НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц
АНАЛИЗ

Домогт Роберт Де Нирогийн 7 хүүхэдтэй танилц

6 минутын өмнө
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

Netflix-ийн шинэ триллер “The Whisper Man” киноны од, өдгөө 83 настай жүжигчин маань дөрвөн өөр харилцаанаас үүссэн, том бага нь хоорондоо 50 гаруй насны зөрүүтэй өнөр өтгөн гэр бүлийг цогцлоожээ.

Түүний долоон хүүхдийн хоёр нь болох Дрена, Жулиан нар аавынхаа залгамж халааг авч, урлагийн замыг сонгосон юм. “Загалмайлсан эцэг” киноны од жүжигчин маань ч тэдэнд овгийнх нь нэр тэдэнд ямар их дарамт болдгийг сайн мэддэг.

Оскарын хоёр удаагийн шагналт тэрээр саяхан “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Энэ салбарт ажиллана гэдэг бол асар том хариуцлага. Ялангуяа над шиг хүний хүүхэд болж төрсөн бол биеэ хэрхэн авч явахаас нь үл хамааран "За, авьяас чадвараа харуул даа" гэсэн нүдээр л хардаг. Тэдэнд үнэхээр сэтгэлээсээ, шаргуу хөдөлмөрлөж байгаагаа харуулж чадахгүй л бол энэ байдал эргээд сөрөг нөлөө үзүүлдэг юм” хэмээн ярьжээ.

Тэрээр цааш нь “Аажимдаа, цаг хугацааны явцад чи үнэхээр хичээж байгааг чинь, бас шантралгүй цааш явах чадалтайг чинь хүмүүс ойлгоод эхэлбэл, тэр нэр хүнд эргээд чамд хэд дахин илүү боломж авчирдаг” хэмээн нэмж хэлсэн байна.

Энд Де Нирогийн долоон хүүхэд болон тэдний хоорондох хагас зууны насны зөрүүний талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Дрена Де Ниро

1971 оны 9-р сарын 3-нд төрсөн Дрена бол түүний анхны хүүхэд юм. Ээж Дайэнн Эбботт нь 1976 онд Де Ниротой гэрлэснээр тэрээр таван настайдаа жүжигчний охин болж, овгийг нь авчээ. Гэвч Де Ниро, Эбботт нар 1988 онд гэрлэлтээ цуцлуулсан байдаг.

Дрена эхэндээ загвар өмсөгч, дижей болон загварын зөвлөхөөр ажиллаж байгаад 25 настайдаа буюу 1996 онд “Grace of My Heart” киноноос жүжигчний гараагаа эхлүүлжээ. Түүнээс хойш “Joy”, “Hands of Stone” болон талийгаач хүү Леандрогийнхоо хамт тоглосон “A Star is Born” зэрэг кинонуудад дүр бүтээсэн юм.

Удахгүй 55 нас хүрэх гэж буй Дрена 2003 онд тухайн үеийн найз залуу, зураач Карлос Родригесоос хүүгээ хүлээн авч, Де Нирог анх өвөө болгож байв. Гэвч 2023 оны 7-р сард хүү Леандро нь 19-хөн насандаа таалал төгссөн харамсалтай мэдээг Дрена хуваалцсан бөгөөд нас барсан шалтгааныг нь олон нийтэд мэдээлээгүй юм.

Рафаэль Южин Де Ниро

Де Ниро, Эбботт нар 1976 оны 11-р сарын 9-нд хүү Рафаэлио өлгийдөн авчээ. Өдгөө 49 настай тэрээр эцэг эхийнхээ араас урлагийн замыг сонголгүй, хэт люкс ангилалын үл хөдлөх хөрөнгийн салбарт карьер хөөж, Рене Зеллвегер, Келли Рипа зэрэг одуудад Манхэттэнд мөрөөдлийн гэрээ олоход нь тусалсаар иржээ.

Тэрээр 2004 онд “Douglas Elliman” агентлагт “De Niro Team” багийг байгуулж, богино хугацаанд 600 сая гаруй ам.долларын борлуулалт хийж байв. Ажилтнуудтайгаа өнгөрсөн 1-р сард “Brown Harris Stevens” агентлаг руу шилжин ажиллах болсон тухай “Business Wire” мэдээлжээ.

Рафаэль анхны эхнэр Клодинээсээ гурван хүүхэдтэй бөгөөд одоо загварын стилист Ханна Карнестэй гэрлэсэн.

Эйрин Де Ниро

Анхны эхнэрээсээ салсны дараа Де Ниро 1988 оноос “Miami Vice” цувралын од, загвар өмсөгч Туки Смиттэй болзож эхэлсэн юм.

Хосууд 1995 оны 10-р сарын 20-нд зохиомол (IVF) болон тээгч эхийн тусламжтайгаар ихэр хүүхдүүд болох Эйрин, Жулиан нарыг өлгийдөн авч, дараа жил нь зам салцгаажээ.

Анх Аарон Кендрик нэртэй байсан Эйрин 2025 онд трансжендер гэдгээ олон нийтэд ил зарласан. Олон жилийн турш олны нүднээс далд байсан, өдгөө 30 настай тэрээр ээжийнхээ мөрөөр загварын салбарт хүч үзэх болсноо саяхан ярьжээ.

Тэрээр “Them” сэтгүүлд: -“Ээжтэйгээ хамт “Vogue” сэтгүүлийн нүүрэнд гарах эсвэл ээжийнхээ хуучны зургийг ахин амилуулах нь миний хамгийн том мөрөөдөл” хэмээн хуваалцсан байна.

Жулиан Хенри Де Ниро

Эйриний ихрийн өрөөсөн Жулиан нь аавынхаа шийрийг хатааж жүжигчин болсон юм. Тэрээр 2016 онд Жеймс Франко, Селена Гомез нартай хамт “In Dubious Battle” кинонд анхны дүрээ бүтээжээ. Дараа нь Showtime сувгийн 2022 оны “The First Lady” цувралд залуу Барак Обамагийн дүрийг бүтээсэн бол 2023 онд Бродвейн “The Sign in Sidney Brustein's Window” жүжигт Оскар Айзек, Рэйчел Броснахэн нартай хамтран тоглож, театрын тайзнаа гарсан юм.

Эллиот Де Ниро

Жүжигчин залуу 1997 онд Америкийн сошиал од Грейс Хайтауэртай гэрлэж, дараа жил нь буюу 1998 оны 3-р сарын 18-нд хүү Эллиотоо өлгийдөн авчээ.

Де Ниро 2016 онд өөрийн үүсгэн байгуулсан Трайбека кино наадмын үеэр “Vaxxed” хэмээх маргаантай баримтат киног гаргахыг дэмжихдээ хүүгийнхээ аутизмын оношийг анх удаа олон нийтэд зарлаж байв.

“Грейс бид хоёр аутизмтай хүүхэдтэй. Тиймээс энэ өвчний шалтгааны талаарх бүх асуудлыг нээлттэй хэлэлцэж, судлах нь амин чухал гэж бид үздэг” хэмээн тэрээр тухайн үед ярьж байлаа.

Өдгөө 28 настай Эллиот теннисний ур чадвараараа олонд танигдсан бөгөөд оюуны бэрхшээлтэй иргэдийн хамгийн том тэмцээн болох Тусгай Олимпод амжилттай оролцож байв. 2018 онд түүний тухай ESPN сувгийн “Special Olympics: 50 Game Changers” цувралаар онцолж байжээ.

Хелен Грейс Де Ниро

Де Ниро, Хайтауэр нар 1999 онд салж, хүү Эллиотыг өөрсдийн асрамжинд авахаар шүүхдэж байв.

Гэвч тэдний шүүх хурал эцэслэгдээгүй бөгөөд 2004 онд хосууд эргэн нийлсэн юм. Улмаар 2011 оны 12-р сарын 23-нд тэд тээгч эхийн тусламжтайгаар хоёр дахь хүүхэд болох Хеленийг өлгийдөн авчээ. Хелен одоо 14 настай.

Гэвч хосууд 20 гаруй жил хамт амьдарсны эцэст 2018 оны 11-р сард бүрмөсөн салсан юм.

Гиа Виржиниа Чен-Де Ниро

2023 оны 4-р сарын 3-нд жүжигчин залуу одоогийн хамтран амьдрагч, өдгөө 45 настай Тиффани Ченээс бага охин Гиагаа хүлээн авчээ.

Тэрээр долоо хоногийн дараа “CBS Mornings” нэвтрүүлгээр охиныхоо нэрийг зарлаж, ягаан судалтай ромпер өмссөн бяцхан охиныхоо анхны зургийг олон нийтэд харуулж байв.

 

 
Г.Пүрэвсүх

Г.Пүрэвсүх

Гадаад мэдээний тоймч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

“MapQuest” компани Онтарио нуурын нэрийг өөрчлөхөөс татгалзсаны дараа “апп” татан авалт огцом өслөө

“MapQuest” компани Онтарио нуурын нэрийг өөрчлөхөөс татгалзсаны дараа “апп” татан авалт огцом өслөө

Forbes (2026-08-30)

Sep 1, 2026

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

Урьд хожид байгаагүйгээр тэлсэн 2027 оны төсөв: Орлого ₮41.3 их наяд, зарлага ₮43.6 их наяд

О.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнийн дохиур болов уу?!

О.Цогтгэрэл Л.Оюун-Эрдэнийн дохиур болов уу?!

Цайзан дундах ХОТ

Цайзан дундах ХОТ