НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа
АНАЛИЗ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал: Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер бараалхлаа

2 өдрийн өмнө
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

ХБНГУ-д төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Холбооны Канцлер Фридрих Мерц болон Берлин хотын дарга Кай Вегнер нар 2026 оны 10-р сарын 21-ний өдөр бараалхлаа.

Канцлер Фридрих Мерцтэй хийсэн уулзалтын үеэр талууд Монгол, Германы Стратегийн түншлэлийг өргөжүүлэн бэхжүүлэх, хоёр улсын төрийн тэргүүний харилцан хэрэгжүүлсэн төрийн айлчлалаар тохирсон хамтын ажиллагааны асуудлуудыг бодитоор хэрэгжүүлэх, шинэ боломжийг эрэлхийлэх талаар санал солилцлоо.

Мөн 2011 онд байгуулсан Ашигт малтмал, аж үйлдвэр болон технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, хоёр орны харилцааны бэлгэ тэмдэг болохуйц хөрөнгө оруулалтын томоохон төслийг хэрэгжүүлэх талаар ярилцав.

Айлчлалын хүрээнд зохион байгуулагдаж буй Монгол-Германы бизнес форумд 250 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байгаа нь хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх өргөн боломж, бизнесийн сонирхол байгааг илтгэж байгааг талууд онцоллоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр улсын хөгжлийн хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж буйд сэтгэл хангалуун байгаа илэрхийлж, цаашид хиймэл оюун, кибер аюулгүй байдал, цахим засаглалын чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.

Монгол Улсын нар, салхины арвин нөөцөд түшиглэсэн сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хуримтлуурын системд Германы компаниудын технологи, хөрөнгө оруулалтыг татах боломжтойг дурдлаа.

Түүнчлэн хоёр улсын харилцааны бат бэх гүүр болсон иргэд хоорондын харилцаа, хэлхээ холбоог дэмжих, тэтгэвэр, нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах асуудлаар хамтарч ажиллахаар тохирлоо.

Канцлер Фридрих Мерцтэй хийсэн уулзалтаар Стратегийн түншлэлийг улам өргөжүүлэх, хоёр талын хоорондын өндөр дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон ажлуудыг хэрэгжүүлэх талаар ярилцсан бол Берлин хотын дарга Кай Вегнертэй хийсэн уулзалтаар Улаанбаатар, Берлин хот хоорондын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцлаа.

Улаанбаатар болон Берлин хот хоорондын хамтын ажиллагаа нь хоёр улсын хамтын ажиллагаанд чухал үүрэгтэйг онцолж, хот төлөвлөлт, нийтийн тээвэр, орон сууц, агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийн талаар ярилцлаа.

Монгол Улс боловсрол, шинжлэх ухааны салбарт мөн Берлин хоттой нягт ойр хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн бөгөөд Берлиний Хумбольдтын их сургууль нь монгол судлалын эртний уламжлалтай, Монголын их сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудтай олон жилийн хамтын ажиллагаатай болохыг Ерөнхийлөгч тэмдэглэв.

Монголын үндэсний үйлдвэрлэгч “Говь” ХК Берлин хотод албан ёсны дэлгүүртэй, Европ дахь охин компаниараа дамжуулан бүтээгдэхүүнээ Германы болон Европын хэрэглэгчдэд хүргэж буй нь хоёр талын худалдааны хамтын ажиллагааны бодит жишээ болохыг онцоллоо.

Берлин хотын дарга Кай Вегнер Ерөнхийлөгчид Берлин хотын түүхэн бэлгэ тэмдэг болсон Бранденбургийн хаалгыг танилцуулж, Берлин хотын түүх, өөрчлөлт, хөгжлийн талаар танилцуулав.

Берлиний “Хотын захиргааны улаан ордон” нь Берлин хотын түүх, архитектурын бэлгэ тэмдгийн нэг бөгөөд Берлин хотын захирагч, Берлиний төлөөлөгчдийн танхимын Тамгын газар, хотын захиргаа байрладаг.

Тус ордонд гадаад улс орнуудын дээд, өндөр түвшний айлчлалын арга хэмжээг зохион байгуулж, гадаад улсын Төрийн тэргүүнийг хүлээн авах үеэр Берлин хотын “Алтан дэвтэр”-т хүндэтгэлийн үг бичиж, гарын үсэг зуруулдаг уламжлалын дагуу Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Алтан дэвтэр”-т гарын үсэг зурлаа.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуу ч амьдрал ганцхан!

Хорвоо галзуучуудаар дүүрэн юм шиг санагдах боллоо. Гэхдээ хэн нь үнэхээр ухаанаа алдсан, хэн нь энэ амьдралын учир утгыг өөрийнхөөрөө ойлгож явааг ялгахад улам бүр хэцүү юм. Заримдаа хамгийн эрүүл ухаантай мэт харагдах хүмүүс хамгийн утгагүй зүйлд амьдралаа зориулж, харин бусдын нүдэнд хачин этгээд санагдах нэгэн энэ ертөнцийн хамгийн энгийн үнэнийг чимээгүйхэн тээж явах нь бий. Хүн төрөлхтөн ухаантай болохын хэрээр амьдрал нь улам утга учиртай болно гэж итгэдэг байсан. Гэтэл хүн бүр өөрийнхөө зөв гэж батлахын төлөө улайран зүтгэж, бусдыг буруу гэж итгүүлэхийн тулд амьдралынхаа үнэт цагийг үрж, эцэст нь хэн нь ч хэнийгээ сонсохоо больсон энэ цаг үед ухаан гэдэг зүйл чухам юунд хэрэгтэй юм бол гэж бодогдоно.

Oct 21, 2026

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их Британи улс Саудын Арабад сөнөөгч онгоцуудаа байршуулна

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Их эзэн Чингис хаанаа үнэн зөвөөр ойлгуулах “Чингис хаан ба монголчуудын ертөнц”

Тэрслүү үг: Ховд аймагт улсын төсвөөс татаас өгөхийг больё!

Тэрслүү үг: Ховд аймагт улсын төсвөөс татаас өгөхийг больё!