2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22


Хятадын дарга Ши Жиньпин Сан Франциско хотод. 2023 он
Удирдагчдын зогсох цэг, хэлэх үг, бүр шүлсийг нь хүртэл "төрийн нууц" болгон хамгаалдаг ажилтнуудын нууц ажиллагааны тухай
2023 онд Сан-Франциско хотын захад орших нэгэн нам гүм эдлэн газарт Ши Жиньпин рикотта бяслагтай равиоли зооглож дуусмагц түүний хамгаалалтын албаныхан ер бусын ажиллагааг эхлүүлэв.
Тэдний даалгавар маш тодорхой. Хятадын удирдагчийн ДНХ-ийн ямар ч ул мөрийг гадныханд буюу АНУ-ын талд үлдээхгүй байх. Ижил загварын хар хослол өмссөн, 190 см орчим өндөртэй тусгай агентууд Ши Жиньпиний хэрэглэсэн халбага, сэрээ, тавгийг шуудхан хураан авч, тодорхойгүй шингэнээр шүршиж байгаа нь ажиглагчдын хараанд өртжээ.
Их гүрнүүдийн дипломат харилцааны хөшигний цаадах театрт тавтай морил. Дэлхийн хамгийн хүчирхэг хоёр удирдагчийн уулзалт нь протоколын өчүүхэн алдаа, санамсаргүй үйлдэл, эсвэл сэрээн дээр үлдсэн шүлсний хэлтэрхийнээс болж ганхаж байдаг. Энэ бол нэг талаас утгагүй мэт мөртлөө нөгөө талаас маш ноцтой зан үйл юм. Улаан хивсний урт, шатны байрлал зэрэг нь албан ёсны мэдэгдлээс илүүтэйгээр дэлхий ертөнцийн өнөөгийн байдлыг илэрхийлж байдаг.

Ерөнхийлөгч Трамп Ардын их хурлын танхимд болсон төрийн хүндэтгэлийн зоог дээр Хятадын ёслолын үзүүлбэрийг үзэж байна. 2017 он
"Бидэн шиг ийм арга хэмжээг зохион байгуулдаг хүмүүсийн хувьд эдгээр айлчлал бол асар их стресс, сэтгэл зүйн дарамт байдаг" гэж 2017 онд Ерөнхийлөгч Трампын Бээжинд хийсэн айлчлалыг зохион байгуулахад оролцсон Төрийн департаментын албан тушаалтан асан Рик Уотерс өгүүлжээ.
15 МИНУТЫН ХЭМНЭЛТЭЙ "ЦАГНЫ ЦОХИЛТ"
Ирэх 5-р сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотноо болох Трамп болон Ши Жиньпин нарын дээд хэмжээний уулзалтын өмнө хоёр талын хэдэн зуун албан тушаалтан цаг нартай уралдан ажиллаж байна. Тэдний зорилго бол удирдагчдыг зөв газартаа зогсож, зөв үгээ хэлэхийг баталгаажуулах, хамгийн гол нь хордохоос сэргийлэх юм.
Энэхүү айлчлал нь сүүлийн 10 орчим жилд АНУ-ын ерөнхийлөгчийн Хятадад хийж буй анхны төрийн айлчлал болох бөгөөд худалдаа, технологи, Тайванийн асуудлаас болж хоёр орны үл итгэлцэл гүнзгийрсэн энэ үед тохиож байна. Хоёр тал санамсаргүй хийсэн хөдөлгөөн, эсвэл буруу байрлуулсан шатнаас болж буруу “мессеж” өгөхийг хүсэхгүй байгаа. АНУ-ын албаныхан өнгөрсөн Бямба гарагт Цагаан ордны сэтгүүлчдын оройн зоогийн үеэр болсон буудалцаанаас болж бүр ч их сандарч, сонор сэрэмжээ нэмэгдүүлээд байна.

Хуягласан лимузинууд хаана ч ерөнхийлөгчтэй хамт явдаг.
Бүх зүйл онгоцны зогсоолоос эхлээд зочид буудлыг тэр чигт нь хяналтандаа авах хүртэл урьдчилан нарийн төлөвлөгддөг. Хятадад хийх ердийн төрийн айлчлалд хэдэн арван хүний бүрэлдэхүүнтэй баг багтдаг. Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, заримдаа хэвлэлийнхнийг тээвэрлэх хэд хэдэн онгоц ниснэ. "Араатан" (The Beast) хэмээх ерөнхийлөгчийн хуягласан лимузин машиныг урьдчилан тээвэрлэдэг. Аюулгүй харилцаа холбооны төхөөрөмжүүд араас нь дагалдана.
Нууц албаны агентууд болон Цагаан ордны харилцаа холбооны мэргэжилтнүүд байршлуудыг шалгаж, чагнах төхөөрөмжөөс хамгаалагдсан өрөөнүүдийг байгуулж, Хятадын нутаг дэвсгэрт хэдэн зэвсэглэсэн америк ажилтан байж болох талаар хэлэлцээр хийхээр эрт ирдэг. Хятадын тал АНУ-ын авчрахыг хүссэн галт зэвсэг, раци бүрийн талаар урьдчилан албан ёсны дипломат ноот бичиг шаарддаг.
ХООЛНЫ ЦЭС БА ЭРҮҮЛ МЭНДИЙН "ЦАЙЗ"
Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд эмнэлгийн баг багтдаг бөгөөд Air Force One онгоцонд бүрэн тоноглогдсон мэс заслын өрөө бэлэн байдаг. Хоолны цэсийг нэгбүрчлэн хэлэлцэж, орц бүрийг нь хордохоос сэргийлж шалгадаг. Энэ нь зөвхөн хорлон сүйтгэгчдээс бус, ердийн хоолны хордлогоос сэргийлэх зорилготой.

Төрийн айлчлалын үеэр уур амьсгал нь агуулгаасаа дутуугүй чухал юм.
"Эдгээр аяллыг 15 минутын интервалтайгаар төлөвлөдөг. Бид үүнийг 'tick-tock' (цагны цохилт) гэж нэрлэдэг" хэмээн Ерөнхийлөгч Жорж Бушийн 2000-гаад оны эхээр Хятадад хийсэн айлчлалыг зохион байгуулахад тусалж байсан Үндэсний аюулгүй байдлын ахлах албан тушаалтан Деннис Уайлдер хэлэв.
Тэрбээр хэлэхдээ, цувааны аль машинд хэн суух нь хүртэл чухал байдаг гэв. "Хүмүүс цуваанаас хэтэрхий хоцрохдоо дургүйцдэг. Тэд 'Би хоёрдугаар машины оронд дөрөвдүгээр машинаас буухад хятадууд юу гэж бодох бол?' гэж санаа зовдог" хэмээн тэрээр дурсав.

Ерөнхийлөгч Жорж Буш Бээжинд үдийн хоолонд оролцож байна. 2005 он
Заримдаа удирдагч өөрөө хуваарийг өөрчилдөг. Буш үргэлж 10 минутын өмнө бэлэн болчихдог байсан тул түүнийг "цагтаа" ирэхэд цуваа хэдийнэ хөдөлчихсөн байх тохиолдол хэд хэдэн удаа гарч байжээ.
УЛААН ХИВС БА ШАТНЫ "ДОРОМЖЛОЛ"
2016 онд Хятадын Ханжоу хотод болсон "Их 20"-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ерөнхийлөгч Барак Обама протоколын алдаа ямар том асуудал болдгийг биеэрээ мэдэрсэн. Түүнийг Air Force One онгоцноос буухад Хятадын тал уламжлалт улаан хивстэй шат бэлдээгүй (эсвэл бэлдэх боломжгүй байсан) тул Обама онгоцныхоо доод хэсгийн нөөц шатаар буухад хүрсэн юм.

Ерөнхийлөгч Барак Обама Хятадад хийсэн айлчлалын үеэр ёслолын улаан хивсэнцэртэй шат “бүтэлгүйтсэний” дараа онгоцны нөөц шатыг ашигласан. 2016 он
Шатны машины жолооч англиар ярьдаггүй байсан бөгөөд Америкийн аюулгүй байдлын баг түүнийг онгоцны хажууд аюулгүй маневр хийж чадна гэдэгт итгээгүй байна. Хятадын тал жолоочийн хажууд орчуулагч суулгахыг санал болгосон ч АНУ татгалзжээ. Цаг бага байсан тул Обама онгоцныхоо шатаар буусан нь олны анхаарлыг татав. Хэдхэн хоногийн өмнө Бразилийн ерөнхийлөгч яг тэр нисэх онгоцны буудалд бүрэн хэмжээний улаан хивстэй шаттайгаар угтуулсан байлаа. Энэхүү явдлыг Хятадын тал одоо хүртэл сургалтдаа "Дипломат харилцаанд өчүүхэн ч деталь алдаа багадна гэж байдаггүй" гэсэн сургамж болгон ашигладаг.
ИХ ТАНХИМ ДАХЬ "НАНЧИЛДААН"
Заримдаа алдаа нь өчүүхэн деталь биш, харин бүрэн хэмжээний мөргөлдөөн болж хувирдаг. 2017 онд Трампыг Бээжинд айлчлах үеэр Трамп болон Ши Жиньпин нарыг Ардын их хурлын ордны нэгэн танхимд уулзаж байх хооронд ордны хонгилд хоёр талын хамгаалалтын ажилтнууд хоорондоо нударга зөрүүлэн зодолджээ. АНУ-ын нэгэн дипломат болон түүний Хятад түнш нь байлдагч талуудыг арай гэж салгасан тухай албаны хүмүүс хожим дурссан байдаг.
ХАРАГДАХ БАЙДАЛ БУЮУ МЭДЭЭЛЛИЙН ДАЙН
Дээд хэмжээний уулзалт бол зөвхөн хэлэлцээр биш, харин "харагдах байдлын дайн" юм. 2023 онд Ши Жиньпинийг Калифорнид айлчлах үед Бээжинтэй холбоотой Хятадын олон нийтийн бүлгүүдийн зохион байгуулсан дэмжигчид цувааны замын дагуу ор хөнжлийн даавууны хэмжээтэй асар том Хятад улсын далбааг барин жагсжээ. Хятадын Засгийн газрыг шүүмжилсэн лоозон барьсан эсэргүүцэгч гарч ирэх бүрт дэмжигчид асар том далбаагаараа камерын дуранг хааж байв.

Сан Францискод болсон АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жиньпинийг дэмжигчид болон шүүмжлэгчид бие биенээ давж гарахыг оролдож байна. 2023 он
Нөгөө талд, Төвөдийн тусгаар тогтнолын бэлгэдэл болсон далбааг барьсан эсэргүүцэгчид чанга яригчаар дуу хоолойгоо хүргэж байлаа. Энэ нь дипломат айлчлал гэхээсээ илүүтэйгээр "мэдээллийн дайн" мэт харагдаж байв.
ТРАМП ЗАГВАРЫН ДИПЛОМАТ АЖИЛЛАГАА
Уламжлалт дээд хэмжээний уулзалтыг төлөвлөхөд 6-12 сарын хугацаа шаардагддаг бол Ерөнхийлөгч Трампын үед энэ хугацаа богиносч, удирдагчдын хувийн харилцаанд тулгуурласан, шууд шийдвэр гаргах хэлбэрт шилжсэн. Сонгодог дипломат харилцаа нь туршлагатай бюрократ машинаар явагддаг бол Трамп-Ши Жиньпиний дипломат харилцаа нь удирдагчдын шууд суваг болон харагдахуйц, бодитой хэлэлцээрүүдэд анхаарлаа хандуулдаг.
Уур амьсгал нь агуулгатайгаа адилхан чухал. Мар-а-Лаго маягийн оройн зоог нь "дотно харилцаа"-г илтгэдэг бол Ардын их хурлын танхим дахь хүлээн авалт нь "институцийн нэр хүнд, хүндэтгэл"-ийг илтгэдэг. Хоёр тал хэлэлцэх асуудлаас гадна "энерги, уур амьсгал"-ыг (vibes) анхааралтай судалдаг.
Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли "Ерөнхийлөгч Трамп, Ши даргатай маш сайн харилцаатай бөгөөд Бээжинд болох дээд хэмжээний уулзалт нь бэлгэдлийн болон агуулгын хувьд асар их ач холбогдолтой байх болно" гэж мэдэгджээ.
Төрийн департаментын ахлах албан тушаалтан асан Даниэль Рассел хэлэхдээ "Дипломат харилцаанд бодит үр дагавартай 'театрын хэмжээс' гэж бий. Удирдагчдын уулзалтын харагдах байдал нь заримдаа албан ёсны хамтарсан мэдэгдлээс илүү ач холбогдолтой байдаг" хэмээн дүгнэжээ.
The Wall Street Journal

Гадаад мэдээний тоймч
Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.
2026 оны 4-р сарын 21
2026 оны 4-р сарын 30
2026 оны 4-р сарын 23
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 29
2026 оны 4-р сарын 22
2026 оны 4-р сарын 26
2026 оны 4-р сарын 27
2026 оны 4-р сарын 28
2026 оны 4-р сарын 22