НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв
АНАЛИЗ

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Вонг гэм буруугаа хүлээв

2026 оны 9-р сарын 2
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

AFP (2026-09-02)

Хонконгийн ардчиллын төлөө тэмцэгч Жошуа Вонг үндэсний аюулгүй байдлын эсрэг хэргээр хоёр дахь шатны шүүх хуралдаа оролцож, гадаадын хүчинтэй үгсэн хуйвалдсан хэрэгт гэм буруугаа хүлээсэн бөгөөд энэ нь түүнд бүх насаар нь хорих ял оноох магадлалтайг шүүх танхимаас “Франс Пресс агентлаг” (AFP) мэдээллээ.

Санхүүгийн төв болсон тус хотод Бээжин Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсний дараа буюу 2020 онд Хонконг болон Хятадын эсрэг "хориг арга хэмжээ авах, бүслэлт хийх эсвэл дайсагнасан бусад үйл ажиллагаа явуулахыг" гадаад улс орон, хувь хүн, байгууллагуудаас уриалсан хэрэгт түүнийг буруутгаж байгаа юм.

Хонконгийн ардчилсан хөдөлгөөний нүүр царайнуудын нэг болох өдгөө 29 настай Вонг нь төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан хэргээр нийт 5 орчим жилийн ял эдэлж байгаа бөгөөд ирэх жил суллагдах ёстой байв.

Эдгээр шинэ яллах дүгнэлтүүд нь Вонгийг аль болох урт хугацаанд торны цаана байлгах зорилготой гэж хүний эрхийн байгууллагууд үзэж байна.

Вонг шүүх хурлын танхимд яллах дүгнэлтийг уншиж танилцуулах үед шүүгдэгчийн суудал дээр сууж байгаад гэм буруугаа хүлээснээ баталжээ.

Үзэгчдийн суудлаас дэмжигчдийнх нь нэг "тэсээрэй!" гэж хашхирахад тэрбээр инээмсэглэн, талархсанаа илэрхийлж толгой дохив.

Прокуроруудын мэдээлснээр Вонг болон бусад тэмцэгчид олон улсын анхаарал, дэмжлэгийг авахын тулд сошиал медиагаар нөлөөллийн ажил явуулж байжээ.

Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлсний дараа Вонг Хятад болон Хонконгийн эсрэг олон улсын хориг арга хэмжээ авахыг уриалж сонин хэвлэлд нийтлэл бичин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярилцлага өгч байснаас гадна АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси болон одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио зэрэг гадаадын улс төрчидтэй уулзаж байсан гэж прокурорууд нэмж мэдэгдэв.

Түүнд яллах дүгнэлтийг уншиж танилцуулсны дараа тэрбээр босож, шүүгчид чангаар: "Баталж байна" гэж хэлжээ.

Вонг нь үндэсний аюулгүй байдлын шүүх хурлаар ял сонссон олон арван ардчиллын төлөө тэмцэгчдийн нэг юм.

Оюутны хөдөлгөөний манлайлагч асан тэрбээр 2014 оны "Шүхэрт хөдөлгөөн"-ий үеэр олонд танигдсанаас хойш сүүлийн арваад жилийн турш Бээжингийн "шүдний өвчин" байсаар ирсэн.

Тэрбээр 2019 онд өрнөсөн томоохон, зарим үед хүчирхийллийн шинжтэй өрнөж байсан ардчиллын төлөөх жагсаал цуглаанд оролцсон бөгөөд уг жагсаалууд нь Бээжингийн зүгээс Хонконгт Үндэсний аюулгүй байдлын хуулийг хэрэгжүүлэхэд хүргэсэн юм.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хатан хаан Викторияд бэлгэнд очсон эмэгтэйн түүх

Хатан хаан Викторияд бэлгэнд очсон эмэгтэйн түүх

Сара Форбс Бонеттаг Хааны тэнгисийн цэргийн Баруун Африкийн эскадрилийн ажилтан Фредерик Форбс Англид авчирчээ. Гэрэл зургийг: Уильям Бэмбриж (1819-79)/Хааны цуглуулгын сан

Oct 18, 2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ

Францын цагаачдын хямрал гал болж дүрэлзэв!

Францын цагаачдын хямрал гал болж дүрэлзэв!

Х.Нямбаатарт: Жирийн иргэдээ ноцдог дарга жинхэнэ дэглэмийн дарангуйлагч болдог!

Х.Нямбаатарт: Жирийн иргэдээ ноцдог дарга жинхэнэ дэглэмийн дарангуйлагч болдог!