НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
"Галан дундах Ойрхи Дорнод"
АНАЛИЗ

"Галан дундах Ойрхи Дорнод"

2026 оны 3-р сарын 3
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Ираны улс төр дэлхийн геополитикийн төв цэг болоод байна. The Guardian болон Al Arabiya агентлагуудын мэдээлж буйгаар, Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүд Аятолла Али Хаменей АНУ болон Израилийн агаарын цохилтын үеэр амь үрэгдсэнийг албан ёсоор баталжээ. Энэ нь 1989 оноос хойш тус улсад гарч буй хамгийн том улс төрийн өөрчлөлт дагуулах үйл явдал болж байна.

Барууны хэвлэлүүд Хаменейг байхгүй болсноор Ираны дэглэм нуран унах уу, эсвэл илүү хатуу чиг шугам баримтлагчид гарч ирэх үү гэдэгт анхаарлаа хандуулж байна.

Орон нутгийн хэвлэлүүд нь Аятолла Алиреза Арафи тэргүүтэй түр зөвлөл эрх мэдлийг хүлээн авч буйг онцолж, "Шинжээчдийн зөвлөл" (Assembly of Experts) дараагийн залгамжлагчийг хэрхэн тодруулах талаар хууль эрх зүйн талаас нь тайлбарлаж байна.

2-р сарын 28-наас 3-р сарын 1-нд шилжих шөнө АНУ болон Израиль Ираны цөмийн байгууламжууд (Натанз, Фордо) болон цэргийн дэд бүтцэд томоохон хэмжээний агаарын цохилт өгсөн.

CNN болон Reuters энэхүү ажиллагааг Ираны цөмийн хөтөлбөрийг бүрмөсөн зогсоох, бүс нутаг дахь прокси (төлөөний) бүлэглэлүүдийг зэвсэглэх механизмыг устгах зорилготой гэж тайлбарлаж буй юм.

Харин Тегераны төрийн мэдээллийн агентлагууд нь үүнийг "хууль бус түрэмгийлэл" гэж нэрлэж, Ираны Хувьсгалт гварди "Үнэн амлалт 4" (Operation Honest Promise 4) ажиллагааг эхлүүлж, Израиль болон Персийн булангийн орнууд дахь АНУ-ын баазууд руу 7-8 үе шаттай пуужингийн цохилт өгсөн талаар мэдээлж байна.

2025 оны сүүлээс эхэлсэн эдийн засгийн хямралаас үүдэлтэй эсэргүүцлийн жагсаал Иран даяар 31 мужид үргэлжилж байна.

НҮБ болон Хүний эрхийн байгууллагууд (Amnesty International) жагсаалын үеэр амь үрэгдэгсдийн тоо 7,000-аас (HRANA-ийн мэдээллээр) 32,000 (зарим эх сурвалжийн мэдээллээр) хүрч магадгүй байгааг анхааруулж байна. Тегеран, Шираз зэрэг хотуудын эмнэлгүүд шархагсдаар дүүрч, интернетийн бүрэн таслалт хийгдсэн байгааг дэлхийн хэвлэлүүд шүүмжлэн бичиж байна.

BBC World Ираны "Gen Z" буюу залуу үеийнхэн дэглэмийн эсрэг айдасгүйгээр тэмцэж буйг онцолж, энэ удаагийн бослого нь өмнөхүүдээсээ илүү өргөн хүрээтэй, зохион байгуулалттай байгааг тэмдэглэжээ.

Дайн бүс нутгийн хэмжээнд тархсантай холбоотойгоор агаарын тээвэр бүрэн саатаад байна. The Hindu болон Times of India нь Дубай, Доха, Абу Даби зэрэг томоохон зангилаа нисэх онгоцны буудлууд хаагдаж, Etihad, Emirates зэрэг компаниуд нислэгээ цуцалсан нь COVID-19-өөс хойшх хамгийн том агаарын тээврийн хямралыг үүсгээд байгааг онцолжээ.

Financial Times нефтийн үнэ огцом өсөж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд аюул учирч байгааг шинжээчдийн дүгнэлттэйгээр мэдээлж байна.

Барууны хэвлэл (The Guardian, CNN)-үүд дэглэмийн уналт, хүний эрх, цөмийн аюулгүй байдал болон нийгмийн өөрчлөлтийг хүлээсэн байдал талаас бичиж байгаа бол Ойрхи Дорнод (Al Jazeera, Al Arabiya)-ын хэвлэлүүд бүс нутгийн тогтвортой байдал, пуужингийн хариу цохилт, энгийн иргэдийн хохирол зэрэг болгоомжилсон, нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх гэсэн талаас бичиж байна. Харин Ираны төрийн медиа (IRNA) нь барууны түрэмгийлэл, "Мартир" буюу баатарлаг үхэл, үндэсний эв нэгдэл гэсэн агуулгаар “пропаганда” хэлбэрийн мэдээлэл цацаж байна.

Шинжээчдийн суваг (ISW, CFR) нь цэргийн тактик, залгамжлагч тодруулах процесс, геополитикийн нөлөө талаас анализ дүгнэлтүүд бичсээр байна.

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Ираныг "гал дунд буй Ойрхи Дорнод"-ын голомт гэж тодорхойлж байна. Нэг талаас барууны орнууд Ираны цөмийн аюулыг арилгах "эцсийн цохилт" өгсөн гэж үзэж байгаа бол, нөгөө талаас Иран улс бүс нутгийн хэмжээний томоохон дайн дэгдээх замаар хариу барьж байна. Одоогоор олон улсын хамтын ажиллагааны байгууллагууд (НҮБ) нэн даруй гал зогсоохыг уриалж байгаа ч нөхцөл байдал минут минутаар хурцадсаар байна.

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Пап Лео Норвегийн хаан V Харальд таалал төгссөнд гашуудал илэрхийллээ

Пап Лео Норвегийн хаан V Харальд таалал төгссөнд гашуудал илэрхийллээ

Vatican News

Aug 30, 2026

UNCCD COP17 ҮР ДҮН: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

UNCCD COP17 ҮР ДҮН: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллаа

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Дотооддоо фашист байхаа больж үз, Ардчилсан нам!

Трамп Бээжингийн эсрэг ширүүн мэдэгдэл хийлээ

Трамп Бээжингийн эсрэг ширүүн мэдэгдэл хийлээ