НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Инфляц банкныхныг баяжуулж, ядуусын хоолыг булааж байна!
АНАЛИЗ

Инфляц банкныхныг баяжуулж, ядуусын хоолыг булааж байна!

2026 оны 5-р сарын 27
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Нэг хотод, хоёр гүүрний наана, цаана хоёр өөр амьдрал бий болсон. Сүхбаатарын талбайг тойрсон, өндөр зэрэглэлийн ресторанууд үйлчлүүлэгчдээ дарагдаж, харин Баянхошууны цайны газруудад хоёр бууз авч иддэг хүмүүс улам цөөрсөөр.

Нэг талд арилжааны банкууд түүхэн дэх хамгийн өндөр ашгаа зарлаж байна. Нөгөө талд иргэдийн худалдан авах чадвар муудаж, ашиг орлогоо алдсаар байна. Монголд баялаг бүтээдэг, эрсдэл үүрдэг бодит секторууд нь эдийн засгийн хямралд хамгийн их нэрвэгдэж байхад банкны салбарынхан хамгийн өндөр цэвэр ашгийг олдог. Тэр тусмаа топ таван банк болох ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банк, Хас, Төрийн банк жилдээ ₮1.3-1.7 их наядын цэвэр ашигтай ажилладаг.

Статистикаас харвал 2023 онд банкуудын нийт цэвэр ашиг ₮1.2 их наяд хүрч, М2 мөнгөний нийлүүлэлт 24%-иар өссөн. 2024 онд ашиг ₮1.7 их наяд болж нэмэгдэхэд мөнгөний нийлүүлэлт 15%-иар өссөн байдаг. 2025 онд банкныхны ашиг ₮1.6 их наяд хүрсэн агаад М2 өсөлт 11% болж өсчээ.

Эндээс мөнгөний нийлүүлэлт өсөх тусам хэн хамгийн их ашиг хүртэж байна вэ?! Гэдэг нь нэг дэх чухал асуулт.

Инфляцыг хүмүүс ихэвчлэн “үнэ өсөх” гэж ойлгодог. Гэвч эдийн засгийн утгаараа инфляц нь мөнгөний нийлүүлэлт хэт өсөхийг хэлдэг. Эдийн засагт мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхийн хэрээр тэр мөнгө эхлээд топ 5 банк болон том компани, том зээлдэгчдийн гарт очдог. Харин жирийн иргэд том мөнгөний нийлүүлэлтээс ашиг хүртэх гэсээр байтал инфляцийн өсөлт орон сууны үнийг хөөсрүүлнэ. Хүнсний бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөнө. Тэр тэрээр төгрөгийн худалдан авах чадвар улам унана. Цалин нь инфляцын өсөлтөд зарцуулагдана.

Эдийн засагт үүнийг “Кантилоны эффект” гэдэг. Өөрөөр хэлбэл шинэ мөнгөний нийлүүлэлтэд хамгийн түрүүнд хүрдэг хүмүүс хамгийн их ашиг хүртэж, хамгийн сүүлд хүрдэг хүмүүс хамгийн их хохирол амсдаг гэсэн үг. Үндсэндээ инфляц баячуудын хөрөнгийг өсгөж, ядуусын хоолыг булаадаг.

Монголбанк болон Үндэсний статистикийн хорооноос гаргасан хамгийн сүүлийн тайлангаас харахад жилийн инфляц хэдийнэ 2 оронтой тоо руу орж, 10.1 хувьд хүрсэн.

Банкууд өндөр ашигтай ажиллах нь мэдээж гэмт хэрэг биш. Гэхдээ мөнгөний нийлүүлэлт тэлэх тусам банкны ашиг өсч, харин иргэдийн цалин, мөнгө үнэгүйдэж буй нь Зайсан ба Баянхошууныхны дундах ангалыг улам томруулж байна. Нэг хэсэг нь үрж байгаа мөнгөнийхөө тоог мэдэхгүй болтлоо хөлжиж, нөгөө хэсэг нь үмх махны төлөө зодолдох хоёр бүлгийн ялгаа, заагийг холбодог дундаж давхарга улам дундарсаар байна.

Ихэнх хүн инфляцыг дэлгүүрийн лангуун дэх бараа, бүтээгдэхүүний үнэ өсөхтэй холбож ойлгодог. Мах, гурил, бензин, шатахуун, тог цахилгаан, орон сууцны үнэ нэмэгдэхийг инфляцын өсөлт гэж ойлгодог. Гэвч эдийн засгийн үндсэн утгаараа инфляц бол мөнгөний нийлүүлэлт өсөх үзэгдэл юм. Өөрөөр хэлбэл, инфляцыг зөвхөн статистикийн үзүүлэлт гэж харах нь учир дутагдалтай. Инфляци нь иргэдийн хадгаламж дахь мөнгөний үнэ цэнийг бууруулдаг далд татвар юм. Учир нь, татвар нэмэхэд хүмүүс шууд мэдэрдэг. Харин инфляц бол ил харагддаггүй татвар, торгууль гэсэн үг.

Тэгвэл банкныхны баяжуулдаг инфляцийн өсөлт эдийн засагт хэрхэн нөлөөлдөг вэ?! Гэдэг нь хоёр дахь чухал асуулт.

Урт удаан хугацаандаа инфляцийн өсөлт банкныханд ч сөрөг нөлөөтэй. Иргэд мөнгөө хадгаламж болгохоос илүүтэй үл хөдлөх хөрөнгө, машин тэрэг, бараа бүтээгдэхүүнд зарцуулна. Жилээс жилд төгрөгийн ханш унаж эсрэгээрээ үл хөдлөх хөрөнгийн үнэ өсч буйн гол шалтгаан энэ. Эцэстээ эдийн засаг бүтээмжээсээ илүү спекуляц руу ордог. Энэ нь баялаг бүтээж, эрсдэл үүрдэг бодит секторуудын хаалга, үүдээ барихад шалтгаан болж байна.

Тэгвэл мөнгөний бодлого хэний талд ажилладаг вэ. Гэдэг нь гурав дахь чухал асуулт. Хариулт нь банкныхан ба баячуудын талд. Харин жирийн иргэд, жижиг бизнесүүдэд зөвхөн үнийн өсөлт, өндөр хүүгийн дарамт өгдөг.

Х.ХАНДМАА

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дарга нарын хулгайлдаг мөнгийг иргэдэд зарцуулах нь!

Дарга нарын хулгайлдаг мөнгийг иргэдэд зарцуулах нь!

Монгол Улсын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын нийт хөрөнгө жилийн өмнө 59.4 их наяд төгрөгт хүрсэн байна. Энэ нь ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Төрийн өмч данхайх тусам тэнд авлига. хулгай, луйвар үүрлэдэг. Цагтаа Эрдэнэт үйлдвэрт эрх мэдэлтнүүд бэлгэвч хүртэл шахдаг байв. “Эрдэнэс Монгол”-д өгсөн Рио Тинтогийн $20 нохойн замаар орсон нь төрийн өмчит компанийн хөрөнгө ялсан намын даргын, ах дүүсийн, амраг садны халаасны зардал болж хувирдгийн нэг жишээ.

Sep 4, 2026

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

Засгийн газар ирэх оны эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн төсөөлж байна вэ?

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв