НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
ЕХ-ны Каллас "Оросын хавх"-нд орохоос сэрэмжлүүлэв
АНАЛИЗ

ЕХ-ны Каллас "Оросын хавх"-нд орохоос сэрэмжлүүлэв

2026 оны 5-р сарын 28
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Европын холбооны (ЕХ) Гадаад бодлогын тэргүүн Каяа Каллас гишүүн улсууддаа хандан, Украин дахь ирээдүйн энхийн хэлэлцээнд тус холбоог хэн төлөөлөх вэ гэдэг маргаанд сатаарч, Оросын "хавх"-нд орохгүй байхыг сэрэмжлүүллээ.

Тэрбээр Киприйн Лимасол боомт хотод болсон ЕХ-ны Гадаад хэргийн сайд нарын уулзалтын үеэр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ: "Энэ бол Оросын зүгээс биднийг алхуулж оруулахыг хүсэж буй хавх юм. Биднийг хэн тэдэнтэй ярилцах вэ гэдгийг хэлэлцэж байх хооронд тэд хэн нь тохирох, хэн нь тохирохгүйг хэдийнэ шилж сонгоод эхэлчихсэн байна. Энэ хавх руу битгий алхаж орцгооё" хэмээн мэдэгдсэн байна.

Энэ сарын эхээр Москвагийн зүгээс ХБНГУ-ын Канцлер асан, Кремлийн найз Герхард Шредерыг зуучлагчаар санал болгосон бол Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Европын Төв банкны ерөнхийлөгч асан Марио Драги, тэр байтугай Германы Канцлер асан Ангела Меркель нарын нэрийг ч мөн дэвшүүлээд байсан юм.

Гэвч К.Каллас эдгээр санааг нэн даруй няцааж "Хэлэлцээ гэдэг бол үргэлж багийн ажил байдаг. Тэнд “сайн цагдаа”, “муу цагдаа” ч бий, стратеги ч бий. Тухайн хэлэлцээний мөн чанар, агуулга нь хэн оролцох вэ гэдгээс хамаагүй чухал" гэжээ.

АНУ Ойрхи Дорнодын мөргөлдөөнд илүүтэй анхаарал хандуулж байгаа энэ үед Украин улс Европыг хэлэлцээний явцад илүү хүчтэй үүрэг гүйцэтгэхийг шаардаж байна.

Ерөнхийлөгч Володимир Зеленский "Европ тивийнхэн хэлэлцээнд заавал оролцох ёстой. Энэ үйл явцад Европын дуу хоолой, оролцоо хүчтэй байх нь чухал бөгөөд Европыг яг хэн төлөөлөхийг тодорхойлох нь зүйтэй" гэх байр суурийг илэрхийлсэн бий.

Гэвч Европын хувьд Вашингтоны гүйцэтгэж байсан төвийг сахисан зуучлагчийн үүргийг хүлээж авах сонирхол сул хэвээр байна. Европын холбоонй нэгэн дипломат эх сурвалж Ройтерс (Reuters) агентлагт хандан  "Бид Украиныг хэр их дэмжиж ирснээ бодвол, ЕХ хэрхэн хэлэлцээний зуучлагч эсвэл зохицуулагч болж, АНУ-ыг орлож чадахыг төсөөлөхөд бэрх байна" хэмээн нууцлан ярьжээ.

П.АРТ

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Зэс хайлуулах үйлдвэр ба Монголыг аж үйлдвэржүүлэх социалист оролдлого

Манай засгийн газар “Эрдэнэт” ТӨҮГ-ынхаа дэргэд бас төрийн өмчит “Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэр”-тэй болохоор Хятадын төрийн өмчийн “Эн Эф Си”-тай Барих Ашиглах-Шилжүүлэх концессын гэрээ байгуулжээ. Энэ төслийн өртөг нь 772 сая Ам. Доллар (2,8 ихнаяд ₮).

Oct 16, 2026

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Г.Уянга: Туулын хурдны замыг эсэргүүцсэн иргэдийг харлуулах гэж хэвлэлийг худалдан авсан байж болзошгүй байна

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

Н.Учралын засгийг биш улсаа хорлох хямдхан популизм!

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв

"Breaking bad" цувралын жүжигчин таалал төгсөв