НүүрАНАЛИЗМЭДЭЭЯРИЛЦЛАГАШАР МЭДЭЭВИДЕОФАКТЧЕКENGLISH中文РУССКИЙ

Холбоосууд

  • Редакцийн баримтлах зарчим
  • Холбоо барих
© 2025 Mono.mn. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Сайт хөгжүүлэлт:Emerald Software LLC
“Дэлхийн адууны өдөр”-ийг олон улсын урлагийн тайзнаа сурталчиллаа
МЭДЭЭ

“Дэлхийн адууны өдөр”-ийг олон улсын урлагийн тайзнаа сурталчиллаа

2026 оны 7-р сарын 23
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

Малайз Улс, Саравак муж, Мири хот 2026 оны 7 дугаар сарын 12–25. 2026 оны 7 дугаар сарын 12–19-ний өдрүүдэд Малайз Улсын Саравак мужийн Мири хот болон Ниах Арт Кампт EATOF-ын “Neighbors in Heart, Friendship in Arts” олон улсын арт камп амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээнд Азийн 10 орны 30 гаруй уран бүтээлч оролцож, соёл, урлагийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэв. Нээлтийн ажиллагаанд Саравак мужийн Аялал жуулчлал, Соёл, Урлагийн яамны дэд сайд Datuk Sebastian Ting, Мири хотын дарга YB Adam Yii Siew Sang, Саравак мужийн Уран бүтээлчдийн холбооны Ерөнхийлөгч Sebastian Jong болон албаны төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсаас Монголын Урчуудын Эвлэлийн уран бүтээлч, “Дүнжингарав Зураач-Уран бүтээлчид” ТББ-ын үүсгэн байгуулагч А.Чадраабал, уран бүтээлч Т.Тодбаяр нар эх орноо төлөөлөн оролцов. А.Чадраабал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар НҮБ-аас тунхагласан “Дэлхийн адууны өдөр”-т зориулсан адуу, морьдын сэдэвт бүтээлүүдээ дэлгэн үзүүлж, монгол адуу, нүүдэлчдийн өв соёл, үндэсний үнэт зүйлсийг олон улсын үзэгчдэд сурталчиллаа.

Түүнчлэн Мири хотын бэлгэдэл далайн морь, Саравакийн бэлгэ тэмдэг эвэрт шувуу (Hornbill) болон Монголын морь-ийг нэгэн бүтээлд нэгтгэн дүрсэлж, Монгол–Малайзын ард түмний нөхөрлөл, соёлын харилцаа, орон нутгийн хамтын ажиллагааг бэлгэдсэн бүтээлээ танилцууллаа.

Энэхүү оролцоо нь Монгол Улсын гадаад бодлогын хүрээнд Монгол, Малайзын орон нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, соёлын дипломат ажиллагааг бэхжүүлэх, ард иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын санаачилсан “Дэлхийн адууны өдөр”-ийг Зүүн Өмнөд Азийн бүс нутагт сурталчлахад бодит хувь нэмэр оруулсан ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо. EATOF олон улсын үзэсгэлэн 2026 оны 7 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Малайз Улсын Саравак мужийн Уран бүтээлчдийн холбооны үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна. Монголын өв соёл, монгол адууны үнэт өвийг дэлхий дахинд сурталчилж, Монгол–Малайзын найрамдал, хамтын ажиллагаа улам бүр өргөжин бэхжих болтугай.

 
Mono.mn

Mono.mn

Мэдээний нийтлэгч

 
FacebookX.com

Сэтгэгдэл бичих

Хүндэтгэлтэй, соёлтой хэлж бичихийг хүсье. Сэтгэгдлийг нийтлэлийг уншигчид шууд харна.

Илгээснээс хойш таны сэтгэгдэл шууд нийтлэгдэнэ. Зөрчилтэй контент илэрвэл устгана.

Сэтгэгдлүүд (0)

Одоогоор сэтгэгдэл байхгүй байна. Та хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээнэ үү.

Холбоотой мэдээ

Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно

Хөгжлийн банк нарны цахилгаан станц барих төсөлд санхүүжилт олгоно

Монгол Улсын Хөгжлийн банкнаас ногоон эрчим хүчийг хөгжүүлэх, эрчим хүчний эх үүсвэрийн дутагдлыг бууруулах зорилгоор Хархорум хотын нутаг дэвсгэрт 50МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц бүхий 30МВт/100МВт.ц батерей хуримтлуурын станц байгуулахад санхүүжилт олгохоор боллоо.

Oct 7, 2026

Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ

Экспортын орлого өсөж, гадаад валютын улсын нөөц түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрлээ

Цагдаагийн эсрэг мафист ажиллагаа эхлэв үү?!

Цагдаагийн эсрэг мафист ажиллагаа эхлэв үү?!

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна

Чикагогийн түүхий эдийн бирж (CME) болон Phillipcapital групптэй хамтран түүхий эдийн фьючерсийн зах зээлийн воркшоп зохион байгуулна