2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 16
2026 оны 4-р сарын 13


Ираны дайн дэлхийн худалдаа болон эрчим хүчний зах зээлийг орвонгоор нь эргүүлж байгаа хэдий ч, цахилгаан болон механик бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөх болсон. Энэ нь он гарснаас хойшх эхний гурван сарын хугацаанд БНХАУ-ын эдийн засгийг эрчимжүүлж, өсөлтийн хурдац нь шинжээчдийн хүлээлтээс давлаа.
Гэвч Ойрх Дорнодын мөргөлдөөн дэлхийн нийт эрэлтийг сулруулж, улмаар Хятадын экспорт дээр тулгуурласан эдийн засагт хямрал дагуулах хамгийн том эрсдэл болсон.
Хятадын үндэсний статистикийн хорооноос тус улсын ДНБ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.0 хувиар өссөн болохыг мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны сүүлийн улиралд бүртгэгдсэн 4.5 хувийн өсөлттэй харьцуулахад богино хугацаан дахь өсөлт юм. ҮСХ энэхүү үзүүлэлтийг эерэг дохио гэж дүгнэсэн ч гэлээ дотоод болон гадаадын зах зээлээс ирэх сөрөг нөлөөллүүдээс сэрэмжлэхийг сануулжээ.
"Гадаад нөхцөл байдал улам бүр ээдрээтэй, тогтворгүй болж байгаа нь дотоодын эрэлт нийлүүлэлтэд зөрүү үүсгэсэн хэвээр байна" гэж ҮСХ-ны дэд дарга Мао Шэнён хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон байна.
Хятадад эрчим хүчний үнэ огцом өссөн нь түүхий эдийн өртгийг нэмэгдүүлж, инфляцыг өдөөгөөд байна. Энэ нь 2021 оноос эхтэй үл хөдлөх хөрөнгийн урт хугацааны хямралын улмаас хэдийнэ худалдан авалтаа танаад байсан Хятадын хэрэглэгчдэд санхүүгийн дарамт учруулж болзошгүй юм.
Хятад улс нь экспортод түшиглэсэн эдийн засгаа эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн бөгөөд өнгөрсөн онд тус улсын гадаад худалдааны ашиг $1.2 их наядад хүргэсэн билээ.
"Хятадын эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа ч гадаад эрэлтээс ихээхэн хамааралтай болсоор байна. Ираны дайн Хятадын эдийн засгийн өсөлтөд хязгаарлагдмал нөлөө үзүүлж буй нь энэхүү хараат байдлыг улам бүр нэмэгдүүлэх магадлалтай" хэмээн “Capital Economics” санхүүгийн зөвлөх компанийн Хятадыг хариуцсан эдийн засагч Зичун Хуан тайландаа дурджээ.
Гэхдээ зарим шинжээчид Персийн булангийн дайн дэлхийн экспортод төдийлөн ноцтой нөлөө үзүүлэхгүй байж магадгүй гэж үзэж байгаа бөгөөд гуравдугаар сарын экспортын уналтыг Хятадын цагаан сарын баярын улирлын шинж чанартай холбон тайлбарлаж байна. Харин эхний улирлыг бүхэлд нь авч үзвэл экспорт 14.7 хувиар өссөн хэвээр байгаа нь 2025 оны мөн үеийнхээс 5.5 хувиас өндөр үзүүлэлт юм.
Энэ нь Хятадын үндсэн эдийн засгийн бодлоготой салшгүй холбоотой. Нэмүү өртөг шингэсэн, өндөр технологийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадлаа дээшлүүлэх урт хугацааны хүчин чармайлт, түүнчлэн дэлхийн газрын тосны хямралын улмаас эрэлт нь улам бүр нэмэгдэж буй ногоон технологийн зах зээлд ноёрхох гэсэн тууштай бодлого эерэгээр нөлөөлсөн байна. Гаалийн албаны мэдээлснээр эхний улиралд Хятадын ногоон технологийн экспорт өндөр өсөлттэй гарсан байна. Жишээ нь, цахилгаан тээврийн хэрэгсэл 78%, лити батерей 50%, салхин турбин 45%-ийн өсөлт үзүүлжээ.
Экспорт болон үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлтүүд өндөр байсан хэдий ч, дотоодын хэрэглээ эдийн засагчдын урмыг хугалах болжээ. Тухайлбал, жижиглэнгийн худалдаа гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс дөнгөж 1.7%-ийн өсөлттэй гарсан нь оны эхний хоёр сард бүртгэгдсэн 2.8%-тай харьцуулахад буурсан үзүүлэлт болов.
“Economist Intelligence Unit”-ийн шинжээч Ин Жан үүнийг 2024 онд эхлүүлсэн бараа солилцооны татаасын хөтөлбөрийн үр нөлөө суларч, автомашины эрэлт буурч байгаатай холбон тайлбарлажээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын томоохон аж үйлдвэрүүд хэт их үйлдвэрлэлээс үүдэлтэй илүүдэлд нэрвэгдэж, улмаар үнийн ширүүн өрсөлдөөн бий болсон нь эдийн засагт дефляцийн дарамтыг үүсгээд байсан юм. Үйлдвэрлэгчийн үнийн индекс (ҮҮИ) өмнөх оны мөн үеэс 0.5%-иар өссөн нь 2022 оны 9-р сараас хойш анх удаагаа эерэг түвшинд хүрсэн үзүүлэлт болов.
Дефляцийг эцэслэх нь Хятадын эдийн засагчдийн хувьд олон жилийн турш зорьж ирсэн зорилт нь байсан. Гэвч эрэлтийн өсөлттэй уялдан үнэ органикаар өсөхийн оронд, зөвхөн зардлаас үүдэлтэйгээр инфляц өсөх нь хүссэн шийдэл биш болохыг шинжээчид анхааруулж байна. Үйлдвэрлэлийн зардлын өсөлтөөс шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, хэдийнээ хэмнэлтийн горимд шилжээд эхэлсэн хэрэглэгчдийн нуруун дээр буух нь өрхийн бодит орлогыг улам бүр хумьж, эдийн засгийг доош татах эрсдэлтэй юм.

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 19
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 16
2026 оны 4-р сарын 13