НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ХЗДХ-ийн сайд Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа
МЭДЭЭ|Хэвлэлийн мэдээ

ХЗДХ-ийн сайд Хүний эрхийн үндэсний комисст ажиллалаа

2026 оны 4-р сарын 17
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

УИХ-ын Гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын дарга Д.Сүнжид болон тус Комиссын гишүүн Ж.Хунан, Б.Энхболд нартай уулзаж, /2026.04.15/ хууль зүй, дотоод хэргийн салбар дахь хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, шийдвэрийн талаар санал солилцлоо.

Хүний эрхийн үндэсний комисст ирж буй өргөдөл, гомдол, мэдээллийн 70 орчим хувь нь хууль, шүүх, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүх шинжилгээний байгууллагын үйл ажиллагаатай холбоотой байгааг ХЭҮК-ийн дарга Д.Сүнжид онцоллоо.  Мөн Монгол улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл, Улсын Их Хурлын 77 дугаар тогтоолын хэрэгжилтэд анхаарч ажиллахыг хүслээ.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан салбарын түвшинд  хүний эрх эрх чөлөөг дээдэлдэг, хамгаалдаг тогтолцоог бэхжүүлэхийн тулд ХЭҮК-той хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ. Тэрээр хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар бүрэн цахимжуулж, хүнээс хамаарал багатай, системд суурилсан, ил тод, шуурхай, хариуцлагатай нэгдсэн удирдлагын тогтолцоог бүрдүүлнэ. Ингэж байж хуул зүй, дотоод хэргийн салбарт хүний эрх хангагдаж, зөрчил багасна гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хүний эрхтэй холбоотой хуулиас давсан, давхардсан журмуудыг цэгцэлж, хууль хүн бүрд тэгш үйлчилдэг орчныг бэхжүүлэхэд анхаарна гэдгийг онцоллоо.

Хууль зүйн салбарт хүний эрхийн чиглэлээр мэргэшсэн, олон улсын их, дээд сургууль, байгууллагад суралцсан  700 гаруй албан хаагч ажиллаж байна. Эдгээр чадварлаг хүний нөөцийг бодлогоор дэмжиж,чадавхыг бэхжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлж, сурсан мэдсэн туршлагыг салбар дотроо түгээн дэлгэрүүлэх замаар хүний эрхийг хамгаалсан, тогтвортой тогтолцоог бэхжүүлнэ гэдгээ дурдлаа.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадсан фестиваль бол “Kharkhorum”. 300 метр үргэлжлэх нүсэр дэлгэц, дэлхийн шилдэг DJ-үүд, алдарт дуучин Ронан Кийтинг, хөгжмийн дуугаралт, салют шоугаар үзэгч сонсогчдын сэтгэл зүрхийг татаж, гайхшируулж чадсан “Kharkhorum” фестиваль  электрон хөгжим, визуал артаар бусдаас ялгардаг.

Oct 23, 2026

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулав

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо