2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8


УИХ-ын өнгөрсөн Баасан гаригийн (2026.05.08) нэгдсэн хуралдаанаар зөрчилдөөнтэй хоёр асуудал хэлэлцэв. Санал хураалт нь бараг хоёр долоо хоног гацсан Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийг батлахыг дэмжилгүй унагалаа. Гэтэл үүний дараа хэлэлцсэн Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төсөлд өмнө дэмжихгүй хэмээн унагасан төслүүд нь ирэх оны хөгжлийн төлөвлөлтөд тэргүүн зэргийн ач холбогдолтойд тооцогдсон байх нь хачирхалтай.
Унагасан хуулийн төсөл бас их но-той. УИХ-ын 20 гаруй гишүүдийн санаачлан өргөн барьсан уг хуулийн төсөлд гадаад орны зээлээр санхүүжиж буй гурван төслийг онцолсон нь Энэтхэгийн санхүүжилттэй Газрын тос боловсруулах үйлдвэр, Хятадын санхүүжилттэй Эрдэнэбүрэнгийн УЦС болон нийслэлийн “Сэлбэ дэд төв” орон сууцны төсөл юм. Гол зорилго нь эдгээр төслийн санхүүжилтийг одоо мөрдөгдөж буй хуулиуд, тэр дундаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хязгаарлалтад тулж байгаа нь санхүүжилтийг бүрэн хийж чадахгүй байх, үүний улмаас хугацаа алдах, хийсэн ажлын санхүүжилт гацах, тэр чинээгээр төслийн ашиглалтад орох хугацаа хойш сунасаар байгааг зохицуулах байсан.
Байнгын хорооны хэлэлцүүлгийн үеэр гишүүдийн зүгээс “Сэлбэ дэд төв”-ийн төслийг хасч Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг үлдээх санал дэмжигдсэн боловч чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хасагдсан “Сэлбэ дэд төв”-ийн төслийг “дэмжээгүйг дэмжье” гэдэг мангартуулдаг томъёоллоор санал хураан босгож ирсэн нь маргаан дагуулсан. Өнгөрсөн Баасан гаригийн хуралдаанаар 64 гишүүнээр дэмжсэн саналаар батлагдах байсан ч яг энэ хуулийн санал хураалтад 90 гишүүн оролцож, шаардлагатай саналыг авч чадсангүй. Харин хуулийн төслийг унагасны дараа ирц 100 хүрсэн нь энэхүү хуулийг унагах санаатай, зохион байгуулалттай үйлдэл гэсэн хардлагыг төрүүлж байна.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт бол жинхэнэ мега төсөл. Бас эх оронч төсөл. Энэ үйлдвэр ашиглалтад орсноор монголчууд түлш, шатахууны хувьд Оросоос 100% хувь хамааралтай байхаа болино. Төслийн бүтээн байгуулалт эдүгээ 60 илүү хувьтай, гол гол том захиалгууд хийгдчихсэн, энэ эрчээрээ явбал 2028 онд ашиглалтад орохоор байгаа.
Нийслэлийн “Сэлбэ дэд төв”-ийн төслөөр барьцаалж амин чухал төслөө гацааж байгаа УИХ-ын санаатай үйлдлийг эрүүл ухаантай монгол хүн ойлгоход бэрх, улсынхаа эрх ашгаас урвасан үйлдэлд тооцогдоно.
Засгийн газар ойрын үед дахин хууль санаачилж өргөн барихаас өөр аргагүй гэдгийг Ерөнхий сайд болон салбарын сайд мэдэгдлээ.
“Газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Д.Алтанцэцэг “Хүн бүр газрын тосны үйлдвэрийг хурдан барьж, ашиглалтад оруулахыг хүсч байгаа гэж бодож байна. Зарим хүнд энэ үйлдвэр хэрэггүй юм байлгүй дээ” хэмээн бухимдлаа сэтгүүлчдэд илэрхийлсэн.
"Энэтхэгийн Засгийн газраас авсан зээлээр Газрын тос боловсруулах үйлдвэрээ барих ёстой. Хийсэн ажлын төлбөр, худалдан авалт, тоног төхөөрөмжийн мөнгийг төсвийн хязгаараас болоод төлж чадахгүй болчихоод байна. Энэ бол маш хэрэгтэй хууль байсан юм. Том хэмжээний өртөгтэй төслийнхөө санхүүжилтийг ашиглаж чадахгүй байна гэдгийг УИХ-ын гишүүд ойлгохгүй байна. Энэ жилийн хувьд зээлийн ашиглалтын хэмжээ нь 350 сая ам.доллар. Яагаад гэвэл, үйлдвэрийн маань төлөвлөлт инженерчлэл гээд хамгийн их хугацаа шаарддаг хэрнээ бага санхүүжилт шаарддаг хэсэг нь өнгөрчихсөн. Одоо тоног төхөөрөмжүүдийн худалдан авалт нийт гэрээний үнийн дүнгийн 60%-ийг эзэлдэг хэсэг дээрээ явж байна. Тоног төхөөрөмжөө гадаадад үйлдвэрлээд наашаа татаж авах гээд төлбөрөө хүлээгээд сууж байна. Үүнийг авч чадахгүй байна гэдэг маш хортой. Бүхэл бүтэн улс орон юм чинь арга хэмжээ авах байлгүй гэж найдаж байна” хэмээн Д.Алтанцэцэг ярьжээ.
Энэхүү үйлдвэрийн нийт өртөг нэг тэрбум 658 сая ам.доллар юм.
Газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орох дөхөж буй энэ үед шатахуун үйлдвэр жижиг үйлдвэр барина, оросууд тусална гэсэн хүн итгэхэл бэрх зүйлийг жагсаалаар мэргэшсэн нэгэн шургуу зүтгүүлэх боллоо. Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрээс гарах нэг бүтээгдэхүүн болох онгоцны түлшийг 15 жилээр оросууд Монголд нийлүүлэх гэрээг батлахыг ОХУ шахамдуулж байгаа зэрэг нь тохиолдлын хэрэг биш байх. Онгоцны түлш нийлүүлэх гэрээний анхны хувилбараар гэрээний хугацаа 20 жил, “Чингис хаан” онгоцны буудлыг удирдлагад оролцох зэрэг Монголд нэн ашиггүй бөгөөд таагүй нөхцөл тулгаж байсныг Монголын талаас зөөлрүүлж чадсан билээ.
Газрын тосоо тэгээд үйлдвэрлэхгүй юм уу гэдэг асуултад УИХ хариу өгөх ёстой. Эйпштэний сонсгол гэсэн солиорлоос тэс өөр асуудал шүү.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 13
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 10
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 11
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 8
2026 оны 5-р сарын 5
2026 оны 5-р сарын 3
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 6
2026 оны 5-р сарын 4
2026 оны 5-р сарын 8