НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Төв банкны алдагдал ба үүргээ мартсан ҮАГ
АНАЛИЗ

Төв банкны алдагдал ба үүргээ мартсан ҮАГ

2026 оны 1-р сарын 20
Сэтгүүлч

Сэтгүүлч

journalist

Үндэсний аудитын газар 2026 онд 27 сэдэвт аудит хийхээр УИХ-ын Төсвийн байнгын хороогоор батлуулсан. Үүнд, Монголбанк зэрэг алдагдал ихтэй, анхаарал татсан байгууллагууд багтаагүй учраас УИХ-ын дарга Н.Учрал өчигдөр Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэнг, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтын хамт дуудаж, санхүүгийн аудит хийх чиглэл өгөв.

Монголбанкны ерөнхийлөгчийн томилгооны үеэр буюу 2025 оны 12 дугаар сард УИХ-ын дарга Н.Учрал “Монгол банкны хуримтлагдсан алдагдал 7.4 их наядад хүрсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд алдагдал 5 их наяд төгрөгөөр, орон тоо 400-гаас 700 болж нэмэгдсэн. Тиймээс Монголбанкны үйл ажиллагаанд ил тод байдал, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах шаардлагатай болсон”-ыг анхааруулж байв. Олон улсын валютын сангаас 2023 онд Монголбанкны алдагдал $2 тэрбумд хүрснийг мэдээлж байсан билээ.

УИХ-ын 2017 оны ажлын хэсгийн шалгалтаар "Монголбанкны алдагдал жилд 2-3 дахин нэмэгдсэнээр 2012-2016 онд 3,019.3 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдал үүссэн байна" гэсэн дүгнэлт гарсан байдаг. Хараат бус "Прайсоутерхаускуперс Аудит" аудиторын 2024 оны дүгнэлт ч "хязгаарлалттай" гарчээ.

Энэ их алдагдал хаанаас яагаад бий болсныг Үндэсний аудитын газар үндсээр нь ухаж олох үүрэгтэй байгууллага. Гэтэл өнөөдрийг хүртэл Үндэсний аудитын газар үүрэгт ажлаа хийсэнгүй.

УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогтод хэмнэлтийн хуулийг баримтлах, давхардсан орон тоог цөөлөх, Үндэсний аудитын газрын дарга С.Магнайсүрэнд хяналт шалгалтаар гарсан зөрчлийг шаардлагатай гэж үзвэл хуулийн байгууллагад шилжүүлэхийг үүрэг болгосон.

ҮАГ-ын дарга С.Магнайсүрэнгийн зүгээс Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт хүсэлт тавибал ҮАГ-аас аудит хийхэд бэлэн гэв. Өөрөөр хэлбэл, Монголбанкнаас хүсэлт гаргасны дараа ҮАГ ажлаа хийнэ гээд аудитын үндсэн зарчмыг үгүйсгэж байх юм.

Үндэсний аудитын газар нэрнээс нь харсан ч үндэсний хэмжээнд аудит хийх эрхтэй ганц байгууллага. Олон улсын жишгээр Төв банк, төрийн тусгай сан, төрийн өмчит компаниудад жил болгон аудит заавал хийх ёстой. Тэгж байж л тэнд байгаа хууль бус асуудлууд ил тод болно, аливаа зөрчил дутагдлыг арилгана. Гэтэл өөрсдөө хүсэлт гаргасан үед бид ажлаа хийнэ гээд сууж байгаа нь тус газрыг үндсээр нь өөрчлөх ёстой шалтгаан мөн юм. Энэ мэтээс дүгнэхэд өнгөрсөн хугацаанд Үндэсний аудитын газар үүрэгт ажлаа хэрхэн хийсэн бэ гэдэг зүй ёсны асуулт тавигдаж байна. Үнэндээ мэргэжлийн байгууллагаас илүү улстөрчдийн утсан хүүхэлдэй болж хувирсан тус байгууллага бусдаас хараат бусаар аудит хийж чадна гэдэг асуултын тэмдэг юм.

 
Сэтгүүлч

Сэтгүүлч

journalist

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

Ардчилсан парламентаа галзуучуудаас аваръя: УИХ-ын гишүүдээс ёс суртахуун нэхэх цаг болов!

УИХ-ын хянан шалгах түр хорооноос олон ч сонсгол зохион байгуулсан. “Ногоон автобус”, “Оюутолгой”, “Нүүрсний хулгай”, “Туулын хурдны зам”, хөдөө хж ахуй, хамгийн сүүлд Эпштейн хүүхэд шарж идсэн тухай. Гадаад геополитикийн мөргөлдөөн, дотоодын авлига, хулгай, хэрүүл талцлаас болоод эдийн засаг хүндэрч байна. Өвөлжилт, шатахуун, эрчим хүч, иргэдийн ашиг орлого, ажилгүйдэл, ядуурлыг хэлэлцэх ёстой парламентын танхим нь гудамжны галзуучуудыг Төрийн ордны үзүүлбэр болгоод түүндээ алга ташаад суух нь эрүүл төрийн үйлдэл мөн үү. Эмгэнэлтэй нь, Эпштейн хүүхэд шарж идсэн гэх хүүхэд ч итгэх аргагүй үлгэрээ ичихгүй дэлхийгээр нэг цацах нь гутамшигтай. Ийм галзуу парламентын гишүүдийг гадаадынхан гайхаж, шоолж хүлээж авна гэдгээ ядаж мэддэггүй гэж үү?!

Oct 13, 2026

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

Парисын загварын долоо хоног: Гудамжны моделиуд

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

НАТО-гийн ерөнхий командлагч Оросын халдлагыг таслан зогсоох төлөвлөгөөгөө танилцууллаа

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна

Талибанчууд нь европчуудын цагаачдаас айх айдсыг өөрт ашигтайгаар эргүүлж байна