2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22


УИХ-ын гишүүн П.Сайнзориг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч байхдаа сэтгүүлчийг “Галзуураад байгаарай” гэж зандарч байсан нь хотын удирдлагуудын иргэддээ хандах бодит хандлагын илрэл байв. Гэвч өнөөдөр “галзуурч” байгаа нь иргэд биш мега төсөл зүүдэлж, түүнийхээ төсөвт төөрөх хотын удирдлагууд болоод байна.
Нийслэлийн “мега” төслүүд эхнээсээ хулгайн замаар орсныг хууль хяналтынхан тогтоож, хэрэг үүсгэн шалгаж байна. Тухайлбал, “Туулын хурдны зам” (төсөв ₮2.3 их наяд), “Сэлбэ дэд төв” ($500 саяын бонд), “Метро” (₮8.1 их наяд) зэрэг төслийн тендерт Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай түүний гэр бүл болон НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нарын хамаарал бүхий компани орсныг иргэд баримтаар илчилсэн.
Гэтэл асар их төсөвтэй дээрх төслийг “иргэд дэмжиж байна” гэх хуурамч дүр зургийг хэсгийн ахлагч нараар дамжуулан бүрдүүлж байжээ.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны хэсгийн ахлагч нар “Туулын хурдны зам” төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг “дэмжсүгэй” гэсэн шийдвэр 2025 оны 12-р сард гаргаж, Засаг дарга Э.Төрболд нь баталгаажуулсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлэв. Яг үнэндээ, дэмжээд байгаа байгаль орчны үнэлгээгээ тэднээс нэг нь ч уншаагүй нь тодорхой. Барьж ч үзээгүй биз. Тэд бол төрийн албан хаагч биш, нийслэл, хорооны Засаг даргатай гурвалсан гэрээ байгуулж, дөрвөн жилээр томилогддог, төрөөс биш намаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг гэрээт ажилтнууд. Хэсгийн ахлагч нарын хурлын шийдвэр иргэдийн саналыг төлөөлөхгүй.
Хэсгийн ахлагч бол намын гар хөл гэдгийг Хотын дарга Х.Нямбаатарын “Туулын хурдны зам” төслийг эсэргүүцсэн иргэдийн эсрэг жагсаалаар ч баталсан. Хан-Уул дүүргийн Засаг дарга Ц.Цэрэн, хэсгийн ахлагч нараа дагуулчихсан цагаан хоолой барьж, хашгичин айлын хаалга “тогшиж”, хотын даргыг хормойдож гүйсэн.
Үндсэндээ төрийн үйлчилгээг иргэн бүрт хүргэнэ гэх “сайхан” тайлбарын цаана сонгуулиар санал худалдан авах ажиллагааг зохион байгуулдаг намын нэгжийг төрийн анхан шатанд байршуулж, татвар төлөгчдийн мөнгөөр тэжээж байгаа юм.
УИХ дахь АН-ын гишүүд "Төрийн үйлчилгээний 50-иас илүү хувь “E-Mongolia” платформд байхад иргэдийн хувийн мэдээллийг “гэрээт ажилтан” буюу хэсгийн ахлагч нарт атгуулах нь Үндсэн хууль зөрчсөн, мэдээллийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл” гэж үзэж хуулийн төсөл санаачлан, боловсруулсан гэж 2026 оны 4-р сарын 23-нд мэдэгдсэн.
НИТХ-аас 195 хэсгийн ахлагчтай гэрээ байгуулж, тэдний цалин урамшуулалд жил бүр 29 тэрбум төгрөг олгосоор байна. Энэ бол иргэдийн төлсөн татварын мөнгө. 1500 хүүхдийн багтаамжтай сургууль барих хэмжээний мөнгийг жил бүр 1915 хэсгийн ахлагчид зарцуулдаг гэсэн үг.
Гэтэл бүүр нийслэлийн иргэдийн саналыг төлөөлнө гэх итгэлээр хурлын шийдвэр гаргаж байдаг. Нийслэлийн иргэдийн татвар Х.Нямбаатарын “мега” нэртэй хулгайн төслүүдэд эхнээсээ урссаар байхад намын “царцаа” нарын тэжээлд зориулагдах нь шударга бус. Тиймээс хотын даргаас шударга байхыг л шаардья.

Мэдээний нийтлэгч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 20
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22