2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 9


УИХ-ын гишүүдээс нийслэлийн төсвөөр санхүүжих 2.3 их наяд төгрөгийн өртөгтэй “Туулын хурдны зам” төслийг нээлттэй хэлэлцэх УИХ-ын ажлын хэсэг байгуулах санал гаргасан боловч, Төсвийн байнгын хороон дээр уржигдар /2026.04.15/ ганц саналын зөрүүгээр унасан. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын амиараа дэнчин тавиад зүтгүүлж буй энэ төслийг судлан хянах ажлын хэсэг байгуулахыг түүний дотно нөхөд болох Х.Булгантуяа, П.Сайнзориг нарын гишүүн дэмжихгүй унагасан нь олон нийтэд нээлттэй хэлэлцэх зайлшгүй шаардлагатайг батлав.
АН-ын гишүүдийн зүгээс энэ төслийг хэлэлцэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Монгол Улсад бүртгүүлээд ганцхан сар болсон компани 2.3 их наяд төгрөгийн тендерт ялсныг яагаад ил тод ярихгүй байна вэ. Үнэхээр шударгаар ялсан уу гэдгийг нээлттэй ярилцъя. Шударгаар хэлэхэд 2.3 их наядын Туулын хурдны зам барих төсөл бол хулгай” хэмээн бухимдаж байв.
“Туулын хурдны зам” төслийн гүйцэтгэгчийг Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн (тендерийн хууль) хүрээнд шалгаруулсан гэдэг. Гэхдээ нягтлаад харвал, наад зах нь энэ хуулиа гажуудуулсан, мөрдөөгүй гэх баримтууд нэг биш байгаа юм.


“ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ”-ЫГ ГҮЙЦЭТГЭГЧ НЭГ КОМПАНИ УУ, ТҮНШЛЭЛ ҮҮ
Гүйцэтгэгчээр шалгарсан компанийг нэрээ сольж, зүсээ хувиргасан тухай эх сурвалжууд хөндсөөр байгаа. Тендерийн мэдээллийг хөөж үзвэл нэг биш хоёр компанийн түншлэл шалгарсан гэрээ хийжээ.
“Туулын хурдны зам”-ын ажил нэртэй тендерийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр зарлаад 7 дугаар сарын 04-ний өдөр “China Hyway group” компанийг шалгарсан тухай Төрийн худалдан авах ажиллагааны “tender.gov.mn” сайтад нийтэлсэн байна.
Гэтэл сарын дараа 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гэрээг байгуулахдаа Хятадын “ХаоЮань групп” болон “Тяньжин ӨүБайВэй” ХХК-уудын түншлэл шалгарсан тул байгуулав гэж хоёр компанийн удирдлагатай Монголын талаас гэрээ зуржээ.
Төрийн худалдан авах ажиллагааны сайтад түншлэл шалгарсан тухай зарлаагүй ч гэрээнд түншлэл шалгарсан гэж бичсэн нь Монгол Улсын ТБОНӨХБАҮХА тухай хуулийг зөрчсөн үйлдэл.
Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр 2025 оны 7 дугаар сард албан мэдээлэлдээ зөвхөн “ХаоЮань групп”-ийг дурдсан байдаг. Нийслэлийн удирдлагуудын өгсөн мэдээлэлд ч ганцхан компани дурдагддаг.
Гэтэл нийслэлийн Нэгдсэн төслийн удирдлагын газар 2025.12.26-нд “Туулын хурдны замын барилга угсралтын гүйцэтгэгчээр Хонгконгийн “ХаоЮань групп” болон “Тяньжин ӨүБайВэй” ХХК шалгарав гэсэн мэдээлэл оруулсан байна.
Дээрх хоёр компанийн мэдээллийг шүүж үзвэл “Тяньжин ӨүБайВэй” ХХК нь “ХаоЮань групп”-ийн охин компани. Ангол, Этиопын дэд бүтцийн салбарт төсөл хэрэгжүүлдэг гэнэ. Гэлээ гээд түншлэлээр оролцож байгаагаа албан ёсоор мэдэгдэх ёстой. Тендерийн баримт бичигт харин түншлэлд тавих шалгуурт зөвхөн хуулийн 6 дугаар зүйл гэж оруулсныг харвал их л ээлтэй ханджээ. Хэрвээ Монгол компани түншлэлээр орох бол манай төрийн албан хаагчид адил шаардлага тавиад унагадаг. Гэтэл Хятад компанид тэгсэнгүй.
Үндсэндээ тендерийн баримт бичигт тавигдсан шаардлагыг “ХаоЮань групп” хангаж шалгарсан атлаа гүйцэтгэгчээр “Тяньжин ӨүБайВэй” ХХК ажиллахаар тохиролцсон уу гэх хардлага төрнө. Тендерийг үнэлгээний хорооны мэдээлэл нийтэд ил биш учраас тендерийг хэрхэн үнэлсэн, бичиг баримтад түншлэл дурдагдсан эсэх нь тодорхойгүй. Тэгэхээр энэхүү тендерийн үнэлгээний хороонд ажилласан хүмүүс ч нээлттэй мэдээлэл заавал өгөх ёстой юм.
ОХИН КОМПАНИД ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХГҮЙ ЮУ
Асуудал үүгээр хязгаарлагдахгүй. Нийслэлээс төслийн урьдчилгаанд 500 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн байдаг. Ингэхдээ ахиад компанийн нэр өөрчлөгдчихсөн.
БНХАУ-ын “ХаоЮань женерал констракшн” ХХК руу 2025 оны 8 дугаар сараас 2026 оны 2 дугаар сар хүртэл 500 орчим тэрбум төгрөг шилжүүлсэн. Үндсэндээ өнөөх тендерт шалгарсан “ХаоЮань групп”-ийн охин компани гэх ч үйл ажиллагааны чиглэлд тендерийн бичиг баримтад дурдсан авто зам, замын байгууламжийн ажил гүйцэтгэх тухай огт байхгүй. Учир нь, зөвхөн тендерийн мөнгө авах зориулалтаар Монгол Улсад байгуулсан компани гэх. Гэхдээ “шилэн данс”-нд 2025 оны “ТОП-10” бэлтгэн нийлүүлэгчийн тэргүүнд “түр данс”-тай гадаадын хөрөнгө оруулагч Монголоос хамгийн их мөнгө авснаараа оржээ.
Бэлтгэн нийлүүлсэн зүйл юу ч байхгүй ч авсан мөнгөний дүнг нь харвал ард байгаа компаниасаа 10 дахин өндөр.
Энэ бүхнээс төсвийн мөнгө зориулалтын дагуу зарцуулагдаж байна уу гэх асуулт зүй ёсоор тавигдана. УИХ-ын гишүүд төсвийн мөнгийг хариуцлагатай зарцуулах эрх олгодог, хянах үүргийнхээ дагуу асуух бас нээлттэй мэдээлэл авах эрхтэй. Төсвийн 500 тэрбум төгрөгийн урьдчилгаа аль хэдийнэ зөрүү нэртэй компаниудын гар дамжаад явчихлаа. Үүнд, нийслэлийн удирдлагууд хийгээд тендерийн хороонд ажилласан гишүүд бодит хариулт өгөх ёстой. Хэрвээ ил тод хариулт өгч чадахгүй бол хариуцлага тэднээс шаардах нь ард иргэдийн эрх билээ.



journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 17
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 12
2026 оны 4-р сарын 14
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 13
2026 оны 4-р сарын 10
2026 оны 4-р сарын 9
2026 оны 4-р сарын 11
2026 оны 4-р сарын 9