мартагдашгүй хичээл" заана” гэж амлажээ.
Европын холбоо Иранд хориг арга хэмжээ авахыг хүсч байна
Европын холбоо нь тус улсад гарсан эсэргүүцлийн жагсаалд хүчирхийлэл үзүүлж буй Иранд нэмэлт хориг арга хэмжээ авахыг судлаж байгаагаа илэрхийлжээ.
"Жагсагчдын эсрэг төрийн хүчирхийллийг үзүүлсний хариуд бид шинэ, илүү хатуу хориг арга хэмжээ авахад бэлэн байна" гэж Европын холбооны хэвлэлийн төлөөлөгч Ануар Эль Ануни мэдээлсэн байна.
Иранд Засгийн газраа дэмжиж, хэдэн арван мянган иргэд гудамжинд жагссан тухай төрийн төв телевизээр цацсан байна.
Төрийн телевиз уг жагсаалыг "Америк-Сионист терроризмын эсрэг Ираны бослого" гэж нэрлэжээ. Гэвч энэ нь эдийн засгийн хямралын улмаас хоёр долоо хоногийн өмнө эхэлсэн Засгийн газрын эсрэг жагсагчдын уур хилэнг зөөлрүүлж чадсангүй.
Засгийн газрыг дэмжиж жагсагчид нийслэлийн Энгелаб талбай буюу "Исламын хувьсгалчдын" талбай руу чиглэж байгааг харуулсан бичлэгийг төв телевизээр цацсан байна. Тэд энэ жагсаалаараа Ираны гадаад хэргийн сайд Аббас Арагчигийн даваа гаригт мэдэгдсэнчлэн “Ираны эрх баригчид засгийн газрын эсрэг жагсаалыг тараасан. Асуудал одоо нэгэнт дууссан гэдгийг харуулахыг оролдож байгаа аж.
Редакторласан Г.Пүрэвсүх
Эх сурвалж: www.france24.com

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16