2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 28


Төрийн өмчийн 31 компанийг, мөн хэд хэдэн төслийн нэгжийг нэгтгэдэг “Эрдэнэс Монгол” нэгдлийг цомхотгон, бүтцийн өөрчлөлт хийхээр болсон тухайгаа Засгийн газар өчигдөр (2026.05.27) зарлалаа. Энэ шийдвэрийг олон нийт маш талархалтай хүлээн авлаа.
“Эрдэнэс Монгол” нь 2007 онд Монгол Улсын Засгийн газрын 266 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 52 дугаар тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий орд, улсын төсвийн хөрөнгөөр нөөцийг нь тогтоосон ордын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулах зорилгоор ХХК хэлбэртэйгээр үүсгэн байгуулагдсан. 2014 онд Засгийн газрын 133 дугаар тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-д охин болон хараат компанийг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулах эрхийг олгож, хэлбэрийг нь Компанийн тухай хуульд нийцүүлэн нэгдэл болгосон.
Харин одоо “Эрдэнэс Монгол”-ыг нэгдлийг Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан үндсэн чиг үүрэгт бүрэн шилжүүлэн “Чингис хаан Үндэсний баялгийн сан корпораци” болгон өөрчлөн зохион байгуулахаар болж байна.
Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байгаа 31 нэгжээс үйл ажиллагааны чиг үүрэг нь давхардсан, үр ашиг багатай 10 хүртэл компанийг нэгтгэх, татан буулгахаар шийдвэрлэжээ. Энэ цомхотголын дүнд одоо байгаа 18,500 ажиллагсдын тоо 260 орчмоор буурч, захиргааны зардал 10%, түрээсийн зардал 30% буурч, 67.3 тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт гаргахаар тооцжээ.
Эдгээр өөрчлөлтийг ирэх 6-р сарын 15 гэхэд хийнэ хэмээн гүйцэтгэх захирал Б.Даваадалай өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Ямар 10 компанийг татан буулгах нэр тодорхой болоогүй ч алдагдалтай ажиллаж, өр үүсгэж буй компаниудаа татан буулгах болов уу гэж таамаглаж байна. Тус нэгдлийн харъяанд байгаа “Шивээ овоо” ХК, “Багануур” ХК нь алдагдалтай бөгөөд өнгөрсөн 2025 онд энэ хоёр компанийн хуримтлагдсан 194,6 тэрбум төгрөгийн өр төлбөрийг “Эрдэнэс Монгол” төлж барагдуулсан. мөн "Газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨҮГ, "Эрдэнэс ҮТП", "Цемент шохой" гээд алдагдалтай компаниуд бий. Эдгээрээс гадна бодит үйл ажиллагаа нь эхлээгүй, ирээдүй цаг дээр байгаа компаниуд энэхүү өөрчлөлтөд хамрагдах магадлалтай. Үүнд,
1.”Гашуунсухайт авто зам” ХХК
2.”Эрдэнэс алт ресурс” ХХК
3.”Эрдэнэс Баянбогд” ХХК
4.”Эрдэнэс газ” төслийн нэгж
5.”Эрдэнэс метан” ХХК
6.”Эрдэнэс силвер ресурс” ХХК
7.”Эрдэнэс ассет менежмэнт” ХХК
2025 оны байдлаар “Эрдэнэс Монгол” нь ашигт малтмалын ашиглалтын 67 тусгай зөвшөөрөл, хайгуулын 17 тусгай зөвшөөрөл эзэмшиж байна. Нийт нүүрсний нөөцийн 22%, зэсийн нөөцийн 38%, жоншны нөөцийн 22%, төмрийн нөөцийн 15%-ийг тус тус эзэмшиж, экспортын орлогын 30 орчим хувийг бүрдүүлдэг.
“Эрдэнэс Монгол” нэгдэл өнгөрсөн 2025 онд 12,8 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой, 1,7 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 4,1 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, 3,4 тэрбум ам.долларын экспорт хийжээ.
2025 онд Монгол Улсын татварын орлогын 15%, нийт экспортын орлогын 22%, гадаад валютын албан нөөцийн 49%-ийг бүрдүүлжээ.

Journalist
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 28
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 29
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 26
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 25
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 27
2026 оны 5-р сарын 28