2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16


БНСУ-ын ерөнхийлөгч Ли Жэ Мён энэ сарын 13-14-ний өдөр Токиод албан ёсны айлчлал хийлээ. Үүний өмнө 1-р сарын 4-7-нд тэрбээр Бээжинд төрийн айлчлал хийсэн юм. Ли Жэ Мён нь Хятад, Японд дараалсан айлчлал хийж, бүс нутгийн хоёр том хөрштэйгөө тэнцвэртэй харилцааг хангах дипломат бодлого баримтлаж байна.
Сөүлийн айлчлал хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргахад чиглэгдсэн. Японы Ерөнхий сайд Санаэ Такаичи өөрийн төрсөн нутаг болох Нара хотод Ли Жэ Мёнийг угтан авсан нь ховорхон тохиолдол аж. Айлчлалын үеэр хоёр улсын лидер эдийн засгийн аюулгүй байдал, түүх, бүс нутгийн геополитикийн талаар хэд, хэдэн тохиролцоо хийсэн байна. Эдийн засаг талаасаа чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх, хиймэл оюун ухаан, дижитал эдийн засгийн салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ.
Дэлхийн II дайны үед Японы уурхайд албадан хөдөлмөр эрхэлж байгаад амь үрэгдсэн солонгос ажилчдын шарилыг ДНХ-ийн шинжилгээгээр тодорхойлж, шилжүүлэх асуудлыг ярилцсан байна. Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрмөсөн ангижруулах болон АНУ-тай хийх гурван талт хамтын ажиллагааны ач холбогдлын талаар хэлэлцжээ.

Ерөнхий сайд Такаичи болон Ерөнхийлөгч Ли Жэ Мён нар оройн зоогийн дараа хамтдаа бөмбөр дээр хоёр ая тоглосон бөгөөд хоёр дахь ая нь BTS хамтлагийн "Dynamite" байжээ. Хатагтай Такаичи нь хүнд металл сонирхдог, бөмбөр тоглох хоббитой. Ерөнхийлөгч Ли Жэ Мён түүнд бөмбөрийн сэт бэлэглэснийг хоёр улсын хэвлэл “нөхөрлөлийн баталгаа” гэж онцлон бичсэн байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Жэ Мён нь хоёр дахь удаагаа Япон улсад айлчилсан нь энэ юм. Тэрбээр 2025 оны 8-р сард Японы Ерөнхий сайд асан Шигэрү Ишибагийн урилгаар Токиод айлчилж байсан бол энэ удаад Санаэ Такаичи түүнийг урьжээ.
Бүс нутгийн хоёр том хөршдөө зочилсон Ерөнхийлөгч Ли Жэ Мён 2026 оныг Сөүл-Бээжингийн харилцааг бүрэн сэргээх “эргэлтийн цэг” гэж тодорхойлсон нь бий. 2019 оноос хойш долоон жилийн дараа Өмнөд Солонгосын төрийн тэргүүн Хятадад айлчиллаа. Хятадын 2026-2030 он хүртлэх таван жилийн төлөвлөгөөтэй Өмнөд Солонгосын хиймэл оюун ухаан, ногоон үйлдвэрлэлийн стратегийн уялдуулахаар айлчлалын үеэр хоёр улс тохирсон байна. Мөн соёлын хоригийг зөөлрүүлэх талаар Хятад дахь солонгос соёл, урлагийн контентуудад тавьсан албан бус хязгаарлалтуудыг (K-pop, кино) үе шаттайгаар цуцлах асуудлыг хөнджээ.
Ерөнхийлөгч Ли Жэ Мён "Зүүн хойд Азийн зуучлагч"-аас илүүтэй "Үндэсний ашиг сонирхлоо нэгд тавигч"-ийн байр суурийг илүү илэрхийлсэн байна. Хятадад дөрвөн хоногийн, Японд хоёр хоногийн айлчлал хийсэн нь Сөүл хоёр хөршдөө эн тэнцүү ач холбогдол өгч буйг харуулсан үйлдэл юм.
Японы Ерөнхий сайд С.Такаичи Тайванийн асуудлаар Хятадтай дипломат зөрчилтэй байгаа ч Ерөнхийлөгч Ли "Энэ бол хоёр улсын хоорондын асуудал, БНСУ үүнд хөндлөнгөөс оролцохгүй" гэж мэдэгдэн төвийг сахисан юм.
Тэрбээр Хятад болон Японы удирдагчдад хандан, БНСУ-Япон-Хятадын гурван талт дээд хэмжээний уулзалтыг ойрын хугацаанд хийх, цаашид тогтмолжуулах санаачилгыг хоёр талд адилхан тавьсан.
Өмнөд Солонгос улс бүс нутгийн зөрчилдөөнд татагдан орохгүйгээр, дэлхийн хоёр том эдийн засгаас хамгийн их ашиг хүртэх гэсэн "хоёр замын дипломат ажиллагаа"-г амжилттай хэрэгжүүлэх бодлого баримталж буй аж.
Эдгээр айлчлал Өмнөд Солонгосын дотоодын улс төр болон эдийн засагт эерэг хүлээлт үүсгэжээ. Тэрбээр дараалсан айлчлалаараа үндэсний эрх ашгийг эрхэмлэгч удирдагч гэх имиж бүрдүүлэх зорилгодоо ч хүрсэн. Сөрөг хүчний зүгээс өмнө нь Хятад руу хэт налж байна гэж шүүмжилж байсан бол Японд хийсэн айлчлалын дараагаас энэхүү шүүмжлэл нь саарсан байна. Гэсэн хэдий ч Сөүлд шүүх засаглалын шинэчлэл болон бусад хуулийн төсөл дээр эрх баригч ба сөрөг хүчний маргаан үргэлжилсээр байна.
Өмнөд Солонгосын Засгийн газар 2026 оныг "Эдийн засгийн их үсрэлтийн жил" болгон зарласан. 2025 онд 1-1.2 хувьтай байсан эдийн засгийн өсөлтийг 2026 онд 2.0 хувьд хүргэх зорилт тавьжээ.
Өндөр технологийн стартапуудыг дэмжих зорилгоор 20 их наяд вон ($14 тэрбум орчим)-ын хэмжээтэй "Үндэсний баялгийн сан" байгуулахаар төлөвлөжээ. 2026 оны эхний хагаст БНСУ-ын мөнгөн тэмдэгт вонын олон улсын зах зээлд чөлөөтэй хөрвөх чадварыг нэмэгдүүлэх "Олон улсын замын зураглал"-ыг танилцуулахаар ажиллаж байна.
Ли Жэ Мёны дипломат тактик нь АНУ-тай тогтоосон аюулгүй байдлын холбоог суурь болгон хадгалахын зэрэгцээ Хятадтай эдийн засгийн хуучны харилцаагаа сэргээж, Японтой технологийн эвсэл байгуулахад чиглэж байна. "Өмнөд Солонгосын Японтой харилцах харилцаа нь Хятадтай харилцахаас дутахгүй чухал" хэмээн мэдэгдсэн нь бүс нутгийн тоглогчдын дунд Сөүлийн байр суурийг улам тодорхой болголоо.
Ерөнхийлөгчийн энэхүү идэвхтэй дипломат ажиллагаа нь 2026 оны 6-р сард болох орон нутгийн сонгуулийн өмнө төрийн тэргүүний байр сууриа бэхжүүлж, эдийн засгийн сэргэлтэд хүчтэй түлхэц нөлөө үзүүлэх хүлээлттэй байгаа юм.
Эх сурвалжууд: The Japan Times, AP News, Kyodo News
Редакторласан Г.ПҮРЭВСҮХ

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2025 оны 12-р сарын 31
2025 оны 12-р сарын 22
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 8
2025 оны 12-р сарын 11
2025 оны 11-р сарын 20
2026 оны 1-р сарын 2
2025 оны 12-р сарын 12
2026 оны 1-р сарын 16
2025 оны 12-р сарын 23
2025 оны 12-р сарын 24
2025 оны 11-р сарын 27
2025 оны 12-р сарын 9
2025 оны 12-р сарын 15
2025 оны 12-р сарын 16